Yearly Archives: 2013

June, 2013

  • 3 June

    “Халтар царайт” киноны дуу /хадмал орчуулгатай/

    1990-иэд оны дундуур Монголчуудыг байлдан дагуулж байсан Венесуэл улсын “Халтар царайт” олон ангит киноны дууг хадмал орчуулгын хамтаар хүргэж байна. Дууны үг нь +18 агуулгатай тул хүүхдүүд үзэхгүй байхыг анхааруулья.

  • 3 June

    Л.Гантөмөр сайд “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхээр 100 компанид захидал илгээжээ

     БШУ-ны сайд Л.Гантөмөр Монголынхоо нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч 100 компанид захидал илгээлээ. Түүний захидал ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд итгэнэ” уриаг сануулан, “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхэд зорилготой юм байна. Танин мэдэх сонирхол, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэн гэрэл тусгахад том аж ахуйн нэгжүүдийг боломж бололцоогоо ашиглан, идэвх чармайлт гаргахыг БШУ-ны сайд уриалжээ. Компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ өөрсдийн ажиллагсад, …

  • 3 June

    Цаатан иргэд мөнгөн тэтгэмжээ авч эхэллээ

     Засгийн газраас үндэсний цөөнх хэмээгддэг Цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Цаатан иргэдэд 6-р сарын нэгнээс эхлэн Хангайн бүсийн амьжиргааны доод түвшин 130900 төгрөгтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ. Тодруулбал, шийдвэр дагуу тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх 65450 …

  • 3 June

    “Стивэн Жэррардын гайхамшигт 10 мөч”

     Гайхамшигт ахлагч Стивэн Жэррардын Ливэрпүүлд байгуулсан гайхамшигт ялалтууд, торгон агшнуудаас хуваалцъя. Ахлагч маань анхны тоглолтондоо оролцсон 1998 оноос эхлэн өнгөрсөн жилийн Мэрсисайдын дэрбид хэт-трик хийх хүртэл олон гайхамшигтай ялалт байгуулж, гоолуудыг оруулж байсныг бүгд мэдэх биз. Эдгээрээс онцлох 10-г нь түүн авч жагсаая. 10. 2006 оны 4-р сар. PFA буюу Мэргэжлийн хөлбөмбөгчдийн оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ. Жэррард Мэргэжлийн хөлбөмбөгчдийн …

  • 3 June

    Жоли хөхөө тайруулснаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа

     Хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулж, хиймэл хөх хийлгэсэн өдгөө 37 настай, алдарт жүжигчин Анжелина Жоли өчигдөр мэс заслаас хойш анх удаагаа олны өмнө гарчээ. Тодруулбал, жүжигчин бүсгүй өчигдөр Лондон хотноо болсон “World War Z” киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр нөхөр Брэд Питтийн хамт хүрэлцэн ирсэн байна. Уичр нь Питт тус киноны гол дүрд тоглосон аж. Жоли энэ …

  • 3 June

    “МИАТ”-ын захирлуудын шүүх хурал хойшиллоо

     ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 10:00 цагаас дайны эрсдэлийн сангаас мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын захирлуудад холбогдох хэргийг шүүхээр төлөвлөөд байсан юм. Гэвч шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь шүүгдэгчид өмгөөлөгчөө шинээр солих болсонтой холбоотойгоор хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг хүссэн байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийш хүлээн авч, хурлыг хойшлуулжээ. Тус хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж …

  • 3 June

    Найз залуутайгаа хэрхэн хэрэлдэх вэ?

