Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 20 May

    Зүүн Салаанд гарсан гал түймэр айлууд руу орох шахжээ

    Монгол орны нийт нутгийн наймхан хувийг ой мод эзэлдэг. Жил бүрийн хавар, намар иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн гал түймэр гарч хэдэн га газар үнс нухам болдог билээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд хуурайшил ихтэй байсны улмаас СХД-н 25-р хороо Зүүнсалаа, баруунсалаанд хэд хэдэн удаа гал гарч 4га газар, 1000 орчим гацуур мод шатжээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд зусландаа …

  • 20 May

    Иргэдээ спортоор хичээллэхийг хотын удирдлагууд уриаллаа

    “Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, …

  • 20 May

    “Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна

    Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн …

  • 20 May

    Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг шийдвэрлэгджээ

      Оросын хуульч Сергей Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, Кипр улсад бүртгэлтэй “Первезон Холдинг” компани АНУ-ын Сангийн яаманд 5,896,333 ам.доллар төлөхөөр болсон байна. ОХУ-ын бизнес эрхлэгч Денис Кацыв-ын эзэмшдэг “Первезон холдинг” компани нь тус улсын төрийн албан хаагчдын оролцоотой татварын залилангийн гэмт хэрэг үйлдэж, 230 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр АНУ-ын Нью Йорк хотод шалгагдсан ажээ. …

  • 20 May

    Төрийн өмчийг төрөөс аваръя

    Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрд 30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим …

  • 20 May

    Б.Амарсайхан:Итгэлийн дүрийг бүтээхийн тулд 17 кг хасах шаардлагатай болсон

    Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өчигдөр Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.  “Cinema Awards” кино наадмаас Жүжигчин СТА  Б.Амарсайханы зохиол, түүний гэргий …

  • 20 May

    Наадмын үеэр өгөх насны хишгийг зургаадугаар сарын 25-аас олгож эхэлнэ

    Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан 9.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” авсан байна.  Харин үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 …

  • 20 May

    Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулах боломж бүрдлээ

    Залуучуудын хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал,   нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, БНСУ-аас Монгол Улсад …

  • 20 May

    Өнөөдөр автомашингүй өдөр

    Өнөөдөр буюу автомашингүй өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн  зохиогдож байна. Тус тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлээд байгаа. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ. мөн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдаж, тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнана. Автомашингүй өдрийн …

  • 20 May

    Маргааш зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийнэ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн дагуу маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн …

  • 20 May

    Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хасуулах шаардлага хүргүүлжээ

    Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хасуулах хүсэлтийг “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах” ТББ, “Иргэний оролцоот Ардчилал” ТББ-аас “Монголын хуульчдын холбоо”-нд гаргасан байна. Тус хүсэлтэд “МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД Ёсзүйгүй өмгөөлөгч Г.Батбаярд хариуцлага тооцуулах, өмгөөллийн эрхийг нь хасах шаардлага хүргүүлэх тухай Юуны өмнө шударга ёсны төлөө зүтгэж буй олон арван хуульч, өмгөөлөгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж байдаг танай холбооныхонд ажпын өндөр амжилт хүсье. Эрх зүйт …

  • 19 May

    Алдаж боломгүй 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санал

    Саяхныг хүртэл “гадаадын хөрөнгө оруулагчид үргэлээ, Монголд хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч алга, хөрөнгө оруулалт хасахтай гарлаа, улсын валютын нөөц шавхагдлаа” гэж албаныхан мэдэгдэж байлаа. Түүнээс “Монголд хөрөнгө оруулалт хийе” гэдгээ илэрхийлсэн хөрөнгө оруулагч байна гэж сонсоогүй удсан. Харин өчигдөр ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “IM Power” компанийн ерөнхий захирал Гордон Дики …

  • 19 May

    “Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав

    НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, “Мен гао” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан …

  • 19 May

    “Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно

    Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургын уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд …

  • 19 May

    Центерра Гоулд: Монгол Улсын Засгийн газартай Гачууртын асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Центерра Гоулд /Centerra Gold/ компани Монгол Улсын Засгийн газартай Гацууртын төслийн асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах болон бусад яриа хэлэлцээр 2016 оноос эхэлсэн ч одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Үүнээс гадна хэрэв Гацууртын төслийн яриа хэлэлцээр удааширч, амжилтгүй болбол хөрөнгө оруулалтын үнэлгээ 48 сая ам.доллараар буурах тооцоо гаргаснаа танилцууллаа. Тус компанийн …