Өнгөрсөн шөнө ДАШТ -нд оролцох 32 улсын шигшээ багийн нэрс бүрэн тодорлоо. Дэлхийн 2 удаагийн аварга Уругвайн шигшээ ДАШТ -нд оролцох нэмэлт эрхийн төлөө Ази тивийн Йорданы эсрэг тоглосон. 2 багийн хөлбөмбөгийн түвшин нэлээд зөрүүтэй тул төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт болж чадсангүй, эхний тоглолтонд л Уругвайчууд ДАШТ -ийг зорих эрхээ бараг авсан гэж хэлж болно. Хариу тоглолт өчигдөр Уругвайн нийслэл Монтевидео …
Monthly Archives: November 2013
November, 2013
-
21 November
“ТУСГААР ТОГТНОЛ” яруу найргийн наадам болно
Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм. ЗОРИЛГО: Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа …
-
21 November
Жолооны курсуудын тоог цөөлнө
Нийслэл хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 150 жолооны курсд ШӨХТГ-аас Замын цагдаагийн газартай хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар жолооны курсын багш нарыг голчилж шалгасан бөгөөд хотын дүрэм зааж байгаа багш нар өөрөө хэр дүрмээ мэдэж , биелүүлж байна вэ, ур чадвар нь ямар байна гэдгийг шалгасан байна. Гэтэл дүрмийн багш нар шалгалтдаа унасан зөрчил цөөнгүй илэрчээ. Харин шалгалтын …
-
21 November
Ерөнхий сайд тэргүүтэй 26 гишүүнээс болж чуулганы хуралдаан хойшлов
УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 26 гишүүн хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсаны улмаас үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо. Тодруулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Д.Бурмаа, Д.Наранхүү, Су.Батболд, С.Батболд, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Дашдорж, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Б.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Н.Энхбол, М.Энхболд нарын гишүүд өглөө …
-
21 November
Малчин айлын гэр дээр ирвэс гарчээ
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан тус сумын Мөрөн багийн иргэн Д.Ганбатын гэр дээр ирвэс гарчээ. Тодруулбал, уржигдар буюу 2013 оны 11 сарын 19-ны 19-20 цагийн орчимд тэдний гэр дээрээ тавьсан ууттай махыг нь идэхээр ирвэсийн зулзага гарсан байна. Түүнийг нь мэдсэн Д.Ганбатын гэр бүлийнхэн сумын төв руу гар утсаар …
-
21 November
Нүүрээ зүсүүлсэн гэх Дагваа аварга анхлан гомдол мэдүүлсэн гэнэ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “VLVT” шөнийн цэнгээний газарт өнгөрсөн Халловийний баяраар олны танил эрхмүүд зодолдож улмаар нэгнийхээ хамрыг чихсэн, хагархай архины шилээр нүүрийг нь зүссэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Эл зодооны хохирогч нь их аварга Д.Дагвадоржийг хэмээх мэдээлэл гараад байгаа бөгөөд аваргыг гэмтээсэн хүн нь “Петровис”-ын өв залгамжлагч Б.Дөлгөөнийг хэмээсэн. Тэгвэл эл хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст …
-
21 November
Хуурамч юань солиулсан хэрэг гарчээ
“Найман шарга” валют арилжааны төвд энэ сарын 19-ны өдөр хуурамч юань солиулсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Х гэгч 25 настай эрэгтэй 100 юань солиулсан нь хуурамч юань байсан аж. Тиймээс тус төвийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж, юань солиулсан сэжигтнийг илрүүлсэн байна. Хэрэв хуурамч юанийг санаатай зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 174-р зүйлд заасны дагуу “мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан …
-
21 November
Ховд аймаг: Иргэндээ нээлттэй төр, иргэдийн оролцоотой төсөв батлах ажил амжилттай өндөрлөлөө
Аймаг орон нутгийн шинэ удирдлагууд ажлаа авсан нэг жилийн хугацаанд юуг хийж хэрэгжүүлсэн талаархи тайлан мэдээллээ Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багийн иргэдэд тайлагналаа. Энэхүү тайлан мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат хүргэж, тус багуудын иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амьдарч байгаа баг хороондоо юу хийж …
-
21 November
Ардчилал, эрх чөлөөг муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов. “Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг …
-
21 November
2NE1- шинэ уран бүтээл MISSING YOU
Азид төдийгүй АНУ, Европын орнуудад ч хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй Солонгосын алдарт 2NE1 хамтлагийнхан өчигдөр “Missing You” хэмээх шинэ дуугаа клипний хамт дэлхий нийтэд цацсан байна.
-
21 November
2 цагийн хугацаанд цахилгаан хязгаарлана
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, …
-
21 November
Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан …
-
21 November
Эрчүүдийн тухай 25 хөгжилтэй баримт
1. Эрчүүд ил гал дээр шорлог хийх дуртай. Учир нь тэдний хийж байгаа зүйлд аюул бага зэрэг ч хамаагүй байх ёстой. 2. Урьд нь гэрлэж байсан эртэй гэрлэнэ гэдэг байгаль орчинд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Дэлхий дээр эрэгтэйгээсээ эмэгтэй нь олон байдаг болохоор дахин боловсруулах шаардлага зайлшгүй гарна шүү дээ. 3. Эрэгтэй хүмүүс өөртөө маш их итгэлтэй байдаг. Ялангуяа …
-
21 November
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл