Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 8 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн долоо хоног-2017 олон улсын арга хэмжээнд оролцож байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн …

  • 8 December

    Галын аюулгүйн дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох …

  • 8 December

    Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

    Олон улсын валютын сангаас олгогдох зээлийн нөхцөлдөө тэд Украинд авлигын эсрэг тусгай шүүх байгуулахыг сануулжээ. Ийм тусгай шүүх байгуулах нь зүйтэй гэдгийг Украины удирдлагад байнга сануулж байх хэрэгтэй бөгөөд тийм шүүх байгуулахдаа зүгээр нэг бүлгийн ажлын байр бий болгох бус Венецийн хорооны зөвлөмжийн дагуу байгуулах ёстой гэж Киев хотод суугаа Европын холбооны төлөөлөгч Хьюг Мингарелли хэлжээ. Украйн Улсад авлигатай тэмцэх …

  • 8 December

    Европын холбоо татварын хөнгөлөлт үзүүлдэг 17 орныг багтаасан хар жагсаалт гаргажээ

    Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны Сангийн сайд нар хуралдаж, татвартай холбоотой асуудлаар хамтран ажиллахгүй байгаа 17 орныг багтаасан хар жагсаалт баталсан талаар Францын Сангийн сайд Бруно Ли Майре мэдээлжээ. Уг жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнө Солонгос, Макао, Маршал Арлууд, Монгол, Намибия, Палау, Панама, Сент-Люсия, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнууд багтсан юм …

  • 8 December

    Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ

    Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна. Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын …

  • 8 December

    Скай хайпермаркетийн хажууд мөсөн хотхон байгуулах ажил явагдаж байна

    Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй …

  • 8 December

    Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

    Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн улсын тооллого Баянзүрх дүүрэгт явагдаж эхэллээ. Уг тооллоготой холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гарган дүүргийн хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого явуулах ажлыг хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэгт Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан, Статистикийн хэлтсийн …

  • 8 December

    11-р сард ипотекийн санхүүжилтэд 24.8 тэрбум төгрөг гаргалаа

    2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.

  • 8 December

    Манай залуус тэргүүлж хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын “Хийморь” клуб өнөөдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, …

  • 8 December

    Эрүүл мэндийн яам “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ хамт олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож, “Хүчирхийлэлд үгүйгэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” гэж хэлэх давлагааг бусад төрийн байгууллагуудад уриалж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд 16 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай. 1991 оноос …

  • 8 December

    Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү аяныг жил бүр зохион байгуулдаг. …

  • 8 December

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх …

  • 7 December

    Зөв хэвшил, зөв хооллолтоороо чихрийн шижин өвчнөөс салж чаджээ

    Хэдэн 100 хүн 2-р төрлийн чихрийн шижинээс салах гэсэн найдлагатайгаар хоолны хатуу дэглэм барьсны үр дүнд тэдний зарим нь өвчнөөсөө салж чадсан талаар Лондон, Нью-Йорк, Бээжинд оффистой Английн “The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгджээ. Өвчтөнүүд калори бараг ороогүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болсон бөгөөд жин ч их хассан байна. Хоолны нарийн дэглэм барьж байсан хүмүүсийн бараг тал хувь нь биеийн жингээсээ 14 …

  • 7 December

    БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд үгүй гэж хэллээ

    Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан …

  • 7 December

    Улсын Их Хурлын гишүүд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ. Монгол Улсын хувьд энэ аяныг “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай тэмдэглэн өнгөргүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнууд энгэртээ цагаан тууз …