Yearly Archives: 2019

January, 2019

  • 15 January

    Ч.Улаан:Салбарынхаа хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурал өчигдөр (2019.01.14) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд, дэд …

  • 15 January

    Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард  шилжүүлсэн. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тэгвэл уг хэргийн мөрдөн …

  • 15 January

    Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

    Монгол Улсын  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай өчигдөр /2019.01.14/ уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс эхлэн АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ. Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын …

  • 15 January

    Н.Лхамаа Дакар раллигийн уралдаанаа өндөрлүүллээ

    Авто спортын олимп “Дакар ралли-2019″ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Дакар раллид мотоциклийн төрөлд уралдсан ОУХМ Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээЗургаа дахь өдрийн уралдааны үеэр ОУХМ Н.Лхамаагийн мотоцикл элсэнд сууж, тэрбээр мотоциклаа элснээс гаргахдаа каскаа анхааруулах тэмдэг болгон зам дээр тавьсан байсныг нь 516 дугаартай ачааны машин дайрч, хагалснаас уралдаанаа өндөрлүүлэх болсон байна. Харин UTV буюу SxS төрөлд оролцож буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарын хувьд зургаа дахь өдрийн бариандаа 41 дүгээр байраар оржээ. ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV OPEN ангилалд: 7 …

  • 15 January

    Үсний хагнаас салах арга

    Хэрэг болох зүйлс: -Нунтаг арц -Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тос Бэлтгэх заавар: 1. Тэжээлийн тосноосоо 3-4 халбагыг аяганд хийнэ. 2. Арц 1-2 халбага 3. Хооронд нь маш сайтар холино. 4. Үсээ шампуниараа сайтар хөөсрүүлж угаан 5-10 минут байлгана. Дараа нь усаар зайлна. ( гүн цэвэрлэгдэнэ) 5. Бэлтгэсэн маскаа үсэндээ угнаас үзүүр хүртэл түрхэнэ. 6. Гарын өндгөөрөө зөөлөн массаж хийнэ. 7. 20-25 …

  • 15 January

    “Утгын чимэг-22” наадмын 3-байрын өгүүллэг: “Булангийн зогсоол”

    МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 8-ны өдөр Хүүхдийн ордонд боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхацсан, 22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв. МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ дэд байрт, зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарлаа. Гутгаар байрт шалгарсан зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгийг …

  • 15 January

    Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 9. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 15 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, …

  • 14 January

    Олон Улсын өсвөрийн мисс, моделийн тэмцээнд Андра агентлагийнхан аваргалжээ

    Гүрж Улсад зохион байгуулагдсан “World Rising Stars” буюу олон улсын өсвөрийн авьяаслаг мисс, модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Андра агентлагийн загвар өмсөгчид амжилттай оролцжээ. Тодруулбал Мөнхбаярын Ананд “Best model 2019”, “Best talent model 2019 WINNER”, Ерэнбаатарын Уртнасан “Best model 2019 GRANDPRIX”, Нямсүрэнгийн Анужин “Best photo model 2019 WINNER”, Л.Мөнхдалай “Beauty of the year 2019 GRANDRIX”, “Dancer of the year 2019” гэсэн шагналуудыг нь тус тус хүртжээ. …

  • 14 January

    Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс …

  • 14 January

    Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 …

  • 14 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. Баянгол дүүрэг 46.2 хувь Баянзүрх дүүрэг 53.3 хувь …

  • 14 January

    Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Азийн шигшээ багт орж тулалдана

    Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Алдар спорт хороо, Монголын Зэс корпорацийн тамирчин ОУХМ Б.Чинзориг, Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Сүлд спорт хороо, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ.Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт багтжээ. Хоёр тамирчин ирэх сарын 2-нд Чех улсын нийслэл Прага хотноо болох Ази-Европ тивийн тэмцээнд оролцох аж. Тэднийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А. Гантулга дасгалжуулна. Чех улсад зохиогдсон тэмцээний дараа Унгар, …

  • 14 January

    Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ. Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд …

  • 14 January

    Э.Бат-үүл нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 18-ны 11:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Нийслэлийн прокурорын газраа өнгөрсөн оны 12-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн …