Tag Archives: гадаад мэдээ

October, 2015

  • 9 October

    Энэ жил Формула-1 зарагдаж магадгүй

    Өнгөрсөн Мягмар гарагт Формула-1 уралдааны эзэн Берни Элкклстоун Автсрид болсон Беккенбауер камп уулзалтанд оролцох үедээ Формула-1 зарагдаж магадгүй гэж ярьжээ. Тэрээр манай хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцааныхаа зарим хэсгийг алдаж байгаа хэмээн ярьжээ. Формулагийн хувьцааг Люксембургийн CVC Capital Partner, АНУ-ын хөрөнгө оруулалтын BlackRock and Waddell, Норвегийн Norges Bank болон Берни Элкклстоун нар эзэмшдэг. Эдгээрээс CVC Capital Partner грүпп 35.5%-г нь эзэмшдэг …

  • 9 October

    Фейсбүүк “dislike” товчтой болох биш харин …

    Өчигдөр шөнө Фейсбүүкийн зүгээс нэгэн шинэчлэлтийг туршилтанд гаргажээ. Сар гаруйн өмнө “like”-ийн эсрэг утга илэрхийлсэн “dislike” товчийг веб сайтдаа байршуулах тухай Марк Зукерберг саналаа илэрхийлж байсан. Гэвч явцын дунд “dislike” товчийг олон хүн буруугаар ашиглах боломжтойг олж мэдсэн аж. Харин одооноос тэр санаагаа ялимгүй өөрчилж зөвхөн “dislike” утга бүхий санаагаар хязгаарлалгүй инээж, баярлаж, гайхширч, уйтгарлаж, уурлаж байгаа сэтгэл хөдлөлийг үзүүлсэн …

  • 7 October

    Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос хүний араг яс олджээ

    Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос  үл танигдах хоёр хүний араг яс олджээ. Мөргөлдөөн дайн тулаанд нирвэгдсэн тус улсад хэрцгийгээр амиа алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхний цогцос байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Ерөнхийлөгчийн ордон маш бат бөх дэлбэрэлтэд тэсвэртэй хана болон байгалийн үзэмж төгөлдөр нууц гарц шиг загвартай цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд энэ нь  нийслэл Кабул хотын хөл …

  • 7 October

    Хятадад л харж болох хачирхалтай шийтгэл

    Хятадын нэгэн компани ажилчдаа борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй хэмээн маш хачирхалтайгаар шийтгэжээ. Энэ нь тэд ажил үүргээ биелүүлж чадаагүйн төлөө олон нийтийн газраар мөлхөх хэрэгтэй болсон байна. Энэ шийтгэлийн үйл явцын зураг олон нийтийн цахим хуудаснаа маш хурдацтайгаар тархсан бөгөөд олон нийт дургүйцлээ илэрхийлж эхэлсэн аж. Учир нь эдгээр ажилчдыг шийтгэсэн газар нь Жөнжоу хотын хамгийн хүн ам ихтэй газар байсан …

  • 6 October

    Крымийн удирдлагууд Жолиг урив

    Украины автонамит муж байсан Крымийн хойгийн захирагч Сергей Аксенов өчигдөр Оросын “TASS” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Америкийн уран бүтээлч, жүжигчин Анжелина Жолид Крымд хүрэлцэн ирэх урилга явуулсан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Бид Жолитой уулзахыг хүсч байна. Энэ гайхалтай уран бүтээлч рүү урилга явуулсан. Жүжигчинг гэр бүлийнхээ хамт Крымд хүрэлцэн ирж, Хар тэнгист амрахыг хүсч байна. Мэдээж хэрэг бидний урилгыг хүлээн авах …

  • 5 October

    Афган дахь эмнэлгийг АНУ бөмбөгдлөө

    Афганистаны Кундуз дахь эмнэлгийг бөмбөгдсөнийг олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хатуу шүүмжиллээ. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтөний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэв. АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийг 15 минут тутамд агаараас довтолж бөмбөгдсөн …

  • 1 October

    Америкчууд оны шилдэг машиныг нэрлэв

    “Хойд Америкийн шилдэг  суудлын автомашин, шилдэг газар сайгүй явагч машин” (North American Car and Truck/Utility of the Year, NACTOY)  2016 оны нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ.  Түүнд нь 10 суудлын автомашин мөн 12 пикап, кроссверүүд багтсан тухай Motor Authority мэдээлэв. “Шорт-хуудсанд” тухайлбал, арав дахь үеийн Honda Civic ба цахилгаан кроссвер Tesla Model X зэрэг нэрлэгдсэн байв. Эхний Honda Civic машиныг  есдүгээр …

  • 1 October

    Тэнгэрээс хар тамхи унажээ

    Мексик Улстай хиллэдэг АНУ-ын Аризона мужийн Ногалес хотод 12 килограмм марихуан хар тамхи хийсэн гялгар уут нэгэн машины гарааш дээр унажээ. Майя Доннели гэдэг эмэгтэй аянга ниргэх шиг чимээ сонсоод аадар бороо удахгүй орох нь гэж боджээ. Тэрбээр эргэж унтсан бөгөөд сэрснийхээ дараа л гараашны дээвэр нь цоорчихсон, нохойн үүр нь хэмхэрсэн болохыг олж мэдэв. Нохойн үүрэн дотор хар наалддаг …

