Yearly Archives: 2020

June, 2020

  • 12 June

    Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, …

  • 11 June

    Сонгууль 2020: #1 Сонгуульдаа бэлэн үү

    Монгол Улсын иргэн та сонгуульдаа оролцохдоо бэлэн үү? UGLUU.MN сайт сонгогчдын боловсролд зориулан “Сонгуульдаа бэлэн үү” нийтлэлийг цувралаар хүргэж байна. #1 дугаарыг хүлээн авна уу. Өнөөдрөөс 13 хоногийн дараа буюу Зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль болно. Ийнхүү бид сонгуулийн 32 жилийн түүхтэй болж байна. Сонгууль гэж юу вэ? Сонгууль гэдэг нь ямарваа нэг …

  • 11 June

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.    Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. …

  • 11 June

    Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

    Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ. Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь  ахуйн хог хаягдал юм. Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн …

  • 11 June

    Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон

    УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм.   Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын  авлига, хээл хахууль багасч, …

  • 11 June

    Энэ сард 2300 гаруй иргэнийг гадаадаас татан авна

    Улсын Онцгой Комисс 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион байгуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон …

  • 11 June

    Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө

    АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.  Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …

  • 11 June

    Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

    Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …

  • 11 June

    Цэргийн төв эмнэлгийнхэн уриалга гаргалаа

     Цэргийн төв эмнэлгийнхэн мөрдөст нэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад  нэгэн уриалга гаргажээ.  Уриалгад “ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэхүү өдрийг Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгээс бусдын амь насыг аврахын төлөөх сайн дурын авлагагүй цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун …

  • 11 June

    Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн …

  • 11 June

    УИД-т гарсан галын улмаас шаардлага хангахгүй болсон 13 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

    Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдээд …

  • 11 June

    “Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ

      Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.  Тухайлбал, өнөөдөр  “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр  10000 ширхэг,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас …

  • 11 June

    Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ. Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна. Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар, …

  • 11 June

    Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая төгрөгөөр торгоно

    Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас тодрууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү?  Улсын Их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд …

  • 11 June

    Сүхбаатар дүүргийнхэн Бямба гарагт их цэвэрлэгээ хийнэ

    Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос 2020 оны зургадугаар сарын 13-н буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн байна. Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, …