Шар мэдээ

August, 2013

  • 3 August

    Гамбууш, Н.Удвал сайдад голдоо ортол гомджээ

    Монгол гей эмэгтэйчүүдээс анх удаа харь орныг зорьж хүйсээ солиулан, бүр мөсөн эмэгтэй хүн болсон хэмээн ярьдаг Ганбууш буюу Ган-Од эрүүм мэндийн сайдад голдоо ортол гомдож яваа гэнэ. Учир нь тэрээр уг мэс заслыг хийлгэхийн тулд байдаг бүхнээ баран байж харь орныг зорьсон байна. Ийнхүү өндөр үнэтэй хүйс солиулах мэс засалд орчихоод эх орондоо ирж Монголд хийх боломжгүй мэс заслын …

  • 2 August

    Дуучин С.Наран “буржгар үстэй, сахалтай” залууг мөрөөддөг

     Дуучин С.Наран өөрийн гэсэн өвөрмөц хоолой, стилиэрээ Монголынхоо болон урд хөршийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэнэггүй ч гэмээр илэн далангуй яриа хөөрөөтэй дуучин бүсгүй маань хайр дурлалын тал дээр нам гүмхэн байдаг ч нэгэн хэвлэлд “буржгар үстэй, сахалтай залууг мөрөөддөг” хэмээн ярьж байжээ. Тэрээр Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангид сурч байхдаа анхны хайртайгаа …

July, 2013

  • 31 July

    Амьд үлдэхийн тулд 4 хоног шээсээ уужээ

     АНУ-ын Сан Диэго хотын их сургуулийн нэгэн оюутан саатуулах байранд дөрвөн хоног мартагдсаныхаа төлөө АНУ-ын Засгийн газраас дөрвөн сая ам.долларын нөхөн төлбөр авчээ. Тодруулбал, Цагдаа нар хар тамхины эсрэг ажиллагаа явуулах үеэр баривчлагдсан оюутан Дэниэль Чоныг буруугүй хэмээн суллах шийдвэр гарсан ч тодорхойгүй шалтгаанаар түүнийг дөрвөн хоногт саатуулах байранд мартсан байна. Тэрээр энэ хугацаанд амьд үлдэхийн тулд шээсээ ууж, ээждээ …

  • 30 July

    Анхаа, Халиун хоёр хүүтэй болжээ

     Хайрын дууч хэмээн нэрлэгддэг дуучин Анхаа, Халиун нар хэдхэн хоногийн өмнө бүл нэмж, хүүтэй болсон гэнэ. Б.Халиун өнгөрсөн 14-ний өдөр амаржсан бөгөөд хосууд ийнхүү хоёр хүүтэй боллоо. Тэд одоогоор Монголдоо байгаа бөгөөд зуны амралтаа дуусмагц Сингапур руу буцах ажээ. Учир нь тэд мэдлэг боловсролдоо анхааран Сингапурт сурч байгаа юм. Монголын үрс мянга түм болтугай! Г.Сонор ugluu.mn

  • 30 July

    Х.Тэмүүжин сайд, Цолны найраанд хяналт тавьжээ

     Гишүүн Х.Тэмүүжин бас нэг “айхтар” салбарт хяналт тавих нь зүйтэй гэж үзээд ард түмний уламжлал, итгэл үнэмшил, соёл дээр нь нэр төр, ашиг сонирхол үйлчилж байгаа зүйл бол үндэсний бөхийн барилдааны үйл ажиллагаа гэж үзсэн байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн явуулж буй үйл ажиллагаа ард түмний дунд нэр хүндийг нь өргөсөөр байгаа билээ. Тэрбээр өдгөө амар хялбараар, албан тушаалаа ашиглан …

  • 29 July

    Олимпийн аваргын кимоног санхүүч эмэгтэй авчээ

     Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоног нэг сая төгрөгнөөс эхлэн дуудаж 4,6 саяд хүргэн санхүүч мэргэжилтэй бүсгүй худалдан авчээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Жүдогийн шигшээ багийн аваргууд олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд энэ кимоногоо өмссөн гэнэ. Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоно 4,5 сая төгрөгөөр …

  • 26 July

    Э.Батшугар охиноо асарч байна

      МАХН-ын дарга Н.Энхбаярын том хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын эхнэр нь хэд хоногийн өмнө амаржиж тэрээр охинтой болсон. Эхнэр Т.Дариймаа нь АНУ-д амаржиж, Э.Батшугар тус улсыг ойр ойрхон зорих болсон байна. Тэрээр Америкад эхнэр, охиноо асарч яваа аж. Охиноо тэвэрсэн зургаа олон нийтэд танилцуулсан нь энэ юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын ач охин анх удаагаа хэвлэлд гарлаа. Ugluu.mn

  • 26 July

    Жүжигчин А.Ганчимэг театраасаа хөөгдөх гэнэ

     Драмын театрийн шинэ үеийн нүүр царай болоод буй жүжигчин А.Ганчимэгийг ажлаас нь халах тушаал гарсан гэнэ. Учир нь жүжигчин бүсгүй маань сүүлийн үед “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх киноны зураг авалтанд ороод, театрийн ажлаа цалгардуулах болсон аж. Тиймээс л босго өндөрт театрийн удирдлагууд жижигчин Ганааг ажлаас нь чөлөөлөхөөр болсон сурагтай. А.Ганчимэг тус кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд театрийн салшгүй эгч нар …

  • 25 July

    М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадоржийг ангайтал Д.Батбаярт сюрприз барив

     Mонгол жудаг, ёсоо боддог ухаалаг хүү М.Даваажаргал өөрийн хуурай ах бөгөөд багш Д.Батбаярт саяхан дэлхийд байхгүй том бэлэг барьжээ.  Тодруулбал, Хакухо Индонези орчмын шүрэн арлаас авчирсан ховор шүрэн дээр аавынхаа дэвж буй төрхийг товойлгосон алтан нуухтай шүрэн хөөргийг урлуулан бөх хүний хоёр гардан барьж тамхилах дайны том хөөрөг бэлэглэсэн аж. Д.Батбаяр өөрийнхөө араас олон зуун залуусыг дагуулан Японы мэргэжлийн сүмогийн …

  • 24 July

    Хойд Солонгосын иргэн Монголд цагаачлахаар хил зөрчжээ

     Социолист дэглэм бүхий БНАСАУ-ын иргэн  Ким Ёон Риол гэгч манай улсад цагаачлахын тулд хууль бусаар хил нэвтрэхийг завджээ. Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомт орчмоор унадаг дугуйтай хүн хил зөрчиж байгааг Хилийн 0108 дугаар ангийн хилчид телекамерын хяналтаараа илрүүлжээ. Улмаар БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн хил зөрчин орж ирж буй мэдээллийн дагуу хил зөрчигчийг саатуулах тусгай бүлэг томилогдон газар дээр нь очиход …

  • 23 July

    Минод хоёр лийр бэлэглэж хайраа илчилжээ

     Дуучин Мино нэг үе Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй хувь заяагаа холбосон боловч удалгүй хоёр тийш болсон. Үүний дараа шинэ өнгө төрхөөр урлагийн салбарт уран бүтээлээ туурвих эрмэлзэлээр байгуулагдсан “Эмоци” продакшнд жүжигчинээр ажиллаж эхэлсэн. Эрч хүчтэй өхөөрдөм жүжиглэлтээр олны хайрыг татдаг Минод “нэгэн залуу хоёр лийр, дөрвөн алим, долоон мандарин, гоо даль цэцэг, 247 буюу би чамд хайртай гэж хайраа илчилсэн” тухай …

  • 23 July

    Д.Эрдэнэбат гишүүн жиргээчдэд хонь гаргаж, хоол хийж өгнө

     Сүүлийн үед сошиал сайт болох твиттер, фэйсбүүкчид цуглан уулзалт зохион байгуулах нь олширч байгаа билээ. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Д.Эрдэнэбат гишүүн хэсэг бүлэг жиргээчдийн хамтаар “Хэрлэн” голын хөвөөнд байрлах “Ноён Тур” жуулчны баазад амрах гэж байгаа гэнэ. Тэрээр жиргээчдийн уулзалтыг өөрөө зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй ажээ. Мөн тэрээр эл уулзалтаараа жиргээчдэд өөрийн гараар хонь гаргаж, хорхог-хуушуур …

  • 23 July

    “Тавантолгой Транс”-ын гүйцэтгэх захирал усанд осолджээ

     “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн дүү өнгөрсөн 19-ний өдөр усанд осолдож нас гэнэ. Тодруулбал, талийгаач Увс аймгийн Хяргас нуурт амарч явах үеэрээ нуурын хүн очихыг хориглосон хэсэгт ганцаар хөвж байгаад осолдсон аж. Талийгаач хөвдөг гудастай явж байсан бөгөөд гудасных нь хий гарсан байх магадлалтай гэнэ. Энэ даруй Д.Бат-Эрдэнэ сайд зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр, онцгой …

  • 22 July

    Жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар шийджээ

     Хошин урлагийн  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа  өнгөрсөн хэд хоног эмнэлэгт сахиур хийжээ. Эл хугацаанд эмч нарын нөр их хөдөлмөрийг мэдрээд зогсохгүй, эмнэлгийн хүлээлгийн өрөө маш тух  муутай болохыг биеэр мэдэрсэн байна. Тиймээс жүжигчин бүсгүй маань эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгөхөөр шийдсэн байна. Тодруулбал тэрээр “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь …