Yearly Archives: 2015

May, 2015

  • 6 May

    Д.Оюунхорол Японы байгаль орчны дэд сайд Шигео Китамураг хүлээн авч уулзлаа

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсад айлчилж буй Япон улсын Байгаль орчны дэд сайд ноён Шигео Китамураг хүлээн авч уулзлаа. Ноён Шигео Китамура найрсаг дотноор хүлээн авч буй сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан юм. Монгол, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд Хамтарсан кредит олгох …

  • 6 May

    Тахарын алба Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтарна

    Тахарын ерөнхий газрын Гэрч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар 2014 оны 3 дугаар сард Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2015 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, уг төлөвлөгөөг баталж, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал П.Золзаяа, Хүйсийн тэгш эрхийн …

  • 6 May

    BRT төслийн нэгдүгээр шатны санхүүжилтийг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ – ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч …

  • 6 May

    Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна

     Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус  салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль …

  • 6 May

    Ховд аймаг: Төрийн далбааны өндөрлөг бүтээх уралдаан зарлажээ

    “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагаас Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг бүтээх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Ховд аймгаас эхэлж байгаа уг төсөл монгол хүн бүр төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнолоороо бахархан омогшиж, яруу алдар, амжилт ололтын билэг тэмдэг болон мөнхөд мандуулах зорилго агуулжээ. Төрийн далбааны өндөрлөгийг одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ аймагт байгуулсан байдаг аж. Харин төслийн хүрээнд …

  • 6 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны тавдугаар сарын 06-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 6/Y Баянзүрх 11.00-16.30 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны дээд сургуулиуд, Нийслэл /шүүх/ тамгын хэлтэс, Хүч спортын хороо, 805, 809-р ЦА, ЦЕГ-ын ЗУГ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм, тэр орчмоор …

  • 6 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа Соёлын өвийн төвийн 204 тоотод Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан сурталчилах, судалгаан дээр суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх чиглэлээр дараах байгууллагуудтай Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Уламжлалын академи, Олон улсын Монголсудлалын холбоо, МУИС-ийн Шинжлэх …

  • 6 May

    Бар,нохой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 17. Буд гараг. Эрхтний тэнгэр одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө.  Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой  жилтнээ аливаа …

  • 6 May

    Улаанбаатарт 2-4 градус дулаан байна

    Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр …

  • 6 May

    Хөрс бохирдуулж, хөл дор хөглөрсөн хуванцар

    Хуванцар сав, гялгар уут бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг ч эдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сүүлийн үед хуванцар сав, баглаа боодол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэх яриа газар авлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидний хэлж заншсанаар 25 литрийн шар хуванцар сав, 200-гийн цэнхэр саванд нарийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариугаар хүний сэтгэцэд нөлөөлж, хорт …

  • 5 May

    С.Эрдэнэбат: Хэвлэлийн эрх чөлөөг хангах нь салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой

     МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа – Хэвлэлийн эрх чөлөөг хангахад сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудал хөндөж ярих ёстой асуудлын нэг байдаг. Энэ тал дээр ҮЭ–ийн байр суурийг ямар байгаа вэ? – Сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр хамгийн түрүүнд шудрага үнэн байдал, эрч хүч, нийгмийн ухамсар ардчилал мэдрэгддэг. Ингэх ч ёстой. Өнөөдөр олон сэтгүүлчдийн эрх …

  • 5 May

    Бусдын ам руу архи “цутгадаг” төрийн албан хаагч байж болох уу

    Төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, ёс зүйн  доголдолын тухай их ярих болсон. Үүнийг батлах мэт нэгэн баримтат фото мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явах болжээ. Олон таван үггүйгээр  энэхүү баримтыг хүргэе. Салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь энэ асуудалд анхаарлаа хандуулна  биз ээ. Ugluu.mn  

  • 5 May

    Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн ажил байдалтай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2015.05.05/ Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд …

  • 5 May

    Онлайн эрх чөлөө эвслийн сайд нарын 5 дугаар бага хурлыг хааж УИХ-ын дарга үг хэллээ

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Монгол Улс улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн  25 жилийн ойн босгон дээр  монгол оронд  “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байна. “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хуралд оролцогчид  …

  • 5 May

    Ганц бие эрчүүд яагаад хүнтэй суухыг хүсдэггүй вэ?

    Сэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг гэдэг. Энэ нь мэдээж хайртай эмэгтэй, гэр бүл болох эмэгтэй, ээж нь. Харин ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд: Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг: Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа …