Yearly Archives: 2015

May, 2015

  • 5 May

    Жессика Бил, Жастин Тимберлэйк нарын хүү 2 эрэгтэй асрагчтай

    Холливудын хос болох Жессика Бил, Жастин Тимберлэйк нар хүүхэд асрагчийн ажлыг эрчүүд л сайн хийнэ гэж үзсэн байна. Тиймээс тэд шинээр мэндэлсэн Силас хүүдээ хоёр сахалтай асрагчийг хөлслөн авчээ. Тэдний хүү Силас Рендалл Тимберлэйк өнгөрсөн сарын эхээр мэндэлсэн бөгөөд эцэг, эх нь бага ч атугай амрахын тулд яаралтай тусламж авахаар шийдсэн байна. Хамаатан саднуудаа тэд зовоохыг бодоогүй тул найз нөхдийнхөө …

  • 5 May

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.05/

    2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3392 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.  ХӨСҮТ-д нийт 413 хүн хэвтэн эмчлэгдэж, …

  • 5 May

    Эхийн анхны тэврэлт, эрүүл амьдралын эхлэл болно

    Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулан сурталчлах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сү Нуюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч …

  • 5 May

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 20 том оврын автобусаар парк шинэчлэл хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний …

  • 5 May

    Ерөнхийлөгч Барак Обамагийн ууртай байх төрхийг илтгэх орчуулагч /хөгжилтэй видео/

    Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны оройн зоогт Ерөнхийлөгч Барак Обама өөрийн ууртай байх үеийн төрхийг илтгэдэг орчуулагчаар жүжигчин Лютерийг дагуулж ирсэн юм. Өнгөрсөн бямба гаригт болсон энэхүү уулзалтын үеэр тэрээр жүжигчин Лютерийг өөрийн орчуулагч болгон дагуулж ирсэн нь сэтгүүлч үзэгчдэд зориулан тавьсан түүний илтгэлийг тун ч хөгжилтэй болгож өгсөн юм.

  • 5 May

    Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Хууль зүйн сайд Д. Дорлигжав 5 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ноён Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн хүрээнд 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Энэтхэг …

  • 5 May

    Анар жимс таны эрүүл мэндэд

    Анар жимс хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисоор баялаг. Хаан жимс хэмээгддэг анар эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар тодорхой мэдээллийг хүргэе. 1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын анагаах увидасын нэг нь цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор бий. Хоёр сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт гурван удаа хоолноос 20 – …

  • 5 May

    Цахим хандив сан буюу handiv.mn сайтын албан ёсны нээлт боллоо

    Монголын сайтууд “Цахим хандив сан” гэсэн нэгэн шинэ сангаар бүл нэмлээ. Шинэхэн сайт мэдээ мэдээлэл, нийтлэл, тоймоор уншигчдын оюуныг цэнэглэдэг бусад сайтаас өвөрмөц онцлогтой юм. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх  зорилгоор  санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хандив цуглуулах хүсэлтээ илэрхийлдэг хүн олширсон. Гэхдээ энэ …

  • 5 May

    Төр нь согтуу байхад Түмэн нь согтуу байх нь асуудал юмуу…

    Бидний мэдэх Монгол улс яг ямар улс вэ? Бид ямар замаар хөгжиж дэвшиж байна вэ? Бид юуны төлөө амьдарч байна вэ? Бид бид бид …. маш олон асуултыг та тавиад үзээрэй. Энэ асуултуудынхаа хариултыг та хэлж чадаж байна уу. Жилээс жилд монголын нийгэмийг дагаад иргэд улам л хоосорч улам л архинд ороод байгааг би ч гэлтгүй хүмүүс анзаарч байгаа байх. …

  • 5 May

    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр /2015.05.05/ сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийв. Тэрээр мэдээлэлдээ, 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, …

  • 5 May

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

    “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо. Том хэмжээтэй дэд бүтэц, …

  • 5 May

    “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг хэсэгчлэн шилжүүлнэ

    Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрлөө. Газрын тосны газар болон “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанийн хооронд газрын “Богд-IV”, “Онги-V” талбайд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын …

  • 5 May

    Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

    Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас  Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ. Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, …

  • 5 May

    Малчдад сэтгэлийн бодит тусламж хүргэнэ

    Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн зүүн аймгуудын малчдад туслахаар боллоо. Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болдог. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголд анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” төвийн багш нар түймэрт өртсөн малчдад туслана. Бясалгагчид, баялаг бүтээгчдийн нэгэн адил эдийн засгийн …