Monthly Archives: June 2013

June, 2013

  • 12 June

    Хорих ангиуд “Ажил мэргэжлийн баримжаа олгох” зөвлөгчтэй болно

     Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан “Санамж бичиг” –ийн хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж нар баталлаа. Хамтран ажиллах хугацаанд зорилтот бүлгийн 1400 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлчилгээ үзүүлэх, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтанд хамруулах болон санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Түүнчлэн …

  • 12 June

    Нийслэлийн өмчит байгууллагуудын дансныг журманд оруулна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжид зааснаар нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм. Ингэснээр нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцэлж, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангана гэж …

  • 12 June

    Яг одоогоор 7 байршилд зам засварын ажил үргэлжилж байна

     Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг бүрэн болон хэсэгчлэн хаагдаад байна. Үүнд: – Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 2013 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл – Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1,2 км автозамыг 2013 оны 6 сарын …

  • 12 June

    Баасан гаригт “Туул” голоо цэвэрлэнэ

     Зуны халуун өдрүүдэд нийслэлчүүдийн маань хамгийн ихээр зорьдог газар бол “Туул” гол. Харамсалтай нь иргэд  голынхоо иргэд амарч тухалчихаад явахдаа дахиад ирэхгүй юм шиг хогоороо булчихаад явдаг. Тэгвэл нийслэл хотын иргэдийг Туул голоо хайрлаж, цэвэр цэмцгэр байлгах Туул голыг цэвэрлэх ажлыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар болжээ. “Vip crown auto club” болон “Нийгмийн Идэвхитэй залуус” ТББ хамтран Улаанбаатар хотоо …

  • 12 June

    Хүүхдүүд тоглож байхад паркын тоглоомын гинж тасарчээ

    Өчигдөр орой паркын сансарын хөлөг хэмээх тоглоомны гинж нь тасарч иргэдийг айлгажээ. Хүүхдүүд дотор нь суучихсан тоглож байх үед уг тоглоомны гинж гэнэт тасарсан байна. Гэтэл тоглоом ийм аюултай байдалтай болсон байхад ажилчид нь ямар нэгэн тусгай багаж төхөөрөмжгүй байсан тул тоглоом аяндаа эргэж байгаад удаашрахыг нь хүлээж зогссон ажээ. Хэрэв тоглоомын эрч буурахыг хүлээж байхад гэнэт газар унаж хүүхдүүдийг …

  • 12 June

    МЗЭ-ийн их хурал есдүгээр сард товлогджээ

     Монголын Зохиолчидын эвлэлийн ээлжит Бага чуулган өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөсөн. Тус бага чуулганаар энэ онд болох ёстой их чуулганыхаа товыг зарлажээ. Их чуулганыг ирэх есдүгээр сарын 20-нд хуралдуулахаар болсон байна. Дөрвөн жилд нэг удаа болдог МЗЭ-ийн их чуулганаар өнгөрсөн дөрвөн тус эвлэлийн байгууллагаажлын тайлангаа тавих, зохиолч уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг хэрхэн дэмжих, бусад тулгамдаж буй асуудлаар Дашрамд дурдахад МЗЭ-ийн …

  • 12 June

    Э.Бадар-Ууган: Тамирчдын цалин ард түмнийх байх ёстой

     Бээжингийн олимп гэхээр бидний нүдэнд ард түмний хүү Э.Бадар- Ууган, Н.Түвшинбаяр нар төсөөлөгддөг. Өмнөд хөршид зохиогдсон хүн төрөлхтний их наадмаас ширэн бээлийгээрээ асар их үнэ цэнэ мэдрүүлэн байж алтан медаль авч ирсэн Бадраа гавьяат маань өдгөө хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл, оюунаа харамгүй зориулж явна. Төрөөс олгож буй тэтгэмжээ төрөлх дүүргийнхээ орон гэргүй залууст зориулж, цоо шинэ гэр бэлэглэн гал голомтыг нь асааж …

  • 12 June

    Инженерийн шугам сүлжээг шинэчилнэ

     Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргалаа. Энэ дагуу дараах газруудад инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр болсон байна. Үүнд: – ЧД-ийн 5-рхороо6-рхорооллын 19 дүгээр байрны 5 хос шугам шинэчлэн солих – ЧД-ийн 4-рхороо БТ-33 байрны худгаас БТ-32,39 …

  • 12 June

    Хүн өдөрт долоон удаа инээмсэглэдэг

     Британийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хү­мүүс өдөрт дунджаар долоон удаа инээмсэглэдэг байна. Үүний ядаж нэг нь худлаа инээмсэглэл байдаг гэнэ. Энэхүү судалгааны дүнг 2000 орчим хүнээс санал асуулга авч гаргасан аж. Судал­гаагаар хөгжилтэй хү­мүүс өдөрт 11 удаа инээм­сэглэдэг бол уйтгартай, дүнсгэр хүмүүс өдөрт дээд тал нь нэг удаа инээм­сэг­лэдэг байна. Түүнчлэн санал асуулгад оролцогсдын 51 хувь нь удирд­лагуудынхаа өөдөөс ми­­шээхийн тулд …

  • 12 June

    Орон сууцны зээлийн хөтөлбөрийг ирэх даваа гарагаас эхлүүлнэ

    Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлж буй орон сууцны урт хугацаатай зээлийн талаар өнөөдөр болсон “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал олон нийтэд мэдээлэл өглөө. Төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын, бага дунд орлоготой иргэдэд зориулсан 6 хувийн хүүтэй зээл зэрэг өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд төсөвлөсөн тодорхой тоотой мөнгө нь дуусахад гарцгүй зогсдог байсан. …

  • 12 June

    Хоёр дахь Жастин Бибер буюу Остен Махоне

     Өсвөр насны охид, хөвгүүдийг хуйлруулсан дахин нэг Жастин Бибер гарч иржээ. Остен Картер Махоне хэмээх 17 настай энэ хөвгүүн нь мөн л Youtube сайтад өөрийн дуулсан коверуудыг тавьж од болох гараагаа эхлүүлсэн байна. Тэрээр 2011 оноос эхлэн дуучин Адэлэ, Жастин, One Direction хамтлагуудын дууг дуулж эхэлсэн бөгөөд Биберийн “Mistletoe” дууг дуулсан нь томоохон амжилт авчирчээ. Улмаар түүнтэй 2012 онд Холливүдын …

  • 12 June

    “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолт болно

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулан “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолт зохион байгуулах гэнэ. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулан тавьж байгаа уг тоглолт энэ сарын 27-30-нд болно. Тэдний театрчилсан тоглолт Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилготой аж. Мөн уг тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай  гэдгээрээ онцлог болох ажээ. эх …

  • 12 June

    Оюутны зуны ХХҮII универсиадад оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорлоо

     Оюутны зуны ХХҮII универсиад наадамд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын бүрэлдхүүнийг Монголын оюутны спортын холбооноос танилцууллаа. Тус тэмцээн ирэх долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдах юм. Шигшээ багийн тамирчид:  Эрэгтэй 55 кг – Содномдашийн Батболд /ҮБТДС / 60 кг – Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/ 66 кг – Ганзоригийн Мандахнаран /ҮБТДС/ 74 кг – Доржваанчигийн Гомбодорж /ҮБТДС/ 84 …

  • 12 June

    Эмгэнэл илэрхийлье

    Мягмаржавын Батдорж /1981-2013/ Бидний хайртай хүү, дотны анд, эрхэм дотны хүн Мягмаржав овогтой Батдорж 2013 оны зургадугаар сарын 11-нд хүнд өвчний улмаас цэл залуугаараа таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо. Тэрээр 1981 он Улаанбаатар хотод төрж 1998 онд нийслэлийн 33 дугаар сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа. Тэр …