Monthly Archives: January 2015

January, 2015

  • 29 January

    Прокурорын тангараг өргүүллээ

    Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар Прокуроруудын тангараг өргөх журмыг тодорхойлсон.  Монгол Улсын Ерөнхий прокурорын 2014 оны Б/27 тоот тушаалаар М.Бамбадоржийг УЕПГ-ын ГАТХХ хэлтэст хяналтын прокуророор, Б/10 тоот тушаалаар Б.Дэлгэрмааг МШАТХХ хэлтэст хяналтын прокуророор тус тус томилсон тул дээрх прокуроруудын тангараг өргөх ажиллагаа 2015 оны 01-р сарын 29-ны өдөр 09.00 цагт  УЕПГ-ын …

  • 29 January

    Занданшуулсан олдворыг ШШҮХ-д хүлээлгэн өглөө

    Эртний хүний занданшуулсан олдворыг үл мэдэх этгээдүүд их хэмжээний мөнгөөр худалдахыг завдаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас 2015-01-27ны өдөр шалгалтын үйл ажиллагааг явуулж, холбогдох этгээдүүдийг тогтоон эд зүйлийг эд мөрийн баримтаар тогтоох ажлыг зохион байгууллаа. Олдворыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалуулахаар хүлээлгэн өгч, энэ төрлийн занданшуулсан олдворыг судладаг Бурханчлам Н. Пүрэвбатыг урьж эхний дүгнэлтийг гаргуулсан байна. Одоо энэ хэргийг Сонгинохайрхан …

  • 29 January

    Худалдааны төвүүд машины зогсоолдоо зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар …

  • 29 January

    Нарны замын зарим хэсэгт 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл цагийн хязгаарлалттай нэвтэрнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн …

  • 29 January

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол АНУ-аас МУ-д суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр улс байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатайг хэллээ. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Монголд хэрэгждэг Мянганы сорилтын сангийн хоёр дахь хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих гэж байгаа. Тус сангаас …

  • 29 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлага /бүрэн эхээрээ/

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгт өгсөн ярилцлага (2015-01-28) МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг уригдсан. Ярилцлагын зар яваад бүтэн өдөр болсон. Ерөнхий сайд болсноосоо хойш хэвлэлд нэг ч ярилцлага өгөөгүй байсан учир нэлээд хүлээлт үүсчээ. Манай редакци руу олон хүн утастлаа. Би ч бас …

  • 29 January

    1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг   “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр   санал авах болсноо зарласан. Энэхүү  ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан …

  • 29 January

    Хакуход анхааруулга өгнө

    Японы Эзэн Хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо ганцхан өдрийн дараа шүүмжлэлийн бай болон хувирлаа. Башёд түрүүлсэн бөх маргааш өглөө нь дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэдэг уламжлалтай. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мяндагтнуудын уурыг хүргэж, хэвлэл мэдээллийнхний олз болж орхилоо. 33 дахь түрүүнийхээ тухай ярьж суусан их аварга “Сэтгэл …

  • 29 January

    “IPhone”-ний шинэ загваруудын борлуулалт 18 тэрбум ам.долларт хүрчээ

    Дэлхийн шилдэг ухаалаг утас  үйлдвэрлэгч Apple корпораци 2012 онд “IPhone 4S”-ийг худалдаанд гаргаж байх үед гурван сарын дотор 15.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан гэдэг.  Тэгвэл тус корпорацийн хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдхүүн болох “IPhone 6” болон “IPhone6 Plus” загварууд борлуулатаараа 4S-ийн амжилтыг эвдэж, эхний гурван сарын байдлаар дэлхий даяар 18 тэрбум ам.долларт хүрчээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 27 гэхэд …

  • 29 January

    Амжилтад хүрэх алхамууд

    Өнөөдөр хийж болох ажлыг                                                            Хэрэгтэй, чухал гэсэн маргааш гэж бүү хойш тавь.                                                           зүйлээ ялгаж сур. Ажлын цагтаа багтаан ажлаа дуусгаж хэвших нь маш чухал юм. Бид өөрсдийн эрүүл мэнд, чөлөөт цаг, үр хүүхэд, ээж аавдаа зарцуулах цаг завгүйгээр заримдаа ажлаа дуусгах гэж махран зүтгэдэг. Ажлын цагтаа багтааж дуусгалгүй гэртээ ч үргэжлүүлэх тохиолдол бий. Ингэхлээр яаж ажлын цагт …

  • 29 January

    Хүмүүст сөрөг мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн

    Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бидний өөрсдөө анзаараагүй буруу хөдөлгөөн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар. Та дараах 23 хөдөлгөөн хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг анхааруулъя. 1. Урдаа ямар нэгэн зүйл барих. …

  • 29 January

    НАТО шинэ зэвсэг бүтээх ёстой

    Хятад, Орос зэрэг улсуудын өсөн нэмэгдэж буй боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр НАТО-гийн гишүүн орнууд шинэ төрлийн зэвсэг бүтээхэд түлхүү анхаарах ёстой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Роберт Уорк Вашингтон хотын Шинэ Америкийн аюулгүй байдлын төвд болсон бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ. “Бид /НАТО-гийн гишүүн орнууд/ хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллаж, боломжийг ашиглан, байлдааны ажиллагааны технологи, үзэл баримтлал, туршилтуудад …

  • 29 January

    DJ TRENTINO манай оронд ирлээ

    Дэлхийн шилдэг DJ нарын дунд RedBull-ээс зохиодог “Thre3Style” тэмцээний 2013 оны Дэлхийн аварга алдарт DJ TRENTINO дөнгөж сая манай оронд ирлээ. Дэлхийд шилдэгт тооцогддог тус DJ-г Монголын Chicago Club өөрсдийн нээлтэд зориулан урьж авч ирж байгаа юм байна. 1 сарын 30нд Crocus Event Hall-д залуусд зориулан энэ оны анхны томоохон хэмжээний шоу болох ба маргааш нь буюу 31нд Chicago Club-д …

  • 29 January

    Селена Гомез хөл хүнд болсон уу

    Дуучин Селена Гомез, Жастин Бибе нар үерхээд багагүй хугацааг өнгөрөөсөн ч эцсийн дүнд тэд хоёр тийшээ болсон. Харин саяхнаас Селена Гомез нэгэн Dj залуутай болзож байгаа талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллээр цацагдаад байсан билээ. Тэгвэл Life and Style сэтгүүлийн шинэхэн дугаарт Селенаг хөл хүнд болсон талаарх мэдээллийг байршуулжээ. Уг мэдээллийг түүний найз өгсөн бөгөөд Селена сүүлийн үед их жин нэмж …