Monthly Archives: February 2014

February, 2014

  • 22 February

    Улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон байна

    Энэ онд улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр баталсан. Харин улсын нэгдсэн төсвөөс 5.5 их наяд төгрөг зарцуулж, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгажээ. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон …

  • 22 February

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ

    Автозамын боомт нээж,  зарим боомтыг байнгын ажиллагаатай болгоно  Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий”  байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтлоо. Монгол, Хятадын хилийн хоёр …

  • 22 February

    Виктор Анн өвлийн олимпоос гурван алт, нэг хүрэл медаль хүртээд байна

    Оросын нэр дээр уралдаж буй Солонгос гаралтай Шорт трэкийн тамирчин Виктор Анн өчигдөр хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтыг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна. 2006 оны Турины олимпийн аварга тамирчин Виктор Анн нь энэ удаагийн олимпод Шорт трэкийн 1500 метрин уралдаанд хүрэл авсан бол 1000, 500 метрийн ганцаарчилсан уралдаан, …

  • 22 February

    Энэ долоо хоногт 1204 иргэн 11-11 төвд саналаа ирүүлжээ

    Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг орон нутагт хэзээнээс олгох талаар лавласан иргэнд “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн нөөц дууссан тул шинээр хэвлүүлж байна. Энэ 7 хоногт багтаан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр аймгуудын хэрэгцээг саадгүй хангана” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ. Өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг “11 11 төв”-өөр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт …

  • 22 February

    Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргана

    Барилга, хот байгуулалтын салбар нийслэлтэй 2.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллах талаар салбарын яамнаас мэдээллээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон “Шинэ хороолол” төслийг хамтран хэрэгжүүлэх юм байна. Мөн Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу бүсчлэлийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд байгаа бүх станцын …

  • 22 February

    Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоолоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баян цагааны тал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул, мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших …

  • 22 February

    Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна

    Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна. Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 …

  • 22 February

    Өнөөдөр хулгана өдөр

    Аргын тооллын 2 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, …

  • 21 February

    Украйны тэмцэгчдийн эсрэг цагдаа нар галт зэвсэг хэрэглэснээс болж нөхцөл байдал хурцаджээ

    Украйнд 2 сар гаруй үргэлжилсэн иргэд, цагдаагийн хоорондын тэмцэл өчигдрөөс улам хурцдаж, цагдаа нар Засгийн газрын  үйл ажиллагааг  эсэргүүцээн тэмцэж  байгаа иргэдийн эсрэг галт сумаар буудаж эхлэсэн байна. Одоогоор 25 гаруй хүн цагдаагийн суманд оногдож нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ байдлаар бол Украйн улсад иргэний дайны нөхцөл байдал үүсэж болзошгүйг ажиглагчид хэлж байна.  Иймэээс тус улсад ажиллаж, сурч байгаа …

  • 21 February

    Стресттэй холбоотой асуулт, хариулт

    – Стресс гэдэг нь яг ямар өвчин юм бол. Хүмүүс стресст орлоо гээд их ярих болсон нь ямар учиртай вэ? – Стресс гэдэг нь бол хүчдэл гэдэг утгатай англи үг. Янз бүрийн тааламжгүй цочролууд нөлөөлөхөд хүн ба амьтанд хариу урвал өгдөг. Стресс нь, нэгдүгээрт хэрүүл маргаанаас, хоёрдугаарт нь хүмүүсийн харилцааны явцад үүссэн зөрчлөөс, гуравдугаарт нь байгалийн гамшиг, Дөрөвдүгээрт нь хүчирхийлэл, …

  • 21 February

    Өвчин эмгэгээс сэргийлэх аргад өөрөө суралцахуй

    Өвчингүй бол жаргал 1. Үсээ үргэлж илж бай. Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ. 2. Нүдний дасгал Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур …

  • 21 February

    Архивын лавлагаа авах иргэдэд зориулж энэ Бямба гарагт ажиллана

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан  Иргэний баримтын  архивын хэлтэс энэ Бямба гарагт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж  архивын лавлагаа олгохоор боллоо. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд  заасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. Тэгвэл энэхүү  шаардлагыг хангасан эхчүүд 3 дугаар сарын …

  • 21 February

    ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

    НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …

  • 21 February

    Эмэгтэйчүүд 100 жилд 10 см-ээр бүдүүрчээ

    Их Британийн эрдэмтэд сонирхолтой судалгаа хийж сүүлийн 100 жилд эмэгтэйчүүдийн бэлхүүс 10 см-ээр бүдүүрснийг нотолжээ. Өнгөрсөн зууны эхээр эмэгтэйчүүд одоогийнхоох хамаагүй нарийхан бэлхүүстэй таальтай байжээ. Энэ нь орчин үеийн хүмүүс хамаагүй илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэж идэвхитэй хөдлөхөө больсоноос гадна гэр орны ажлыг хөнгөвчилсөн олон техник хэрэгсэл гарсантай холбоотой гэнэ.