Tag Archives: гадаад мэдээ

September, 2018

  • 14 September

    Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын цэргийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ эхэлжээ

    Пүрэв гарагийн өглөө Панмунжом тосгонд Өмнөд Солонгос болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цэргийн төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээ эхэлсэн тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ун нарын есдүгээр сарын 18-наас эхлэн гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг угтан энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа юм. Уг яриа …

  • 13 September

    “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн урагшилж байна

    АНУ-ын эргийг чиглэн урагшилж буй “Флоренс” хар салхинаас хүчтэй “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн ирж байна. “Манхут” далайн шуурга нь 250 км/ц хурдтайгаар Номхон далайг хөндлөн туулж байгаа бөгөөд АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг “Гуам” арлыг хэдийнээ дайран өнгөрч, үерийн гамшиг үүсгэсний зэрэгцээ цахилгаан хангамжийг тасалдуулаад байгаа ажээ. Уг шуурга нь баасан гарагт Филиппинийн хойд хэсэгт хүрэх төлөвтэй …

  • 13 September

    ОХУ, Япон энэ онд багтаан найрамдлын гэрээ байгуулж магадгүй

    ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд …

  • 13 September

    ОХУ, БНХАУ байгалийн хий нийлүүлэх ажлыг яаравчлахаар тохиролцлоо

     “Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг …

  • 11 September

    Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт эхэлнэ

    Ирэх долоо хоногт БНАСАУ-д болох дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих төлөвтэй байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх гурав дахь төрийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх юм. “БНСУ-ын эрх баригч болон сөрөг …

  • 11 September

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг НҮБ-ын ЕНБД залуучуудад уриаллаа

    Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давж, сайн сайхан ирээдүйгээ цогцлоохын төлөө залуучууд тэмцэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт уриалав. “Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид бодит аюултай нүүр тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээнээс илүү хурдацтай …

  • 11 September

    “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч огцорно

    Хятадын интернет худалдааны томоохон төлөөлөгч болох “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд буюу компани байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар захирлын албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлэв. Тэрбээр энэхүү шийдвэрээ Хятадын нийгмийн сүлжээний оператор “Weibo”-оор дамжуулан зарлажээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах юм байна. Ж.Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн …

  • 11 September

    Жек Ма ажлаа хүлээлгэж өгнө

    Интернет худалдааны “Алибаба” компанийг үндэслэгч, Хятадын хамгийн баян иргэн Жек Ма есдүгээр сарын 10-ны өдөр компанийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Цаашид тэрбээр захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм. Хэвлэлүүдэд онцолж буйгаар, Жек Ма цаашид боловсролын салбарыг хөгжүүлэх төслүүд рүү анхаарлаа хандуулах, буяны үйлст гар бие оролцох хүсэлтэй байгаа аж. Харин Алибаба группийн шинэ захиралаар  Даниел …

  • 10 September

    Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрчээ

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө Японы Хоккайдо арал дээр болсон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрсний зэрэгцээ 650 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэв. Ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эмгэнэл илэрхийлэхээр газар хөдлөлтийн төв Ацума хотод очсон байна. Тэрбээр тус нутгийн төлөөлөгчдийн хамтаар газар …

  • 7 September

    Хоёр Солонгос ирэх долоо хоногт зохицуулалтын товчоог нээнэ

    БНСУ болон БНАСАУ ирэх долоо хоногт Умард Солонгосын Кэсон хотын аж үйлдвэрийн цогцолборт Зохицуулах товчоо байгуулах гэж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Хоёр тал уг товчоог энэ оны 4 дүгээр сард байгуулна хэмээн зарласан боловч 8 дугаар сард Өмнөд Солонгосын тал “товчооны нээлт хойшилсон” тухай мэдэгдсэн юм. Товчоог энэ сарын 14-ний өдөр нээж магадгүй гэж Ёнхап агентлаг таамаглаж байна. Өмнөд …

  • 7 September

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хутгалжээ

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро-г сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр нь хутгалж шархдуулсан хэрэг гарчээ. Дүрс бичлэгээс харахад, Ж.Болсонаро өмнөд нутгийн Минхас Гервайс мужийн Жуиз де Фора хотын дэмжигчдийнхээ мөрөн дээр гараад олны дунд явж байх үед нь гэмт этгээд урдаас нь хутгалсан байна. Бразилчуудын дунд “Бразилийн Трамп” гэгддэг түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай …

  • 7 September

    ОХУ-ын парламентын дарга БНАСАУ-д айлчилна

     ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко албан ёсны айлчлал хийхээр БНАСАУ руу өнөөдөр мордох бөгөөд айлчлал 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Оросын парламентын дээд танхимын хэвлэлийн алба мэдээллээ.

  • 7 September

    Энэтхэгийн дээд шүүх ижил хүйстнүүдийн талаарх хуулийн заалтыг хүчингүй болгожээ

    Энэтхэгийн Дээд шүүх ижил хүйстнүүдийг 10 жил шоронд хорих ялаар шийтгэдэг байсан колонийн үеийн хуулийг халахаар шийдвэрлэсэн байна.

  • 6 September

    АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөхийг Ким Жөн Ун Өмнөдийн тусгай элчээс хүсчээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элчид хандан “АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөх”-ийг хүссэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тусгай элч Пхеньян хотод ирж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг Умард Солонгосын удирдагчид гардуулсан юм. Уулзалтын дараа тусгай элч ярихдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байна гэж АНУ дүгнэж байгаатай Ким …

  • 6 September

    Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломжтой гэж Д.Трамп мэдэгдлээ

    НҮБ-ын хуралдааны дараа Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Кувейтын Амир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахтай уулзалт хийхийнхээ өмнө тэрбээр “боломжгүй зүйл гэж үгүй” гэж хэлсэн байна. “Тэд яриа хэлэлцээ хийх эсэх нь тэднээс л шалгаална. Надаас хамаарахгүй. Миний хувьд уулзахад хэзээд ч бэлэн. Цаашид юу болохыг харъя” гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн …