Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 18 December

    МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

    Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.  

  • 18 December

    Ж. Бат-эрдэнэ:Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжих, хүнд суртлыг арилгана

    Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын хөгжлийн нэг гарц, гадагшаа гарах гол хаалга нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалаар дамжуулан жуулчид, тэр дундаа хамтран ажиллах, гадны хөрөнгө оруулагчдыг татах энэ хаалганы түлхүүр нь агаарын тээвэр гэж харж байна. Тиймээс та бүхний ололт амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын түвшинд шийдэх …

  • 18 December

    Ксения Собчак  нэрээ татахад бэлэн гэв

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа  бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын  Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм. Тэгвэл сэтгүүлч  Ксения Собчак ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахад бэлэн гэдгээ мэдээллээ. Ксения Собчак”Ксения Собчак өөр бусад улс төрийн …

  • 18 December

    Сандалны хэрүүл шигшээ багийн тэмцээнд орох эрхийг хасуулах вий дээ

    Б.Тамираас болж 2018 онд зохион байгуулагдах Сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс оролцож чадахгүй болсон гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдаад байгаа. Б.Тамир бол Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч. Гэвч Монголд өөр нэг сагсанбөмбөгийн холбоо бий. Тэр нь Монгол Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо юм. Яг л МУИС, МҮИС гэдэгтэй адил. Нэр болоод үйл ажиллагааны чиглэлээс болоод Монголын сагсанбөмбөгийн баг …

  • 18 December

    Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д 446,703 иргэн ханджээ

    2017 оны З дугаар улирлын байдлаар Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр дамжуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446,703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 427,994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.8% -ийн үзүүлэлттэй байна. 17,854 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Хугацаа …

  • 18 December

    Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 км авто зам ирэх онд ашиглалтад орно

    Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт барих ажлын хүрээнд 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтгээд байна. Зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй …

  • 18 December

    Шүүхээс Г.Номуундарь хохирогчтой  холбоотой эрүүгийн хэрэг ирээгүй 

    Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна. Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл хийсэн байна. Гэвч энэ мэдээлэл нь үндэслэлгүй болно. …

  • 18 December

    Б.Арго: Жүжигчид та бүхэн намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна

    “Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байгаа талаар Б.Арго багш мэдээлэл хийлээ. Б.Арго“Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй.  2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай сэргэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.Эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас …

  • 18 December

    Б.Баатархүү:Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна 

    Иргэн Г.Номуундарь охин олон нийтийн сүлжээгээр хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү  мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан …

  • 18 December

    ОУВС Монгол Улсад 79.1 сая ам.доллар олгоно

    2017 оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа …

  • 18 December

    Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд аварчээ

    Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар /2017.12.15/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн …

  • 18 December

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган хүн саналаа өгчээ

    “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн 1992 оны Үндсэн хууль, түүний хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, Нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал, Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудал, Үндсэн хууль дахь төрийн …

  • 18 December

    Д.Будзаан: 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан

    ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай болон улсын хэмжээнд зохион байгуулсан “Хайрла, хамгаал” аяны үр дүнгийн талаар  мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгууллаа. Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд …

  • 18 December

    Ж.Чүлтэмсүрэн:Ойрын өдрүүдэд бага зэргийн цас орох  урьдчилсан төлөвтэй байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар …

  • 18 December

    Ким Жөн Ир таалал төгсөөд зургаан жил болов

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ир таалал төгссөнөөс хойш зургаан жил өнгөрсний дурсгалын ёслолыг тус улс хийлээ. Ким Жөн Илийг 1941 оны хоёрдугаар сарын 16-нд Зөвлөлт Холбоот Улсад мэндэлсэн гэж үздэг. Хойд Солонгос дурсгалын арга хэмжээнүүд зохион байгуулж, телевизээр үйл хэргийг нь харуулсан нэвтрүүлгүүдийг дамжуулж байгаа. 1964 оны 6 сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир (1942-2011) Солонгосын …