Monthly Archives: November 2015

November, 2015

  • 10 November

    Улаанбаатарт тоосонцрын хэмжээ 5 дахин их байна

    Япон Улсын Байгаль орчны яамны судалгааны хорооны гишүүн асан, профессор багш Мизохата Акира өнгөрсөн оны хоёрдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бүтэц, найрлагыг судалжээ. Ингэхдээ 100 айл, Баруун 4 зам, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг таван цэгээс улирал бүр дээж авч шинжилсэн байна. Тоосонцрыг PM2,5 буюу маш жижиг ширхэгтэй, PM10 буюу том хэмжээтэй гэж …

  • 10 November

    Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь абортонд орсон байдаг

    -Абортонд орж анхны хүүхдээ авахуулсанаас болж хожим нь хүүхэдтэй болохгүй байх эрсдэл өндөр- Охид хүсээгүй жирэмсэлтээс салахын тулд үр хөндүүлэх нь маш их болжээ. Ингэхдээ ойр дотны хүмүүстэй мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар зарим тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй сонголтыг хийх нь бий.Хүсээгүй хүүхдээс салж л байвал юу ч байсан яахав гэсэн байдлаар хандах нь сүүлдээ эмгэнэлд хүргэдэг. Үр хөндөлтийн талаар буруу …

  • 10 November

    Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлнэ

    Улаанбаатар хотын ЗЦГ-аас иргэдийг нэгдэж, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ. Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг анх 1993 онд Англи улсад тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш улс орнууд энэ арга хэмжээг авто осолд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирлыг амсаж байгаа иргэд тэдгээрийн ар гэр, ойр дотныхонд гашуудаж байгаагаа илэрхийлэх боломж олгох өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын 2005 …

  • 10 November

    Хөөрхөн Дөлгөөн шинэ дурлалтай учиржээ

    Үе үеийн эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон Жульетагийн дүрийг 20 жилийн дараа амьдруулах гэж буй азтай бүсгүй бол жүжигчин О.Дөлгөөн. Алаг нүдэн Одноогоос Жульетагийн “халааг” аваад буй жүжигчин бүсгүй маань тун удахгүй нээлтээ хийх жүжгийнхээ гол дүрд ороод бодит амьдралаас түр “тасраад” байгаа сурагтай.  Тэрбээр нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Дүрээ авснаасаа хойш би О.Дөлгөөн биш Жульета болж хувирсан. Театрынхан маань ч …

  • 10 November

    “Сэтгэшгүй” эмнэлгийг хаалаа, одоо С.Хүрэлбаатар эмчилгээний арга барилаа 1 сая ам.доллараар худалдах уу

    “Миний эмчилгээний арга барилыг оросууд надаас 1 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан” гэж “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал, ерөнхий эмч С.Хүрэлбаатар нэгэн ярилцлагадаа дурдсан. Дэлхийн зарим оронд байдаг хоёр буюу түүнээс дээш эхнэртэй байх ёсыг Монголд оруулж ирэх талаар анхлан ярьж олноо танигдсан түүний эмчилгээний арга барилыг сайнаар ярьдаг хэсэг байхад муугаар ярьдаг хэсэг нь арай их болсон бололтой. Тиймдээ ч …

  • 10 November

    Далан нурж, 28 уурхайчин сураггүй болжээ

    Бразилийн Рео де Женейро хотноо байрлах хүдрийн уурхайн далан нурж, 28 хүн сураггүй алга болсон тухай “www.reuters.com” мэдээллээ. Осол өнгөрөгч амралтын өдөр 22.15 цагийн орчимд болж, ажилчид сураггүй болсон хэмээн аврах төвөөс уламжлав.  Уурхайчдыг хайх ажиллагаанд 500 гаруй аврагч болон 14 үнэрч нохой оролцож байгаа гэнэ. Далан нурсаны дараахан бороо орсон учир аврах ажиллагаанд саад учруулах болжээ. Сураггүй болсон хүмүүсийн …

  • 10 November

    Ш.Батсайхан: Энэ бол Ерөнхий сайдыг огцруулах том үндэслэл

    Монголын залуучуудын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Ш.Батсайхантай ярилцлаа. Тэрбээр тун саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг дэлгэн тавьсан юм. Тиймээс энэ талаар сонирхолоо. -Танай төвөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэж үзсэн. Энэ үндэслэлээ тайлбарлаач?  -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнх нь хууль бус үйлдэлтэй бид тухайн цаг үеэс нь өдийг хүртэл тэмцсэн. Иймээс …

  • 10 November

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа. Монгол Улсын их хурал 2008 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг, нэмэлт протоколын хамт баталсан түүхтэй. Улмаар, НҮБ 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор Хөгжлийн …

  • 10 November

    Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт баталжээ

    Хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох явдал их байдаг. Тэгвэл ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ стандарт баталжээ. Үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжтой энэхүү үндэсний стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагууд осол аваарыг 80 хувиар бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж.

  • 10 November

    Үе мөчний өвчний засал

    Үе мөчний өвчний засал А. Гар хөлийн  шар усанд: Утаатай шар эсгийг сайн хужиртай усанд удаан буцалгаад бүлээн болгон  аль шар ус хурсан цэг, газартаа тавиж боох . Тэмээний  хөх хорголыг түлж үнсийг нь гүүний сүүнд зуурч бүлээсгэн  хүүдийнд хийж боовол сайн. Агь өвсийг шинэ ургасны дараа буюу унах үед нь буцалгаж ханд хийж шавших, наах сайн. Багалуурын цэвэр түлсэн …

  • 10 November

    Тайванийн тагнуул гэгдсэн З.Пагмажав нарын хэргийг өнөөдөр шүүнэ

    Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутган УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав болон Д.Чинбаяр нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажав өөрийгөө “Хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад эл асуудалд холбогдлоо” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар болсон. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй …

  • 10 November

    Амьсгаадах багтраа өвчний үед хэрэглэх арга

    Хөгшрөлтийн улмаас эсвэл өвчин хуучнаас болж амьсгаадан багтарч явж чадахаа больсон хүмүүс доорхи жороор өөртөө эмчилгээ хийвэл үр дүн нь өндөр байдаг. Нэг литр зөгийн баланд 1 ширхэг нимбэгийг сайн шахаж, 10 ширхэг сармисыг машиндан шахаж холино. Энэ холимгийг байн байн хутгаж холилдсоны дараа таглаж 7 хоног дарж байлгаад хэрэглэнэ. Өдөрт хоолноосоо өмнө амны жижиг халбагаар хутган 4 удаа ууна. …

  • 10 November

    Жүжигчин Г.Алтаншагай гэр бүлийн хамт

    Ээж болж, айл гэрийн гэргий болсноосоо хойш “ТВ-5” телевизийн сэтгүүлч, редактор Насаа харагдахаа больсон гэх шүүмжлэлийг хүртээд байсан нь нууц биш. Түүний нөхөр жүжигчин Г.Алтаншагай төрөлх их театраасаа өрх тусгаарласнаасаа хойш багагүй хугацааг элээж байгаа.Хоёр хүүхдээ төрүүлэн халамжит хань, ээжийн үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа сэтгүүлч Насаа нөхрийн хамтаар сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн шүү. Учир …

  • 10 November

    “Үсээ хусуулсан үзлийн царайтан” таксины жолоочийг боожээ

    Саяхны нэг өдөр оройн цагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа газар зааж явуулаад уулын энгэрт аваачсан хойноо араас нь хоолойг нь боож, мөнгө гар утсаа өг хэмээн дарамтлан “Ална шүү” хэмээн заналхийлжээ. Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдож, гараас нь мултарч чадсан бөгөөд …