Пүрэв гарагт АНУ-ын Нью-Мексико муж улсад автобус осолдож, 4 хүн амиа алдсан хэрэг гарсан тухай тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв. Бэртэж гэмтсэн олон зорчигчийг эмнэлэг рүү шилжүүлж байна гэж цагдаагийн газар “Твиттер” хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээлсэн аж. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, автобусны урдаас ирж явсан ачааны машины дугуй салж …
Tag Archives: гадаад мэдээ
August, 2018
-
31 August
Дэлхийн худалдааны байгууллагаас АНУ гаргахыг үгүйсгэхгүй байна
“Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ үйл ажиллагаанд эерэг сайн өөрчлөлт гарахгүй АНУ тус байгууллагаас гарна” гэж Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп Блумберг агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээр, ДХБ нь олон жилийн турш АНУ-д тун таагүй хандаж ирсэн бөгөөд тус байгууллагыг өөрчлөх шаардлагатай ажээ. ДХБ-ын шаардлагыг үл ойшоох боломжийг АНУ-ын засаг захиргаанд олгох хуулийн төслийг Дональд Трампын засаг захиргаа Конгресст өргөн барихаар төлөвлөж …
-
31 August
Алдартнуудын хувийн зургийг хакердсан этгээдэд ял ногдуулжээ
Холливудын одод хийгээд өөр бусад алдарт хүмүүсийн 200 гаруй “iCloud” хаягийг хакердсан АНУ-ын Коннектикут муж улсын Умард Бранфорд хотын оршин суугч Жорж Гарофано гэгчид Брижпорт хотын холбооны улсын шүүхээс 8 сар шоронд хорих ял ногдуулсан байна. Тэрбээр шоронгоос суллагдсаны дараа 3 жилийн хугацаанд цагдаагийн газрын хяналтад байж, нийгмийн тустай 60 цагийн хөдөлмөр эрхлэх аж. Ж.Гарофано нь 2014 онд Женнифер Лоуренс, …
-
31 August
Бофорт-Уэст хотод автобус осолдсоны улмаас найман хүн амиа алджээ
Пүрэв гарагийн өглөө Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотоос 300 орчим километрийн зайд оршдог Бофорт-Уэст хотын ойролцоо явж байсан автобус осолдсоны улмаас 8 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. “Зорчигчид автобусанд боогдсон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж Баруун Кейп мужийн замын цагдаагийн газрын дарга Кенни Африка мэдэгджээ. Яаралтай тусламжийн болон аврах албаны ажилтнууд …
-
30 August
Хөдөлгүүргүй нисэх онгоц осолджээ
Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
-
30 August
В.Путины тангараг өргөх ёслолд сууж ирсэн автомашиныг үзэсгэлэнд танилцууллаа
Москвагийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашин болон өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины тангараг өргөх ёслолын үеэр сууж явсан лимузиныг танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад дотоодын айлчлалдаа хөлөглөх автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх “Кортеж” нэртэй төслийн хүрээнд Аурус Сенат нэртэй тансаг зэрэглэлийн дөрвөн суудалтай автомашиныг бүтээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өөрийн …
-
30 August
Сургуульд хамрагдаагүй дүрвэгч хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна
Дэлхий дахинд дөрвөн сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тайланд дурджээ. Энэ тоон үзүүлэлт нэг жилийн хугацаанд 500 мянгаар нэмэгдсэнийг агентлаг мөн дурдлаа. “Түрлэгийг эргүүлэх: Дүрвэгсдийн боловсрол эзэмших нөхцөл гамшгийн хэмжээнд байна” нэртэй уг тайланд, Засгийн газрууд, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон түнш байгууллагууд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд хамруулах хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээр хүүхдийн …
-
30 August
Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан байна
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.
-
30 August
АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийх асуудлыг хэлэлцэнэ
БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэн явуулах эсвэл цуцлах асуудлыг хоёр улс хэлэлцэж байж шийднэ гэж БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чонг Ва Дэ мэдэгдэв.Одоогийн байдлаар талууд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байна гэж тэрбээр мэдэгдлээ. Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг цуцлах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэний дараа Хөх ордноос мэдэгдэл хийсэн байна. “Сингапурт …
-
30 August
Боливи улсын 117 настай эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй
Боливи улсын нэгэн иргэнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж үзэж байна. Тэрбээр хэдий өндөр настай ч гэсэн “Чаранго” гэх таван утастай жижиг гитар тоглон, баяр хөөртэйгөөр дуулж суудаг ажээ. Жулиа Флорис Колкүэ гэх энэ эмээ 1900 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд өдгөө 117 настай ажээ. Тэрбээр энэ олон жил наслахдаа дэлхийн хоёр дайныг нүдээр үзсэний зэрэгцээ 3000 …
-
29 August
Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ
Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн “Мария” хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ. Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ. Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн …
-
28 August
“Toyota Motor” компани “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ
Автомат жолоодлоготой машиныг хөгжүүлэхэд туслах зорилгоор АНУ-ын “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Автомат жолоодлоготой машиныг зах зээлд гаргах өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед уг хөрөнгө оруулалт нь хоёр компанийн түншлэлийг бэхжүүлэх юм гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Үүний зэрэгцээ “Toyota” группын сэлбэг үйлдвэрлэгч дөрвөн компани хамтарсан компани байгуулж, автомат жолоодлоготой машинд зориулсан …
-
28 August
Монгол улсын 35 иргэн БНХАУ-д хоригдож байна
Монгол болон Хонконг гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хэлэлцээрийг 2016 онд, Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ. 2018 оны тавдугаар сарын байдлаар Хонконгт Монгол Улсын 35 иргэн хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол болон Хонконгийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьсан байна. …