Monthly Archives: February 2014

February, 2014

  • 21 February

    Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын улсын албаны удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

    Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон тус албаны удирдах бүрэлдэхүүн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзалт хийлээ. Уулзалтаар тус албаны 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2014 онд хамтран ажиллах чиглэлийг ярилцаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллах, албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Энэ …

  • 21 February

    Украинд ажиллаж амьдарч буй иргэдийн анхааралд

    Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүсч байна. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай …

  • 21 February

    Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна

    Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна. Энэ удаагийн арилжаагаар гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлжээ. Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна. Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн …

  • 21 February

    Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 74 хувийг импортоор хангадаг

    2013 онд Монгол Улс 26.6 сая литр буюу 45.2 тэрбум төгрөгийн сүү үйлдвэрлэсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар нэмэгдэж, 4.5 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд сүү, сүүн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ өмнөх 2012 оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 5.9 хувиар нэмэгдсэн байна. 2013 онд үйлдвэрлэсэн …

  • 21 February

    Бараа бологч Ц.Цолмон

    МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслээс намын жагсаал­таар УИХ-ын ги­шүүн болсон Ц.Цолмон 2012 оны 10 дугаар сард МҮАН-аас гарч МАХН-д элсэж байсан. Ер нь хаа байсан 1990 онд МАХН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан Ц.Цолмон гишүүн бүр хойно М.Энхсайхантай хамтран МҮАН-ыг байгуулсан ч байнга шахуу л “МАХН, МҮАН хоёр нэгдэх ёстой” гэж ярьдаг хүн. Харин тэр санал нь бүтэлгүйтэх шинжтэй бо­лонгуут МАХН-ыг …

  • 21 February

    Гэр бүлийн хулгайч

    800 төгрөгийн үнэтэй зарын сонинд нийтлэгдсэн “Гэрийн үйлчлэгч ажилд авна” гэсэн зар тэдний хувьд “өгөөш”. Үнэгүй орон сууцанд амьдарч, үнэгүй хоол идэхийн зэрэгцээ цалин авна. Хамгийн гол нь цалингаас гадна айлын нөхрөөс “төлбөр” авч энхрийлэлд нь орно. Тэдний хувьд гэрийн үйлчлэгчийн ажил гэдэг “мөрөөдөл” нь гэж хэлж болно. Учир нь энэ тэдний хамгийн хялбараар амьдрах “нарийвчилсан төлөвлөгөө”, амьдрах арга зам …

  • 21 February

    2 сарын 20-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Хоёрдугаар сарын 20-нд 86 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 573 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!  

  • 21 February

    МУГЖ С.Жавхланд Буриадаас төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлжээ

    МУГЖ С.Жавхлангийн 34 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэбээр 34 насны төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнөөдөр төрсөн өдрийн тоглолтоо хийнэ. Түүний хувьд гурван өдөр тоглохоор байсан ч үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр өдөр нэмж тоглохоор болоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр түүнд хаягласан төрсөн өдрийн мэндчилгээ ирсээр байгаа гэнэ. Буриад зон олон телевизээр дамжуулж МУГЖ С.Жавхланд төрсөн …

  • 21 February

    Нийгмийн даатгалын хэлтсийн “Нээлттэй хаалга”-ны өдөр болно

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  маргааш “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлаж байна. Энэ үеэр дүүргийн харьяат  Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу бүртгүүлсэн 40 гаруй мянган иргэнд батламж гардуулах юм байна. Түүнчлэн уг арга хэмжээний үеэр иргэд өөрийн хүссэн асуултдаа хариулт авч, асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломжтой аж. “Нээлттэй хаалга”-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд …

  • 21 February

    Татварын байцаагч бүсгүй аминд хүрсэн Ц.Туяагийн ялыг хэвээр үлдээжээ

    Хардалтын улмаас татварын байцаагч бүсгүй аминд хүрсэн Ц.Туяад холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд өмнөх хоёр шатны шүүхээс тогтоосон “чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял”-ыш хэвээр үлдээжээ. Ц.Туяа нь 2013 оны долдугаар сарын нэгний орой согтуурсан үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байрны орцонд Э-г өс хонзонгийн сэдэлтээр 70 гаруй удаа …

  • 21 February

    Ховд аймаг: Битүү худалдааны төв нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Ховд аймагт битүү худалдааны төв барих асуудал биелэлээ олж, 500 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ зах ашиглалтанд орлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдав. Нээлтэнд УИХ-ын гишүүн …

  • 21 February

    “Аз жаргалын шок” орлогоороо тэргүүллээ

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас долоо хоногт бүр ашиг орлогоороо тэргүүлсэн монгол киноны жагсаалтыг үзэгчдэд танилцуулсаар ирсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт кино театруудын дотоод шалтгааны улмаас кино мэдээ цагтаа ирээгүй тул энэ мэдээлэл тасалдсан аж. Энэ удаад сүүийн  хоёр долоо хоногийн киноны орлогын жагсаалтыг нэгтгэн гаргажээ. Уг жагсаалтыг энэ сарын 12-нд нээлтээ хийн дэлгэцнээ гарсан “Аз жаргалын шок” инээдмийн …

  • 21 February

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Төсвийн байнгын хороо тайлангийн хугацаанд 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 8 төсөл, хяналт …

  • 21 February

    Давсаг сул болох шалтгаан, эмчилгээ

    Давсаг сул болох шалтгаан нь  удаан хугацааны архаг өвчин, мэс засал болон төрсний дараа гам алдах, даарах, шээсний сүвийн үрэвслээс болдог  бөгөөд  эрэгтэйчүүдэд бол түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт олон шалтгаанаар шээс дусагнах зовиур илэрдэг байна. Үүнийг эмчлэхэд шалтгааныг илрүүлж үндсэн өвчнийг анагаах хэрэгтэй байдаг. Мөн ийм зовиуртай хүмүүсийн баримтлах дэглэм гэж байна. Уг дэглэм нь зовиур шаналгаа даамжрахаас сэргийлэхэд …

  • 21 February

    Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэхээр боллоо

    Шивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлох комбайныг туршилтаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал, Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах гурван талт гэрээний хүрээнд Витрген группийн “SM-2200” маркийн нүүрс ангилан олборлох комбайныг тус уурхайн ашиглалтын зардал хамгийн өндөртэй хэсэгт ажиллуулахаар болжээ. Шивээ-Овоо компанийн захирлын зөвлөлийн зүгээс ч энэхүү нүүрс хөрсийг ангилан олборлох технологи нь Шивээ-Овоогийн уурхайд хамгийн тохиромжтой гэж үзээд байгаа аж. Шивээ-Овоогийн …