Yearly Archives: 2014

March, 2014

  • 26 March

    М.Анандад ёкозуна цолыг нь албан ёсоор олголоо

    Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд 14 давж түрүүлсэн Монголын озэки Какурюү М.Анандад ёкозуна цолыг нь албан ёсоор олголоо. Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо хоёр төлөөлөгчөө Какурюү М.Анандын барилддаг Изүцү дэвжээнд илгээн, ёкозуна цол олгож буйг албан ёсоор мэдэгдсэн байна. “Надад тусалж дэмжиж байсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж, улам хичээн барилдах болно” гэж цол …

  • 26 March

    Эрүүл мэндийн сайдтай 4500 иргэн утсаар холбогджээ

    Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  эрүүл мэндийн салбартай  холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй  иргэнд мэдээлэл өглөө.  Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн …

  • 26 March

    Шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл 4-р сард бэлэн болно

    Нийслэлийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/203 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчиййн ажлын …

  • 26 March

    Орон сууц засварлах мөнгөн хуримтлал бий болгоно

    Нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг  500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо бий. Энэхүү холбоод нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд  заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас орон сууц элэгдэж чанар, үнэ …

  • 26 March

    “МТЗ”-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу

    Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүй­цэтгэх за­хир­лаар сонгогдсон П.Бат­сайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох бол­лоо. Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын  төслийн дар­гаар ажиллаж байжээ. Тэр үедээ доод ту­шаалынхаа албан  хаагч эмэгтэйг элд­вээр да­рамталж “ажлын бай­ран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж. Дарамтад өртсөн  эмэг­тэй  олон удаа­гийн үйлдлийг тэсэхээ  бай­гаад  эцэст  нь дээд удирд­ла­га­дууддаа …

  • 26 March

    “Malaysia Airlines” компани амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно

    “Malaysia Airlines” ком­панийн сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайж байсан Австралийн онгоцныхон далайд хөвж байгаа хоёр зүйлийг ажиг­ласан аж. Нэг нь ногоон юм уу саарал, нөгөө нь улбар шар өнгөтэй зүйл нь “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ бороо орж, их салхитай болсноос эрлийн ажлыг зогсоогоод байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хиймэл дагуулуудын мэдээллээс харахад “МН …

  • 26 March

    Хувийн сургууль, цэцэрлэг байгуулахад шинжээчийн хэсэг ажиллана

    Нийслэлийн Засаг дарга “Шинжээчийн хэсэг томилох тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа. Шинжээчийн хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ажиллана. Тус шинжээчийн хэсэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн  баримт бичигт  хууль, …

  • 26 March

    Солонгосын шатрын лигт оролцож буй монгол баг тэргүүлж байна

    Солонгосын шатрын лигт анх удаа Монгол баг “SKY+”  нэртэйгээр үүсгэн байгуулж оролцож байгаа бөгөөд 2-р раундын дараах байдлаар тэмцээнийг 14,0 оноотойгоор тэргүүлэн оролцож байна. Уг тэмцээнд Солонгос 14 баг, Орос 1 баг, Монгол 1 баг оролцож байгаа юм. Монгол багийн нэрний хувьд сонирхуулахад Солонгосын Их гурав, SKY гэж нэрлэдэг Seoul, Korea, Yonsei их сургуульд суралцагч Монгол оюутнууд хамтран оролцож байгаа …

  • 26 March

    Иогийн хүнд хэлбэрээр хичээллэдэг ээж охин хоёр /сонирхолтой фото/

     Лаура хэмээх энэ бүсгүй сүүлийн 6 жилийн турш иогоор хичээллэж байгаа аж. Тэр дан ганцаараа ч биш 4 настай охиныхоо хамт иогийн дасгалууд хийдэг байна. Гэхдээ эдгээр иогийн элементүүд нь хүнд хэлбэрт багтдаг бөгөөд бяцхан охин нь бүр 2 настайгаасаа эхлээд л хийсэн болохоор ямар ч муу нөлөө байдаггүй. Харин ч үеийнхнээсээ илүү  уян хатан, өсөлт байжилтын хувьд хавьгүй сайн …

  • 26 March

    Шингэн контурыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

    Шингэн нүд хүрээлэгч /контур/-ийг зөв хэрэглэх нь:  1. Шингэн контур хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Үүний дараагаар контур зурахын өмнө багсны будгаа тохируулна. Мөн зовхиндоо тень эсвэл, хуурай пудр түрхэж контурын тогтцыг сайжруулах хэрэгтэй. 2. Аль болох сормуусны угтай ойрхон нарийн зураас тат. Ингэхдээ нүдний дотоод буланд эхлэх хэрэгтэй. 3. Контур тавихдаа олон дахин таслалгүй нэг үргэлжилсэн шугамаар зурж нүдний …

  • 26 March

    Хотын замаар хүнд даацын машин зорчихгүй

    Нийслэл хотын замаар ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хүнд даацын авто машин зорчихгүй нь. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр  сарын 20-ны хооронд хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглодог. Энэ үед газрын хөрсний гэсэлт хөлдөлтийн улмаас авто зам эвдэрч гэмтэх магадлал өндөрсдөг бөгөөд дээрх хугацаанд нийслэл хотод зорчих тээврийн хэрэгслийн жингийн …

  • 26 March

    ОХУ-ыг Их наймын бүлгээс гаргахаар шийдвэрлэлээ

    ОХУ-ыг Их Наймын бүлгээс хасах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны зүгээс мэдээлснийг “CNN” дамжууллаа. Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл болж байгаа юм. Цагаан ордны мэдээлэлд удирдагч нар “Бид ОХУ-ыг олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчин Крымыг хууль бусаар нэгтгэх оролдлого хийж байгааг буруутгаж байна” гэжээ. …

  • 26 March

    Хойд Солонгос дундын зайн баллистик пуужин туршлаа

    Өмнөд Солонгос болон АНУ, Японы эрх баригчид Нидерландад уулзалт хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид дундын зайн хоёр ч баллистик пуужинг туршлаа. Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийснээс хойш бухимдалтай байгаа юм. Вашингтон болон Сөүлийн зүгээс Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг буруушаалаа. Өмнөд Солонгосын Батлан хамгааалахын сайд “Nodong-Class” пуужингуудыг Пхеняний хойд хэсэгт байх Suckon орчимоос …

  • 26 March

    Найман хүн амиа алдав

    АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, найман хүн амиа алдаж, 108 хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж, оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Вашингтон хотын захад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсч голын төвшин хурдтайгаар дээшилж, үерийн аюул нүүрлэсэн аж.Хамгийн их хохирол амссан Пеннигтон сууринд …