Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд дээд хэмжээний уулзалт хийхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ятгаж, Ким ч ятгалагт орсон гэж нэгэн эх сурвалж “Си-Эн-Эн” телевизэд мэдэгджээ. Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн долоо хоногт Панмүнжомд түүхэн уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Солонгосын дайныг албан ёсоор дуусгахаар тохиролцсон …
Tag Archives: гадаад мэдээ
May, 2018
April, 2018
-
30 April
Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын Засгийн газрын одон хүртэнэ
Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэх болжээ. Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, …
-
27 April
Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ
Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт Панмунжомд дахь хүндэтгэлийн өргөөнд үргэлжилж байна. Уулзалтын оройн зоогт Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын сүүлийн арга хэмжээ орон нутгийн цагаар 18:30-с хүндэтгэлийн оройн зоогоор үргэлжилнэ. Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт …
-
26 April
Өмнөд, Хойд Солонгосын тэргүүн нарын уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор болно
Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт энэ сарын 27-нд буюу маргааш Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжом тосгонд зохион байгуулагдахаар болжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэхүү уулзалт нь Солонгосын дайнаас хойших түүхэн дахь гурав дахь дээд хэмжээний уулзалт болох юм. Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдах талаар Өмнөд Солонгосын тал албан ёсоор мэдээлжээ. …
-
25 April
Д.Трамп, Э.Макрон хоёрын “дотно харилцаа”
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп, Эммануэл Макроны дотно угтан авчээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп, Эммануэл Макроны гараас нь хөтөлж Цагаан ордонд руу хамт оржээ. Уулзалт үеэр ерөнхийлөгч Д.Трамп Эммануэл Макроны хүрмэн дээр байсан хогийг нь авч сэтгүүлчдэд “Бид их дотно харилцаатай байдаг юм” гэж хэлжээ. Мөн Цагаан ордонд Эммануэл Макронтой хамт хийсэн хэвлэлийн …
-
24 April
Их Британийн ханхүү Уильямынх бүл нэмэв
Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтоны гэр бүл энэ сарын 23-ны өдрийн орон нутгийн цагаар 11.01 цагт гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. Тэд 3.5 кг хүүтэй болсон байна. Гэгээн Мариагийн эмнэлгийн үүдэнд хааны гэр бүлийн уламжлалын дагуу хосууд зургууд авахуулсан байна. Эмнэлэг дээр гүнж Шарлотта, ханхүү Жорж нар дүүтэйгээ танилцаж, удалгүй Кенсингтоны өргөө рүүгээ буцжээ. Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байна гэж Кенсингтоны ордон мэдэгджээ.
-
23 April
Энэтхэгийн Засгийн Газар хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноох шийдвэр гаргажээ
Арванхоёр ба түүнээс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Энэтхэгийн Засгийн газар саяхан эрүүгийн хуульдаа оруулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ. Найман настай охиныг бүлэглэн хүчирхийлж, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан тус улс даяар хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болсноор тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ялангуяа …
-
20 April
Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө
Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна. Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд : Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai …
-
19 April
Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Японы сангийн дэд огцров
Сэтгүүлч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байсан Японы сангийн дэд сайд Жүничи Фүкүда өөрийн хүсэлтээр огцрохоор болжээ. 58 настай Ж.Фүкүда эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл тус улсын долоо хоног тутмын “Шүкан Шинчо” сэтгүүлд анх гарсан аж. Сангийн сайд Таро Асо “Бид түүнийг ийм үйл явдлын үеэр албан үүргээ гүйцэтгэхэд хэцүү учраас огцрохыг хүссэн, тэр хүлээж авсан” гэжээ. …
-
19 April
Цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү
Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ “Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй. Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн …
-
18 April
Ж. Коми: Д.Трамп ёс суртахууны хувьд доголдолтой
Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж. Коми өнгөрсөн Ням гаригт АВС телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр хөтлөгчийн “Та Д. Трамп ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэж байна уу” гэсэн асуултад “Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд тохиромжгүй, солиорлын эхэн үедээ яваа гэж янз бүрээр тодорхойлдог. Би Д. Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж бодохгүй байна. Харин ёс суртахууны хувьд …
-
18 April
“Мулан” кинонд Жет Ли, Гон Ли нар дүр бүтээхээр болжээ
Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн “Мулан” нэртэй бүрэн хэмжээний киног Disney ба Sony кино компани хамтран бүтээж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй сонгогдсон юм. Тэгвэл бусад дүрүүдийн сонгон шалгаруулалт явагдаж Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээхээр сонгогджээ. 1998 онд нээлтээ хийж байсан “Мулан” нэртэй анимейшн кино нь тухайн үедээ кино театруудаас 300 сая ам.долларын орлого олж байжээ.
-
16 April
Шүдний эмч мэргэжилтнүүдийг Америкт ажиллах боломжоор хангах хөтөлбөр зарлагдлаа
Гадаадын шүдний эмч мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллах боломжоор хангах, ажиллах эрхийн лицензтэй болгох шинэ хөтөлбөр боловсруулан гаргаж байгаагаа Western University of Health Sciences College of Dental Medicine зарлалаа. Тус хөтөлбөр нь АНУ-ын Их сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгох зөвлөлөөс албан ёсны эрхээ авсан бөгөөд гадаадын эмч мэргэжилнүүдийг 26 сарын хугацаанд сургаж мэргэжлийн DMD зэрэг олгох гэнэ. Харамсалтай нь 2019 оны хичээлийн …
-
12 April
Мэрайя Кэри сэтгэцийн эмгэгтэй гэдгээ олон нийтэд дэлгэлээ
Америкийн алдарт дуучин Мэрайя Кэри “сэтгэл цочролын хоёр туйлт “сэтгэцийн эмгэгтэй 17 жилийн турш тэмцэж байгаагаа олин нийтэд нийтэд дэлгэжээ. “Ассошиэтед” Пресс” агентлагийн мэдээлснээр Мэрайя Кэри “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр анх 2001 онд бие нь муудаж эмнэлэгт хэвтэх үеэрээ сэтгэцийн эмгэгтэй болсон гэдгээ байжээ. “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ” Би саяхнаас л эмчилгээ хийлгэж эхэлсэн. Саяхныг хүртэл …
-
11 April
Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарчээ
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ. Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна” ярьжээ. Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг Лондоны дагуул хот болох Солсбери хотын худалдааны төвийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл