Monthly Archives: August 2016

August, 2016

  • 9 August

    Хилчин спорт хорооны тамирчин РИО-2016 олимпийн наадмын медалийн салхийг хагаллалаа

    Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр мөнгөн медалийн эзэн болж монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ. Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аянг хоёр жилийн хугацаатай өрнүүлснийг монголын ард түмэн …

  • 9 August

    Асашёорү Дагвадоржийн бие хамгаалагч хүн буудаж, толгойд нь буудаж хөнөөх гэж завджээ

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон түүний дүү сумогийн 68 дахь Их аварга Асашёорү Дагвадоржийн гэгддэг “Royal difenc” хамгаалалтын албаны дарга Б ажилчин руугаа хоёр удаа буудсан хэрэг энэ сарын 4-нд циркийн хажуу талд байрладаг “Рояал” плазад гарчээ. Тодруулбал, Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх …

  • 9 August

    Өнөөдөр О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар, Д.Отгондалай нар өрсөлдөнө

    Олимпын наадмын дөрөв дэх өдөр 8 сарын 9-нд Монголчууд омогшиж чадлаа. Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж баг тамирчдынхаа урам зоригийг бадрааж чадлаа. Өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Өнөөдөр Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар Риогийн татамид өрсөлдөх юм. Тэгвэл спорт гар бууны 25 м-н дасгалд О.Гүндэгмаа, …

  • 9 August

    СХД-ийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд хэд, хэдэн томилгоо хийлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж. Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны …

  • 9 August

    УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяатай өнөөдөр утсаар холбогдон баяр хүргэлээ. Тэрээр Д.Сумъяад хандан “Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж …

  • 9 August

    Нийслэлийн засаг дарга С.Батболд “РИО-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумьяад баяр хүргэлээ

    Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа  Зуны олимпийн  31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж,  жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа   чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон   олимпийн наадамд  “Монголын баг “ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож,  …

  • 9 August

    Хятад эрчүүд 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэргүй болох аюултай

    Гуч гаруй жил нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлсэний гайгаар Хятадын нийгэмд хүйсийн тэгш бус байдал бий болсон юм. Жил бүр Хятадад 18 сая хүү мэндэлдэг бөгөөд 2030 он гэхэд Хятадад 30 сая эрэгтэй илүүднэ гэсэн тооцоог гаргасан байдаг. Ганц бие эрчүүд олноороо бий болж байгаа учир 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэр олох магадлал тун бага болно гэдгийг Хятадын судлаачид …

  • 9 August

    Олон улсын шилдэг цаасан мөнгөөр 20,000 ТӨГРӨГ нэрлэгджээ

    Их Британийн “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан цаасан мөнгөний загвар хийц, нууцлалын зэргээр олон улсын “Шилдэг цаасан мөнгө”-нүүдийг шалгаруулжээ. Энэхүү тэмцээнд манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20 мянган төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны цаасан мөнгөнөөс шалгарч хүрэл медалийн гэрчилгээ анх удаа хүртсэн байна. Энэхүү тэмцээнд: Сири Улсын 1000 раунд – Алтан медалийн гэрчилгээ Иран Улсын …

  • 9 August

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-ний мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг: 10.30-17.30 цагт: 19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр, Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-13.00, 15.00-17.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, …

  • 9 August

    Япон Улс манайхаас нүүрс худалдан авах санал тавив

    Япон Улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Өчигдөр буюу энэ сарын 08-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга”Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ …

  • 9 August

    Мөнгө тогтоох гайхалтай арга

    Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.  Машин байр …

  • 9 August

    Монгол Улс медалийн чансаагаар 24 дүгээрт эрэмбэлэгдлээ

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээнд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Р.Сильвад оноогоор ялагдаж мөнгөн медал хүртсэн билээ. Түүний энэхүү амжилтаар Монгол Улс медалийн чансаагаар дэлхийд 24 дүгээр байрт орж ирлээ. Ингэснээр Монголчууд Дани, Франц, Индонез, Филиппин, Өмнөд африкийн бүгд …

  • 9 August

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг хийж  байна. Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр …

  • 9 August

    Ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно

    Риогийн олимпийн жүдо бөхийн шүүгчээр ажиллаж буй М.Бөхбат МУГТ Д.Сумъяа, Бразилийн тамирчин Рафаела Силва нарын барилдааны талаар твиттерт тайлбар өгчээ. Тэрбээр “Дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно” хэмээжээ. Алтан медалийн төлөөх барилдааныг Японы шүүгч шүүсэн бөгөөд Монголчууд түүний шүүлтийг шударга бус боллоо хэмээн ихээхэн шүүмжилж байгаа юм. Тэгвэл Монголоос төрсөн олон улсын шүүгч М.Бөхбат барилдааныг дүрмийг дагуу болсон …

  • 9 August

    Хүүг нь 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөн этгээдийг цагаатгасан талаар ээж нь мэдээлэл хийнэ

    Талийгаач хүү болон түүний ээж Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ын оюутан бөгөөд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Тэрээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд түүнийг Архангай аймгийн харьяат Б гэгч …