September, 2015

  • 29 September

    Эверестэд авирах уулчдын насны хязгаарыг тогтоов

    Балбын засгийн газар нутагт нь дүнсийх Эверестийн оргил өөд тэмүүлэгчдийн насны дээд болон доод хязгаарыг албан ёсоор тогтоож баталлаа. Тодруулбал, 18-75 насны ямар ч уулчинд Эверестийн оргил “нээлттэй” гэнэ. Учир нь Эверест өөд авирах хүсэлтэй ахмад уулчид олон удаагийн дайралтаар амжилтгүй авиралт хийж, уулын хаа нэгтээ өөд болох явдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн хэт залуу уулчдыг амь дүйсэн …

  • 28 September

    Эверестэд авирсан Японы уулчин есөн хуруугаа алджээ

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Балба улсад сүүлийн 80 гаруй жил гараагүй хүчтэй газар хөдлөлт болж 8000 гаруй хүн амь насаа алдаж, 20 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гарсны дараа Балбын Засгийн газар Эверестэд аялж, авиралт хийж байсан хүмүүсийг буулган, гурван сарын хугацаанд хориг тавьж байсан. Харин тус хоригийг өнгөрсөн сарын 25-нд цуцлан хамгийн эхэнд авирах …

  • 28 September

    Дүрвэгсдээс хүйтэн зэвсэг хураав

    Чехийн Вышни Лгота суурины дүрвэгсдийн лаге­риас  цагдаагийнхан төмөр сандлын  хөл, гуанзны хутга зэргийг ирлэн хурцалсан хэрэгслүүдийг хураасан байна. Дүрвэгсэд хөршүүдээсээ өөрдсийгөө хамгаалахын тулд  хүйтэн зэвсэг бэлтгэжээ гэж “Idnes.cz” сайтад өгүүлсэн байна. Вышни Лгота гэх түр орогнох лагерьт  янз бүрийн үндэсний шашны элдэв урсгалын хүмүүс амьдардаг бөгөөд тэдний хооронд мөргөлдөөн гарах нь их байдаг. “Амьдрал маш чухал болсон  нутгаас ирсэн учир  …

  • 28 September

    Хятадын Шау Кей Ванд гал гарч хэд хэдэн завь өртжээ

    Хятадын завины боомтын ойролцоох Шау Кей Ван байранд гал гарсан байна. Гал ойролцоох 200 метрт байрлах газрыг хамарч маш хүчтэй дэгджээ. Завины боомтын ойролцоо байрладаг уг байранд гал гарсанаас болж таван завь галд өртжээ. Галд хүний амь өртөөгүй бөгөөд таван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд мэдээлсэнээр иргэдийн амь нас аюулгүй байгаа гэнэ. Гал сөнөөгчид яаралтай ажилласан бөгөөд …

  • 25 September

    Владимир Путин Элтон Жонтой уулзана

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин алдарт дуучин Сир Элтон Жонтой уулзалт хийхээр тохирсон тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Үүний өмнө Их Британийн поп дуучин Кремлийн тэргүүнтэй уулзах хүсэлтээ хэд хэд тавиад байсан аж. Тэгвэл Оросын парламентын төлөөлөгч Дмитрий Песков “Дөнгөж сая Ерөнхийлөгч В.Путин Их Британийн дуучин Элтон Жонтой утсаар ярьсан. Тэд удахгүй уулзах товоо ч зарласан. Ерөнхийлөгч В.Путин ямар ч улстөрийн …

  • 25 September

    Ганцхан хоногийн дотор 20 мужаар аялав

    Адал явдалт аялалд дуртай Норвегийн аялагч Гуннар Гарфорс өөрийн хоёр найзтай хамт нэгхэн хоногийн дотор Америкийн 20 мужаар орж амжсан байна. Норвеги эрчүүдийн очсон анхны муж Мэн байлаа. Дараагаар нь тэд Нью-Гэмпшир, Массачусетс, Коннектикут, Род-Айлэнд, Вермонт, Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Делавэр, Мэрилэнд, Виржини, Баруун Виржини, Алабама, Хойд Каролина, Миссисипи, Арканзас, Миссури, Кентакки мужуудаар орсон гэнэ. Эцсийн цэг нь Иллинойс муж байсан …

  • 25 September

    Хараалч эмэгтэй 3700 гаруй хутга, сэлэм хадгалжээ

    Америкийн Флорида мужийн Брүүксвилл хотод цагдаа нартай таван цагийн туршид тэрсэлдсэний эцэст нэгэн эмэгтэй саатуулагджээ. Тэрбээр өөрийн гэрт 3700 гаруй хутга, сэлэм, мачете илд зэргийг хадгалж байсан гэнэ. Цагдаа нар 47 настай Николь Дайкемегийн гэрт нэгэн хүний гаргасан гомдлын дагуу очсон аж. Хөрш нь түүнийг цонх хагалсан, агааржуулагчийг нь эвдсэн хэмээн хов хүргэжээ. Цагдаа нарыг иртэл эмэгтэй гэртээ орж хаалгаа …