Yearly Archives: 2015

May, 2015

  • 5 May

    Ажил хэрэгч хувцаслалтын тухай

    Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тавигдах ёс зүйн шаардлагын тухай авч үзье. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд дресс кодын хязгаарлалтууд харцангүй бага байдаг. Энэ нь өнгөний зохицол, гоёлын зүүлт, аксесуарын хослолыг чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлдэг билээ. Гэсэн хэдий ч энэ нь зарим үед ажил хэрэгч хувцаслалтанд тодорхой хэмжээний хүндрэлүүдийг бий болгодог, тодруулбал нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдөх чөлөөт …

  • 5 May

    Дуулиант зурагнууд төрсөн түүх

    Казимир Малевич – ийн “Хар квадрат” Малевичийн “Хар квадрат” бол урлагийн ертөнц дэхь хамгийн маргаант бүтээлүүдийн нэг. Зураачид XVII зуунаас эхлэн хар өнгөөр дагнасан бүтээлүүдийг туурьвих болжээ. Хамгийн анхны хар өнгө ноёрхсон бүтээл нь Роберт Флад-ын 1617 онд гаргасан “Их харанхуй” гэдэг зураг юм. Түүний араас, 1843 онд “La Hougue-ийн харанхуйн төрх” гэдэг Берталийн бүтээл гарсан байна. Хар будгийг ашигласан …

  • 5 May

    Хурд хэтрүүлсэн, гэрэл дохионы зөрчлийг хэрхэн баримтжуулдаг вэ

    Манай мэдээллийн сайт, албан ёсны facebook хуудасын идвэхитэй уншигчид гэрэл дохио, хурдны зөрчлийн талаар асуудаг. Бид та бүхэнд дээрх зөрчлийг хэрхэн баталгаажуулж талаар хүргэж байна. Гэрэл дохионы зөрчил илрүүлэгч төхөөрөмж 1. Улаан гэрэл дохио асна 2. Зогс шугам тэмдэглэлийн өмнө, зам доогуур суурилуулсан тээврийн хэрэгсэл мэдрэгч ажиллана. /LOOP DETECTOR/ 3. Уулзварт нэвтэрч орохын өмнө зөрчлийн зураг дарна. 4. Уулзварыг нэвтэрч …

  • 5 May

    Азийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолдыг хүлээн авч уулзав. Уулзалтад Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг оролцсон юм. Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолд Улаанбаатарт болж буй Цахим эрх чөлөөний эвслийн хуралд оролцож байгаа юм. АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхнээс Монгол Улсад байгуулагдан ажилласан хамгийн анхны олон улсын төрийн …

  • 5 May

    Автомашины улсын дугаар 5,0-ээр төгссөн бол энэ сард татвараа төлнө

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг бөгөөд  хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 5 May

    Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ

    Дорнод аймгийн Эрээнцав  боомтын орох чиглэлээр  5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар …

  • 5 May

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна

    2015-2016 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5963 суралцагч,  9 дүгээр …

  • 5 May

    Өөдрөг явах 25 зарчим

    1. Сэтгэлийн их тэнхээтэй яв  2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.  3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. …

  • 5 May

    Гэрлэн дохионы талаар сонирхолтой 10 баримт /Монгол Улс/

    1. Хамгийн анхны гэрэл дохио хуучнаар НАХЯамны уулзварт Орос ах нарын тусламжтайгаар 1962онд суурилуулж байжээ. 2. 1969 онд МУИС-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Сансарын түнелийн баруун уулзварт гэрэл дохио суурилуулж байжээ. 3. 1971 онд улаанбаатар хот гэрэл дохионы үйлдвэртэй болсон байна. /одоо байхгүй/ 4. Гэрэл дохионы ажиллах горим тээврийн хэрэгслийн тооллого судалгаан дээр үндэслэн хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байна. Ногоон гэрлийн долгион үзэх 5. 2010 оны 07-р сарын 01-нд …

  • 5 May

    Ерөнхий боловсролын 213 сургуулийн 97504 сурагчдад “хүнсээ зөв сонгоё” сургалт зохион байгууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн  ажлын алба нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтыг ЕБС-уудын дунд  зохион байгууллаа. Сурагчдын хоол, хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, дадал олгох зорилготой энэхүү сургалтад ерөнхий боловсролын төрийн 119, хувийн 94, нийт 213 сургуулийн дунд, ахлах ангийн 97504 сурагчид хамрагдав. Сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан …

  • 5 May

    Хүүхдийн сайн сайхан амьдрах нөхцлийг хангахад хамтран ажиллана

    БСШУЯ, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын  суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар үзэглэсэн юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт дэвшүүлсэн бодлого, баримтлах чиглэл болон ДЗМОУБ-ын стратегийн зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа харилцан зохицуулах замаар хүүхдийн  сайн …

  • 5 May

    Эмчлүүлэгчдэд эко орчин чухал

    Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж өнөөдөр 2000 гаруй мод тарьлаа. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь …

  • 5 May

    Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулах ялаар шийтгүүлсэн хүмүүсийг оролцуулан зөвлөгөөн хийжээ

    Хэнтий аймгийн прокурорын газраас тээвриин хэрэгсэл жолоодох эрх хасах  ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох …

  • 5 May

    Өнөөдөр болох үйл явдал

    07:30 цагт ОХУ-ын Ангарска хотын төв талбайд парад алхах “Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид БХИС-ийн сургуулиас ОХУ-ыг зорино. Утас: 99795099 10:00 цагт “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг  Эрүүл мэнд, спортын яамнаас “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэхээр болсон талаар болон ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээг ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд зохион байгуулж мэдээлэл хийнэ. Утас: 264923 10:00 цагт …

  • 5 May

    Улаанбаатарт 7 хэм дулаан

    Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал …