Албани болон Македоныг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх оны 6 дугаар сард хийж эхэлнэ гэж тус нийгэмлэгийн Зөвлөл мэдэгджээ.
Tag Archives: гадаад мэдээ
June, 2018
-
28 June
М.Цукербергийг албан тушаалаас нь огцруулахыг хүсч байна гэлээ
Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider” сонин мэдээлжээ.
-
28 June
Японы сансар судлалын төхөөрөмж зорьсон газраа хүрчээ
Японы “Хаяабуса-2” нэртэй сансар судлалын төхөөрөмж урт хугацааны аяллын дараа Рюгу гэх бага гараг дээр хүрч очиход хорьхон километрийн зай үлдээд байгаа тухай лхагва гарагт “Киодо” агентлаг мэдээлэв.
-
28 June
Камбожийн сонгуулийг 50000 ажиглагч хянана
Камбож улсад ирэх долдугаар сард болох бүх нийтийн сонгуулийг дотоод, гадаадын 50000 ажиглагч, тэдгээрийн дотор Хятад, Мьянмар, Сингапурын төлөөлөгчид хянана гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос лхагва гарагт мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
-
27 June
Д.Трампын зөвлөх Москва хотод айлчилна
Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон өнөөдөр Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ. С.Лавровтой тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын хийж магадгүй уулзалтын талаар хэлэлцэх аж. ОХУ-ын төрийн тэргүүнтэй удахгүй уулзана гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын дундуур өгсөн нэгэн ярилцлагандаа дурдсанаас хойш өндөр дээд …
-
27 June
Их хэмжээний мансууруулах бодис худалдан авч байгаад баригджээ
Тонга улсын цагдаагийн ажилтнууд 58 килограмм кокаин төрлийн мансууруулах бодис худалдан авч байсан хоёр залууг үйлдэл дээр нь баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
-
27 June
Японы эзэн хааны удмын гүнж бизнес эрхлэгчтэй гэрлэнэ
Эзэн хаан Акихитогийн үеэл дүү хунтайж Такамадо болон гүнж Хисако нарын бага охин, гүнж Аяако бизнес эрхлэгч залуутай ирэх аравдугаар сарын 29-нд гэрлэхээр болсон тухай Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
-
27 June
Зөнч муур Ахиллын таамаг зөрлөө
Өнгөрсөн шөнө Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Нигерийн шигшээ багийн хооронд болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр тус тоглолтод Нигерийн багийг хожно гэж зөгнөсөн байжээ. Гэвч тус тоглолтод Аргентиний шигшээ баг Нигерийн шигшээ багийг 2:1 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү зөнч Ахилл муур анх удаагаа таамгаа зөрүүлжээ. Таамгийг урьдын адилаар …
-
26 June
АНУ-ын эсрэг үг хэллэг бүхий зурагт хуудсуудыг хураан авчээ
АНУ болон Умард Солонгос харилцан ойлголцолд хүрснээс хойш Умард Солонгосын эрх баригчид гудамж, талбайнуудаасаа Америкийн эсрэг үг хэллэг бүхий самбар, зурагт хуудсуудаа хураан авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Энэ тухай тэрбээр Өмнөд Каролина муж улсын амбан захирагчид нэр дэвшигч Генри Макмастерыг дэмжсэн арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар …
-
26 June
Хоёр Солонгосын тээврийн сайд нар төмөр замуудыг холбох асуудлаар уулзна
Хоёр Солонгос төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
-
26 June
Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэжээ
Бидний өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини болон ЕХ-ны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан нар мэдэгдсэн байна. “Турк улсад энэ сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц нэлээд өндөр байсан нь ажиглагдаж …
-
26 June
Гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин сэрэмж алдаж олон хүнийг гэмтээжээ
Шри Ланка улсын зүүн хэсэгт оршдог Баттикалоа хот дахь Хиндү сүмд болсон шашны арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин анхаарал болгоомжгүйн улмаас осол үүсгэснээс 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн тухай даваа гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.
-
26 June
Энэтхэгт есөн хүн аянгад ниргүүлж амиа алджээ
Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амь үрэгдэгсдийн тав нь Катихар болон Мунгер дүүрэгт, дөрөв нь Наланда, Гаяа болон Банка дүүрэгт аянганд цохиулан амиа алдсан байна” гэж тус улсын онцгой байдлын албаны ажилтан мэдээлжээ. …
-
26 June
Садан төрөлтэй нь уулзуулах хүмүүсийг сонгож эхэлжээ
Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон юм. Үүнтэй холбоотойгоор садан төрөлтэйгээ уулзахаар Умард Солонгосыг зорих хүмүүсийг Өмнөд Солонгос улс сонгож эхэллээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, тус уулзалтад оролцох хүсэлтээ Өмнөд Солонгосын хэдэн …
-
25 June
Бусад улс оронд худалдааны шинэ татвар ногдуулахад бэлэн гэлээ
АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортод гаалийн татвар ногдуулж, худалдааны саад тотгор учруулсан улс орнуудад хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл