Yearly Archives: 2015

September, 2015

  • 21 September

    Ноён Бондгор: “Дүү минь” дуугаа А.Цэрэнтогтох хүүд зориулна

      Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор нэрээрээ урлагийнханд төдийгүй Монголын ард түмэнд танил болсон дуу­чин Ц.Амарбаяр нэгэн мэдэгдэл гаргалаа. Тэрээр дүрэлзэн асах галаас эр зориг гарган дүүгээ аварч 80%-ийн түлэгдэлтэй болсон эрэлхэг А.Цэрэнтогтох хүүд зориулж өөрийн дуулсан “Дүү минь” хэмээх сайхан дуугаа дахин клипжүүлж хийхээр болжээ. Тэрээр хэлэхдээ: “Нэг эхийн хэвлийгээс мэндэлсэн ахан дүүс, нэгэн биеэ ололцсон итгэлт хүмүүст …

  • 21 September

    “Авьяаслаг Монголчууд” шоу үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ

    Шоу ямар журмаар явагддаг вэ?  Монгол телевизийн уран бүтээлчид, “Got talent”  шоуны ажлыг 2014 оны 10-р сараас эхлүүлжээ.  Тэд 2000 гаруй авьястаны үзүүлбэрийг үзэж сонирхоод шүүгчийн шатны шалгаруулалтанд  220 оролцогчийг оролцуулахаар болжээ. Ингээд хагас шигшээгээс шигшээ гэсэн журмаар явагдаж шоуны ялагч тодрох юм. Шүүгчдийн шатны шалгаруулалт,  Хагас шигшээ,  шигшээ  гэсэн үе шатаар явагдах юм байна. Харин хагас шигшээ болон шигшээ тоглолтуудаа шууд дамжуулж үзэгчдэд хүргэх …

  • 21 September

    Аймгуудын бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг тогтоож өгчээ

    Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан. Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээ багтаад байгаа юм. Нийт аймгийн хэмжээнд 29454 тонн өвс, 11115 тонн тэжээл бэлтгэхээр тогтоожээ. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага …

  • 21 September

    72 цагийн дотор элгийг цэвэрлэж жин хасах шидэт ундаа

    Хүний биенд хорт бодис ихээр хуримтлагдсанаар элэг нь цэвэрлэж дийлэхээ больдог. Ингэснээр жин хасах оролдлогууд ч бүтэлгүй болно. Элэг бол жин хасагдах явцын хамгийн чухал элемент. Тиймээс элэг хэт их ачаалалд орж хорыг цэвэрлэж дийлэхгүй болсон бол ямар ч жин хасах оролдлого, хичээл зүтгэл талаар болдог. Ихэнх хүмүүсийн жин хасах оролдлого үр дүн муутай байдгийн гол шалтгаан энэ юм. Тиймээс …

  • 21 September

    Сөүл хотын дарга Пак Вонсүн Улаанбаатар хотод айлчилж байна

    Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд   нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  ВонСүн тэргүүтэй 110 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо  айлчилж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сөүл хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн …

  • 21 September

    СХД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр авто зам барина

    Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам Баянзүрх дүүрэг,  Нарны замыг …

  • 21 September

    Рианна Тэйлор Свифттэй хамт тайзан дээр гарахгүй

    Америкийн дуучин Тэйлор Свифт өөрийн тоглолт дээрээ алдартнуудыг байнга урьж оролцуулдаг билээ. Тэрбээр нэрт дуучидтай хамт тайзан дээр гарч, цугтаа дуулахыг хүсдэг нэгэн. Түүний тоглолт дээр Селена Гомес, Жастин Тимберлэйк, Жулия Робертс, Лиза Кудроу зэрэг алдартнууд ая дуугаа өргөж байсан юм. Харин дуучин Рианна түүнтэй хамт дуулахаас татгалзжээ. Рианна энэ талаар ярихдаа Тэйлор тэр хоёрын хамтын ажиллагаа боломжгүй зүйл гэдгийг …

  • 21 September

    “Элэг нэгтэн” МУСК 10 сарын 1-нд нээлтээ хийнэ

    “Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал ” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байсан Doz entertaiment-ынхан өдгөө Doz Plus entertaiment болон өргөжсөн байгаа билээ. Тэдний дараагийн уран бүтээл болох “Элэг нэгтэн” МУСК ирэх 10 сарын 1-ээс бүх кино театруудад нээлтээ хийхэд бэлэн болоод байна. “Me Monwichit” Production, “Spear” production хамтран бүтээсэн “Элэг Нэгтэн” уран сайхны киноны зураг авалт Тайландад хийгдсэн бөгөөд …

  • 21 September

    Хоёр шуудай эм хаясан байжээ

    Голын эрэг дагуу их хэмжээний эм бэлдмэл хаясан байжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Ундраа” хүүхдийн зуслангийн зүүн талд голын эрэг дагуу хоёр шуудай орчим эм бэлдмэл хаясан гэх дуудлага энэ сарын 19-ний шөнө 00.30 цагийн үед ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын Аврах тусгай ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж үүрээр бэлдмэлүүдийг аюулгүй болгосон байна. Эх …

  • 21 September

    М-Ти-Эс группийнхан зангарагтай загнав

    “Монголынхоо төрийн дууллыг ялалтын индэр дээрээс олон удаа эгшиглүүлээрэй” хэмээн ерөөгөөд М-Ти-Эс группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын хос медальтан С.Цэрэнчимэдэд будаг нь үнэртсэн цоо шинэ, спорт загварын автомашин бэлэглэлээ. Монгол улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд М-Ти-Эс группийн тамирчин болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр “Миний бие ийнхүү спортын өндөр амжилт гаргасан нь өөрийн хүчин чармайлтаас гадна биднийг олон талаас …

  • 21 September

    Зохиолч эмэгтэй тархиа хөлдөөлгөв

    Хүнд өвчин туссан Хятадын зохиолч Ду Хун гэдэг эмэгтэй тархиа хөлдөөлгөхөөр шийджээ. Тэрбээр тархиа шингэн азотод хийлгүүлсэн байна. 50 жилийн дараа эрдэмтэд ийнхүү тархиа хөлдөөлгүүлсэн хүмүүсийг дахин амьдруулж чаддаг болно хэмээн тэрбээр горьдлого тавив. Энэ ажилбарыг хийлгүүлэхийн тулд зохиолч эмэгтэйн гэр бүл 120 мянган доллар зарцуулсан аж. Түүний хүүхдүүд ээжийнхээ сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд орон сууцыг нь худалдсан гэнэ. Ийнхүү …

  • 21 September

    Нийслэлийн Засаг дарга Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форумыг нээж үг хэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө  Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын …

  • 21 September

    Бараан доторх селекон гелийн ач тусыг та мэдэх үү?

    Цахиур желе буюу silica gel гэж гутал, цүнх, зарим төрлийн хувцас гэх мэт янз бүрийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад дотор нь байдаг 2, 3 см-ын хэмжээтэй цаасан ууттай жижигхэн үрэлнүүдийг хэлдэг. Тэгвэл энэ жижигхэн тунгалаг үрэлнүүд нь чийгийг маш сайн шингээдэг онцгой шинж чанартай ахуйн хаяхаа түр азнаарай. 1.Усны хамгаалалттай гэрэл зургийн аппаратыг хатаах – Усны хамгаалалттай гэрэл зургийн аппарат …

  • 21 September

    Туркийн эрэгт 13 цагаач амь үрэгджээ

    Туркийн эрэгт цагаачдын завь гатлага онгоцтой мөргөлдсөнөөс 13 хүн амь үрэгдсэний дөрөв нь хүүхэд байжээ. Цагаачдын завь Грекийн арлыг зорин явж байхдаа Канаккале боомтын ойролцоо гатлага онгоцтой мөргөлдсөн аж. Туркийн албаныхан осол гарсан далайн хэсэгт нисдэг тэрэг, зургаан завиар аврах ажиллагаа явуулж байна. Ослоос найман хүнийг аварч гаргажээ. Үүний зэрэгцээ Европын өмнөд хэсэгт цагаачдын хэт урсгалаас үүдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдал …

  • 21 September

    “Хан-Уул дүүргийн үндсэн дүрэм”-ийг боловсруулах уулзалт зохион байгуулагдлаа

    Хан-Уул дүүрэг Нийслэлдээ анхлан өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг үзэглэсэн юм. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний оролцооны бодлого” боловсруулах хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хан-Уул дүүрэг хороодын иргэний танхимаараа дамжуулан иргэдийн санаа …