     Бид бүгд үерхэж байхдаа хэрэлддэг, гэхдээ зөв хэрэлдэж болдгийг мэдэх үү? Эдгээр зөвлөгөөнүүд та хоёрыг хэрэлдсний дараа үерхлийг тань улам бэхжүүлэх болно. ЭДГЭЭР ҮГСИЙГ ХЭРЭГЛЭЭД ХЭРЭГГҮЙ “Ярилцах хэрэгтэй байна”. Энэ үгийг хэлсний дараа ямар нэгэн сайн зүйл болдоггүй учир шууд л түүний дургүйг хүргэнэ. Оронд нь “Х” надад ийм сэтгэгдэл төрүүлсэн учир үүний талаар ярьцгаая гэж хэлбэл дээр. ТҮҮНИЙ ХЭЛЖ …

  • 3 June

    Ц.Элбэгдорж Сонгинохайрханд ажиллав

     Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 13, 24, 27 дугаар хорооны иргэд сонгогчид, Хархорин захын худалдаачидтай цуврал уулзалт өнөөдөр зохион байгуулж, хийсэн ажлаа тайлагнан, мөрийн хөтөлбөртөө хийхээр тусгасан ажлаа танилцуулж, иргэдийн саналыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа. Эдгээр уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга …

  • 3 June

    Пирамидыг боолууд бариагүй

     Египетийн пирамидыг боолчуудаар бариулсан гэж түүхийн ихэнх шастирт бичсэн байдаг. Гэвч ийм биш бололтой. Ялангуяа Гизад байрлах пирамидыг боолчууд бариагүй гэнэ. Саяхан археологич Ричард Реддинг ертөнцийн энэхүү гайхамшгийг хөлсний чөлөөт ажилчид барьсан хэмээн баталжээ. Чөлөөт ажилчид тэр ч бүү хэл өөрсдийн гэсэн мэргэжлийн холбоодтой байсан гэнэ. Америкийн эрдэмтэн саяхан Эртний Египетийн пирамидыг яаж барьсан тухай хувилбараа дахин дэвшүүлсэн. Гэтэл урьдын …

  • 3 June

    Ц.Нямдорж гишүүн “Уучлаарай” гэдэг үгийг харамласаар

     Хууль зүй, до­тоод хэргийн сайд асан, УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж нэг танхимд зэ­рэг­цэж суудаг Х.Бат­тулгаас “Ууч­лаа­рай” гэдэг үгийг их л харамлаж байгаа гэнэ. Учир нь эр­хэм гишүүнийг Х.Баттулгын нэр төрд халдсан хэ­мээн хоёр шатны шүүхээс буруутгаад бай­гаа билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга гишүүний нэр төрд халдсан хэмээн уучлал гуйх шийдвэр гаргасан. Гэтэл Ц.Нямдорж “Хуулийн хувьд их хөгийн юм …

  • 3 June

    “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна

     Өнөөдөр “Дэлхийн байгаль орнчы өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхийн бүхий л улс оронд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалах, татан оролцуулах, экологийн мэдлэг олгох зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Энэхүү өдрийн хүрээнд манай улсад олон улсын марафон гүйлтээс гадна бүх насны дугуйчдын уралдаан зохион байгуулагдахаж. Уралдаанд зургаан насны ангилалд 200 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорих бөгөөд 5-7, …

  • 3 June

    АН-ын ЕНБД Ц.Оюундарь гэрлэх санал хүлээн авчээ

     АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гэрлэх санал хүлээн авчээ. Тэрээр өнөөдөр “twitter” хуудаснаа энэ талаар жиргэсэн байна. Ц.Оюундарь “Удаан хугацааны хамтын амьдралаа “албажуулъя” гэсэн хайртай хүнийхээ саналыг хүлээж авлаа” хэмээн гартаа зүүсэн сүйн бөгжөө цахим хуудаснаа нийтэлсэн байлаа. Түүний хайртай залууг хэн бэ гэдэг нь хараахан олонд ил болоогүй юм. АН-ын  генсек хоёр хүүтэй. Т.Түвшин Ugluu.mn

  • 3 June

    Өнөөдөр Батаарыг угсрана

     Өчигдөр орой 22:00 цагийн орчимд  Тарбозавр Батаарыг  “Туушин” ХХК-ийн баталгаат агуулахаас гаргаж Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей”-д шилжүүлэн авчиржээ. Тиймээс өнөөдөр Батаарыг угсрах болон гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хийх гэнэ. Гаалийн бүрдүүлэлтийг хийх болсоны учир нь Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор анх удаа гаалийн 600 горим буюу Монголын гарал үүсэлтэй гадаад барааг Монгол Улс өөрийн болгон хүлээн авч байгаа …