Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн …
Tag Archives: баянзүрх дүүрэг
March, 2019
January, 2018
-
8 January
Б.Сүхбаатар: Цэцэрлэг дэх АВЛИГЫГ таслан зогсоож, бүртгэлийг ШИЛЭН болгосон
Нийт хүн амын талаас илүү хувь нь амьдран суудаг нийслэл хотод газар нутаг оршин суугчдийн хэмжээгээрээ тэргүүлдэг дүүрэг бол зүүн захын Баянзүрх дүүрэг. Хэдийгээр Засаг дарга, дүүргийн төлөөлөгч нар нь өөр хоорондоо зөрчилтэй, маргаантай байгаа ч төрийн ажил залгамж ёсоороо явж байна. Бид энэ дүүргийн 19, 16 дугаар хорооны иргэдийг төлөөлөн НИТХ-д сууж буй төлөөлөгч Б.Сүхбаатартай дүүрэг, хороо, нийслэлд хийж хэрэгжүүлсэн ажил …
December, 2017
-
4 December
Г.Атармаа: Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл бид тэвчээртэй байсан
Нийслэлийн ИТХ тодорхой хугацаанд хурлаа хийж чадахгүй болсонтой адил Баянзүрх дүүргийн ИТХ-д ч гацаа үүсээд байгаа аж. ИТХ-ын төлөөлөгч, анх томилогдсон дарга Г.Атармаагаас тэнд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Баянзүрх дүүргийн ИТХ бүтэн жилийн турш маргаантай байлаа. Сая болсон VII хуралдаан ч нэлээд маргаан дагуулсан гэсэн. Чухам юу болов? -Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний …
March, 2017
-
7 March
Э.Бат-Үүл нар иргэдэд буруу ойлголт өгч байна гэв
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг. Сонгуулийн тойргийн хороо зургаан нэр дэвшигчийг шүүхээр гэм буруутай …
-
5 March
Баянзүрх дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга Э.Бат-Амгалан “Зөв амьдрах ухаан” ТББ-т ажиллаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, ИТХ-ын дарга Г.Атармаа болон албаны хүмүүс өнөөдөр тус дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад ажиллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан: “Орох оронгүй, шоронгоос суллагдаад очих газаргүй хүмүүсийг бичиг баримтжуулахаас эхлээд амьдралд хөлөө олоход тусалж байгаад талархалтай байна. 300 000 гаруй хүн амтай Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн олон бүлтэй нь танайх. Албаа аваад хамгийн …
November, 2016
-
29 November
Баянзүрх дүүргийн АН-аас ИТХ-д нэр дэвшигчид мөнгө тараасан тухай баримтат нэвтрүүлэг /видео/
Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 6 дэвшигч Сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэ удаа эдгээр дэвшигчид хэрхэн мөнгө тараасан байж болох тухай баримтат мэдээллийг уншигчиддаа хүргэе. Дашрамд хэлэхэд дүүргийн ИТХ-д 5-р хорооноос нэр дэвшсэн боловч мөнгө тараасан гэдгээр төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж …
-
25 November
БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар болжээ
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 2016.10.19-ний өдөр явагдасан. Харин сонгогчдын ирц хүрээгүйн улмаас нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлт санал хураалтыг 2016.10.23-нд дахин явагдаж дүнг зарласан. Харамсалтай нь нэмэлт санал хураалтын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүс сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараан сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн …
-
7 November
Баянзүрх дүүрэгт цас хайлуулах 24 тонн бодис цацав
Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 24 тонн цас хайлуулах бодис, 28 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг Энхтайваны өргөн чөлөө, Доржийн гудамж, Намьяанжугийн гудамж болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдэд цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 159 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн …
-
1 November
Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралд мөнгө тараасан нэр дэвшигчид орохыг завджээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг. Магтах бүртээ Зүрх хайрханаараа овоглосон оршин суугчид, азтай хүмүүс гэж ирээд л ярьж гарна. Харин үнэндээ бодит байдал дээрээ нийслэлд хамгийн их ядуурал, ажилгүйдэлтэй дүүрэг. Үе үеийн сонгуулиар дандаа маргаан гарна, яагаад гэж үү? Баянзүрх дүүрэгт аль ч шатны сонгуульд нэр дэвших нь их амархан. Ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олонтой энэ дүүрэгт “мөнгөөр тоглолт” хийхэд амархан. Нэг …
October, 2016
-
29 October
Баянзүрх дүүргийн АН сонгогчдын саналыг “мөнгө”-өөр үнэлжээ /баримтат нэвтрүүлэг/
Баянзүрх дүүргийн АН-аас дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд оролцохдоо гэр хороололын сонгогчдын саналыг худалдан авах үйлдэл гаргасан тухай баримтат нэвтрүүлгийг хүргэж байна. Эх сурвалж: medeel.mn
September, 2016
-
26 September
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн иргэд сонгогчтойгоо сар бүрийн сүүлчийн долоо хоногийн бямба гаригт уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн бямба гарагийн 14 цагаас тэрбээр Баянзүрх дүргийн иргэдтэй ээлжит уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийнхаа уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын ээлжит чуулганаар баталсан хууль, УИХ тогтоолын талаар иргэдэд танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдийн асуусан асуултанд …
November, 2015
-
13 November
Захын босс С.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?
Завхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс С.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн …
October, 2015
-
1 October
Өдөр нь хүртэл гэрэлтэй цамаан Баянзүрх
Баянзүрх дүүрэгт хямрал нээх их нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд төв зам дагуух гэрэлтүүлгээ шөнө нь, өдөр нь ч асаалттай байлгадаг болж. Эндхийн оршин суугч хэлэхдээ: “Бид гэртэй өдөр битгий хэл шөнө нь гэрэл, тогоо гамнан хэрэглэж байхад манай эндхийн төв зам дагуух гэрлүүд асаалттай л байх юм. Эсвэл унтраахаа мартчихдаг юм уу. Хэлчих юмсан гэж бодогдож сууна” хэмээн нэгэн хөгшин хэллээ. Нээрээ …
August, 2015
-
13 August
Зорилтот бүлгийн 150 хүүхдийг зусланд амраалаа
Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх болон эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвартай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус арга хэмжээний нээлтэд Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ нар оролцсон. “Эх орон 36” арга хэмжээг дэмжин дүүргийн Улаан Загалмайн хороо, Скаутын холбоо, …
June, 2015
-
20 June
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу ашиглахыг шаарджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн мини парк болгож зориулалтын дагуу ашиглахыг хүсэж буй оршин суугчдын санаачлагаар бий болсон Чулуутын задгай ТББ оюутан залуучуудын нэгдсэн байгууллага болох “ Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-тэй хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зориулалтын бусаар ашиглаж барилга барих шийдвэрийг 2015 …