Monthly Archives: November 2017

November, 2017

  • 21 November

    “МАНАН”-гийн залгамжлагч Д.Хаянхярваад МАН-ынхан хулхидуулахгүй

    Монголын ард түмэнд “Хонгорт итгэх үү, Хаянд итгэх үү” гэх асуулт тулгарч байсан удаатай. Хэрвээ Хаянд итгэвэл бүхэл бүтэн сумын хүн ардыг “Хамуутай” гэж доромжлоход хүрэх байв. Учир нь Хонгор сумынхан цианит натрид хордсон гэж, Хаян дарга болохоор тэднийг хордоогүй ээ, ердийн нэг хамуу гэж хоёр туйлд мэтгэлцсээр он удаж, эцэстээ Хонгорынхон хордсон хэвээрээ үлдэж, Хаян дарга МАН-ын манлай улстөрч …

  • 21 November

    Ард түмэн МАН-ыг, МАН У.Хүрэлсүхийг сонгохын учир

    Монголчууд хос морьтой ард түмэн. Тэднийгээ сэлгэж унасаар хөгжлийн чамгүй урт замыг туулан гаталлаа. Ажвал, замдаа алжааж саатахаас илүү хоёр морины явдал таарахгүйгээс болж хурд саарах, буцах ухрах тохиолдол гарав. Хоёр морины нэг нь хол замд улдахгүй маягийн, 70 жил тасралтгүй давхисан туршлагатай. Нөгөө нь харин ойр ойрхон тар хийчихдэг, хол зайд цуцдаг, ам булаадаг, хадуурч давхидаг бололтой юм. Тэр …

  • 21 November

    Шалгалтдаа тэнцсэн бол жолоочийн үнэмлэхээ шууд авах боломжтой боллоо

    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж dedu.police.gov.mn-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өчигдөр /2017.11.20/ хүлээлгэн өглөө.  Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь …

  • 21 November

    Б.Хурц: Төр намайг боль гэвэл би болино

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 2017 оны 11-р сарын 20-ны дугаарт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц оролцлоо. Тэрбээр “Д.Эрдэнэбатын өрөөнд Ж.Батзандан намайг хараад цочоод үсэрч хажууд суугаад гуя руу цохисон. Тэгээд жаахан хэрэлдсэн. Энэ яагаад намайг ална гэснээ ярихгүй байгаа юм. Намайг бас ална гэсэн шүү дээ. 2013 онд намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Лу.Болдоос 300 …

  • 21 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Харилцаа холбоонд таатай өдөр. Өнөөдөр өөрийн жинхэнэ сэтгэл зүрхний анд нөхдөө олох магадлалтай. Өөртөө анхаарал хандуулахын тулд тохиолдлын явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Та хайр сэтгэлдээ эргэлзэхгүй байснаар нэлээд хүнд сорилтыг давах бололтой. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй. ҮХЭР (4/20-5/20) Уг үндсэн хүч тань маш …

  • 21 November

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    2017 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгаар, төвийн аймгуудын зүүн хэсгээр, баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 …

  • 21 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 21. Мягсар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 3. Ангараг гараг.  Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр.                                   Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 20 November

    Нам засгаа нэг гарт атгуулъя, дараа нь…

    МАН-ын их хурал эхэллээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн М.Энхболд хариуцлагаа хүлээн даргын суудлаа өгөхөөр болсон тул энэ удаагийн их хурал олны анхаарлын төвд зүй ёсоор ороод буй. Харин дарга сонгох эл хурлаараа жил гаруйхны өмнө хийсэн алдаагаа давтахгүй байхыг 1300 гаруй төлөөлөгчид сануулах гэсэн юм. МАН-ын хувьд 2020 оны сонгуулиар хэрхэхээ энэ хоёр өдөрт шийдэх түүхэн хурлаа хийж байна. …

  • 20 November

    Автозамын хажуугаар гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явахыг зөвлөлөө

    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар зөвлөмжийг хүргэж байна. Автозамын хажуугаар гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явах Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой …

  • 20 November

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг …

  • 20 November

    У.Хүрэлсүх намаа ялагдлаас аварна

    УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор давамгайлан улс төрийн эрх мэдлийг атгаж буй МАН-ын 28-р их хурал өнөөдөр эхэллээ. Зарим нэг улс төр судлаач “28-р их хурлаа хийх болсон гол учир нь өдгөө МАН-ыг даргалж байгаа М.Энхболдын “хутгасан бантан”, “зуурсан жонхуу”-наас салах гэсэн дотоод хувьсгал” хэмээн үзэж байгаа юм. Энэ үнэн байх магадлалтай. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ард түмний дийлэнх олонхийн итгэлийг …

  • 20 November

    Б.Цэвээндаш: Охиныг минь дэмжиж байсан Монголчууддаа баярлалаа

    “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан мисс Ц.Энхжин өнөөдөр 15:00 цагт эх орондоо ирлээ. Мисс Ц. Энхжингийн аав  гавьяат тамирчин Б. Цэвээндаш сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг 67 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Энэхүү тэмцээнийг дэргэдээс нь үзэхэд их сайхан байдаг юм байна. Миний охины хувьд …

  • 20 November

    Их Британийн хатан хаан Викториагийн бусдаас өөр амьдрал

    Их Британийн одоогийн хатан хааны өндөр эмэг эх хатан хаан Викториа 1819 оны тавдугаар сарын 24-нд төржээ. 18 насандаа хаан ширээнд суусан. Хатан хаан Викториагийн амьдралыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэвч тэрээр бусдаас өөр амьдралыг туулсан байна. Кенсингтон ордонд мэндэлсэн хатан хаан дээрээ дөрвөн ахтай байсан. -Анх түүнд Александрина нэр хайрлаж байж. -Бага нас нь тийм ч хөгжилтэй өнгөрөөгүй. Түүнийг бусад …

  • 20 November

    Ц.Энхжин:24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнгөрсөн бямба гаригт БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан юм. “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх  орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан мисс Ц.Энхжин өнөөдөр 15:00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Юуны түрүүнд Монголчууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Бид …

  • 20 November

    О.Ононтунгалаг реппер G-Eazy, Cardi B, French Montana нарын нүүр хувиргагчаар ажиллажээ

    АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт, Виктория Секретийн супер модель Ирина Шейк,Оросын реппер Тимати , Ким Кардашины гэр бүлийн гишүүн болох 19 настай өсвөр насны …