Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 17 July

    Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

    2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм. Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа. Эх сурвалж: ЦЕГ

  • 17 July

    А.Ариунбилэг: Алба хаагч 84 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсч хэрэглэдэг

     Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн дарга, хошууч А.Ариунбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх  жилдээ ажиллаж байна. – Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. Төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?    ОБЕГ-ын удирдлагууд 2019 онд Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн “В” корпусдХувцас хэрэглэлийн …

  • 17 July

    “Шарилжгүй Улаанбаатар-5” аян эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлсэн байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд …

  • 17 July

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав

    Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хэсэгт …

  • 17 July

    Соёлын яамны бүтцийг батлав

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.  Соёлын яамыг Стратеги, бодлого …

  • 17 July

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ​Г.Ганбаярыг улираан томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор  БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  2001-2002 онд Улсын …

  • 17 July

    Франц улсад ирэх долоо хоногоос эхлэн амны хаалтыг заавал зүүх журмыг хэрэгжүүлж эхэлнэ

    Ирэх долоо хоногоос эхлэн гадуур болон олон нийтийн газраар зорчихдоо заавал амны хаалт зүүж байх тухай Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ. Долоодугаар сарын 15-нд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэхүү журмыг дагаж мөрдөх шаардлагатай болно гэж мэдэгджээ. Харин Ерөнхий сайд Кастекс өчигдөр Сенатад мэдэгдэхдээ хугацааг урагшлуулна гэлээ.  Наймдугаар сард хэтэрхий оройтсон байх болно гэсэн …

  • 17 July

    Соёлын дэд сайд М. Батбаяр ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Шинээр  томилогдсон дэд сайд нарын олонх нь салбар салбартаа танигдсан мэргэжлийн хүмүүс юм. Тэгвэл Соёлын Дэд сайдаар Мөнхөөгийн Батбаяр томилогдож тамгаа гардан авлаа. М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль, 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их …

  • 17 July

    Танилц:Шинээр томилогдсон Дэд сайд нарын намтар

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.   1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр  2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай  3.  Сангийн дэд сайд            …

  • 16 July

    Баяр, наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын 32 удаагийн дуудлага бүртгэгджээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.  Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, …

  • 16 July

    Латин Америкт амь үрэгдэгсдийн тоо 150,000-д хүрчээ

    Мехико хот: Ковид19-ийн халдвараар нас барагсдын ​​цогцосыг шатааж байнаГэрэл зургийг: BBC.com Латин Америкт коронавирусын улмаас нас барсан хүний ​​тоо 150,000-аас давж байгаа бөгөөд ирэх сард тус бүс нутагт дэгдэлт дээд цэгтээ хүрнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Дэлхий даяар хамгийн их хохирол амссан улс бол Бразил, 2 сая хүн халдвар авч, 750,00 гаруй хүн нас барсан нь АНУ-ын …

  • 16 July

    ОУВС-ийн тэргүүн: “Дэлхийн эдийн засаг ой модноос гараагүй байна”

    Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева дэлхийн эдийн засаг сэргэж буй зарим шинж тэмдгийг харуулсан ч “ой модноос гараагүй байна” гэж мэдэгдэв. Тэрбээр G20-ын орнуудын санхүүгийн сайд нарт хандан “Эдийн засаг нь тулгарч буй бэрхшээлүүд, түүний дотор Ковид-19-ийн хоёр дахь давалгааг давах магадлалтай тулгарч байна” гэж мэдэгдсэн бөгөөд засгийн газрууд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө тогтвортой байлгахыг уриалав. ОУВС-ийн зүгээс …

  • 16 July

    Налайх дүүрэгт оёдлын үйлдвэр шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа  боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид оролцсон юм. Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын …

  • 16 July

    “Чулуу, модон дээр бичсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” сэдэвт бага хурлыг цахимаар зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон …

  • 16 July

    “10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

    “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр …