Уул уурхайн салбар өнгөрсөн сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборложээ. Хайлуур жоншны 22.1, зэсийн хүдрийн 246.8, төмрийн хүдрийн 72.4, цайрын 12.3 мянган тонн баяжмалыг үйлдвэрлэсэн байна. Мөн зэсийн 273.8, төмрийн хүдрийн 575.3 мянган тонн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос экспортолсныг өчигдөр УУЯ-наас мэдээллээ. …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
1 April
УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллана. Орон нутгийн томилолтын эхний өдөр Булган аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллах юм. Түүнчлэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Энэ өдөр үргэлжлүүлэн Орхон аймагт ажиллан, …
-
1 April
Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал авч байна
Хөдөө аж ахуйн салбарт 2015 оны байдлаар нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар 80 хувийг үйлдвэрлэж байна. Мал тооллогын 2015 оны жилийн эцсийн дүнгээр адуу 3.3 сая, vхэр 3.7 сая, тэмээ 367.9 мянга, хонь 25.9 сая, ямаа 23.5 сая нийт 55.9 сая толгой мал тоологдож өмнөх 2014 оныхоос …
-
1 April
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Утас: 99007362 09.00 цагт: Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх “Малчны залуу халаа” уулзалт Гадаад хэргийн яамны хурлын танхимд болно. Энэ хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”, “Малчдад зориулсан зээлийн …
March, 2016
-
31 March
Ц.Оюунбаатар: Улаанбурханаар өвчилсөн 22 хүн сэхээнд байна
Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ. Энэ сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны …
-
31 March
Ж.Мөнхбат: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйх ёстой
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Ээлжит бус чуулган нэрийдлээр иргэдээ талцуулж байгаа УИХ-ын дарга З.Энхболдтой хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулганд илтгэл тавихдаа УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын компанийг нэр цохон “өрөө төл” хэмээн зарласан нь аж …
-
31 March
Шилдэгийн шилдэг “ТОП 2” хүүхдийг шалгаруулах уралдаан 04-р саын 01 нд болно
Шилмэл загварын ордоноос Монголын загварын ертөнцийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах , авъяаслаг өсвөр үеийнхний хүсэл мөрөөдлийг дэмжих , зорьсондоо хүрэхэд нь гарц нээж өгөх мөн өсвөр үеийнхний хувцаслах соёл , гоо зүйн таашаалд нөлөөлөх зорилготойгоор “ТОП 2” тэмцээнийг зохион байгуулж байна. ЕБС-ийн сурагчдын дунд хувцас загварын шилдгийг тодруулах эхний шатны “ТОП 2” тэмцээнийг сургуулиуд дээр зохион байгуулах ба шалгарсан …
-
31 March
Mанай хамт олон 3000 гаруй эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг амжилттай хийсэн
Юнимед Интернейшнл Эмнэлгийн“Үр шилжүүлэн суулгах төв”-ийн мэс заслын эмч О.Хэрлэнтэй ярилцлаа. Сур:Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ярилцлагаа эхлэхийн өмнө Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? О.Хэрлэн: Баярлалаа.Миний хувьд 2007 онд ЭМШУИС-ийг төгсөж, өнөөдрийг хүртэл мэс засал, эмэгтэйчүүдийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн хувьд өсч хөгжихөд байнга анхаарч, нарийн мэргэжлийн …
-
31 March
Том Хэнкс хүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээнэ
Од жүжигчин удахгүй шүүх дээр очиж, нэгэн эрэгтэйг хохироосон зам тээврийн ослын хариуцлагыг үүрэх болно. Гэхдээ Хэнкс тэрхүү осолд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ослыг жүжигчний хүү Чэт Хэнкс гаргасан юм. Тэрбээр ааваасаа асуулгүй машиныг нь авч давхиад Лос-Анжелес хотын оршин суугч Тэрри Морганы машиныг мөргөжээ. Ослын улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ. Тэгвэл одоо …
-
31 March
“Airbus A-320”-ийн зорчигчид аюулгүй газардав
“Egypt Air” авиа компанийн “Airbus A-320” онгоцыг Каирын олон улсын нисэх буудалд амжилттай газардууллаа. Александриагаас Каир хотыг зорин нислэг үйлдэж байсан энэхүү онгоцыг өнгөрсөн мягмар гаригт Египетийн иргэн барьцаалсан хэрэг гарсан юм. Онгоц барьцаалсан этгээд хуурамч тэсрэх бөмбөг зүүн онгоцны баг болон зорчигчдыг сүрдүүлэн Кипрт газардуулжээ. Удалгүй онгоц барьцаалагч этгээд бууж өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Ямар …
-
31 March
Японы зэвсэгт хүчин хилийн чанадад гарах эрхтэй боллоо
Японд Үндэсний өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөжүүлсэн шинэ хууль энэ даваа гарагаас эхлэн хүчин төгөлдөр болов. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дайсан өөрт нь довтлоогүй ч Японы зэвсэгт хүчнийг “нөхөрсөг орнууд”-ыг хамгаалах үйл ажиллагаанд оролцохыг хуулиар зөвшөөрлөө. Мөн өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлд зөвхөн АНУ-ыг ч биш, “нөхөрсөг орнуудын” цэрэгт логистик дэмжлэг үзүүлэхийг шинэ хуулиар зөвшөөрөв. Харин нөхөрсөг …
-
31 March
4 сая ам.долларын үнэтэй пүүзийг танилцууллаа
АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээсэн байна. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг 4 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах …
-
31 March
Ботаникийн цэцэрлэгээс хумсалсан 8 га газраа буцааж өгөхийг шаардав
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний гол зорилго бол эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан …
-
31 March
“Хааны эрэлд” сургуулилтанд 47 орны цэрэг эрчүүд оролцоно
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Хааны эрэлд” сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь …
-
31 March
Нислэгийн ажиглалтын системтэй Ерөнхий сайдын ажлын алба танилцлаа
Монгол Улс радарын тоног төхөөрөмжийг ашиглан нислэгийн хөдөлгөөн удирдлагыг явуулж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат даратай бууруулж 30 км-ийн зайчлалд шилжүүлсэн. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрлээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус газарт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл