Дэлхийн хамгийн өндөр настанаар Япон улсын Хоккайдо арлын Ашоро хотын 112 настай Масазо Нонака тодорлоо. Тэрбээр 1905 оны 7-рсарын 25-нд мэндэлжээ. Өндөр настан Масазо Нонакад Гиннесийн дээд амжилт бүртгэгч Японы салбарын төлөөлүүд гэрчилгээг нь гардуулан өгчээ. Масазо Нонака гуай байнга халуун рашаанд орох дуртай бөгөөд түүнчлэн сонин унших, телевизер үхэх, бялуу идэх дуртай гэнэ. Нонака гуай Япон улсын хамгийн анхны өндөр биш …
Tag Archives: гадаад мэдээ
April, 2018
-
10 April
Шилийн гол аймагт Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээгджээ
БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн …
-
10 April
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Дональд Трамптай хэлэлцэхэд бэлэн гэв
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ явуулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцахад бэлэн байна гэж 2018. /04.08/-ны өдөр АНУ-ын эрх баригчдад хэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн тухай өмнө нь Цагаан ордон мэдээлж байсан билээ. Харин Д.Трамптай уулзах хүсэлтэй …
-
9 April
Японд 6.1 магнитудын газар хөдлөлт болж таван хүн бэртжээ
Өнөөдөр Япон Улсын Шиманэ мужийн Ода хотод 6.1 магнитудын газар хөдлөлт болсны улмаас таван хүн бэртсэн хэрэг гарчээ. Цаг уур, судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт Шиманэ мужийн хөрсөн доор 12 км-ийн гүнд болсон гэнэ. Энэ удаагийн газар хөдлөлт чичирхийллийн аюулын 7 баллын 5 баллыг заасан байна. Ода хотод газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн таван хүний нэг нь чичирхийллийн үеэр орон дээрээсээ унаж бэртсэн 17 настай хүү байжээ. Газар хөдлөлтийн улмаас 100 …
-
7 April
Пак Гын Хэ-д 24 жилийн хорих ял оноожээ
Өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн хорих ял оноожээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна. Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд : Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai Motor группыг гэрээ байгуулахад шахалт үзүүлсэн Лотте группээс 7 тэрбум вон гаргуулж, Чой Сүүн Силийн K-Sports санд хандивлуулсан Харилцаа холбооны KT компанид шахалт үзүүлж, Чойгийн найзыг ажилд оруулж, бас …
-
6 April
Боаогийн чуулга уулзалт болно
Боаогийн Азийн чуулга уулзалт Азийн эдийн засгийн интеграцчиллаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий дээд төвшний яриа хэлэлцээний индер. Олон улсын шинжтэй олон хурал чуулганд Азийн орнууд оролцсоор ирсэн хэдийн ч бүхэлдээ Азиар удирдуулсан, Азийн ашиг сонирхлыг илэрхийлэх, Азийн улс орнуудын санаа бодлыг нэгдүгээрт тавих чуулга уулзалт үгүйлэгдэж байсан учир Боаогийн чуулга уулзалтыг бий болгосон бөгөөд Азийн …
-
6 April
Дэлхийгээс харж болох хамгийн алсын одыг илрүүлэв
Дэлхийгээс олж харж болох хамгийн алсын одыг илрүүлжээ. Икар гэж нэрлэсэн шинээр илрүүлсэн од ердийн одны ангилалд багтах аж. “Habbl” дурангийн тусламжтайгаар Америкийн одон орончдын илрүүлсэн уг од манай гаригаас есөн тэрбум гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Галактик болон шинэ оддыг олж харах хялбар байдаг ч хэт холын зайд орших оддыг ялгаж илрүүлэх нь түвэгтэй байдаг. Одон орончид MACS J1149 Lensed …
-
6 April
Фэйсбүүк олон тооны хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ
Өнгөрсөн сард Фэйсбүүк 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн. Тэгвэл Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал М.Цукерберг уржигдар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийжээ. Тэрээр “87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдсон. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажиллах хэрэгтэй. …
-
5 April
Д.Трамп В.Путиныг Вашингтонд урив
Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч асан С.Скрипалийг хордуулсан хэрэг АНУ, Орос хоёр орны харилцаанд сэв суулгаад буй. Их Британийн тал Оросын дипломатчдыг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан. Тэрээр Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, Оросын тагнуулуудын мэдээллийг задруулсан, “Эх орноосоо урвасан” гэх хэргээр Москвад ял шийтгүүлж байсан ба 2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи …
-
4 April
“Deutsche”-гаас Америк, Хятадын худалдааны бодлого алдагдалд хүргэхийг санууллаа
Худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч Америк, Хятад хоёр орны хооронд худалдааны тэнцвэргүй байдал үүсч “худалдааны дайн” үүсэх магадлалтай байгаа нь хоёр талд аль алинд нь хохирол үүсгэх эрсдэлтэй болохыг Германы Франкфурт хотод төвтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ явуулдаг Dautsche компани сүүлд хийсэн судалгаагаар харуулжээ. Dautsche-гийн судалгаагаар 2015 онд Хятад дахь Америкийн худалдааны компаниудын нийт борлуулалт 372 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн дүн …
-
4 April
Женнифер Лопез, Эй-Род нар 15.3 сая ам.долларын байр худалдаж авчээ
Женнифер Лопез болон түүний найз залуу, бейсболын тамирчин Эй-Род над Нью-Йорк хотын Манхеттан дүүрэгт 15.3 сая ам.долларын үнэтэй байшин худалдаж авчээ. 432 Park Avenue барилгын 36 дугаар давхарт байх шинэ гэр нь гурван унтлагын, дөрвөн угаалгын өрөө, хувийн граж, лифт, фитнес, саун, мини кино театр, өдрийн гурван хоол бэлтгэх хувийн тогоочтой аж. Тэд өнгөрсөн намраас хамт амьдрах байр хайж эхлэн, …
-
4 April
Байгаль хамгаалагчид одон орон судлалын төхөөрөмж хэрэглэж эхэлжээ
Эрдэмтэд алсад орших оддыг судлахдаа ашигладаг төхөөрөмжийг устаж үгүй болох аюулд өртөөд буй амьтдыг илрүүлэхэд хэрэглэж эхэлжээ. Эрдэмтдийн баг амьтдыг автоматаар таних уг төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ амьтдыг биеэс нь ялгарах дулааны тусламжтай илрүүлэх юм. Электрон төхөөрөмжийн ажиллах горимыг Английн Ливерпүүл хотод болсон Европын одон орон судлалын нийгэмлэгийн ээлжит хуралд танилцуулсан. Уг санаачлагыг Ливерпүүлийн John Moores-ын Их сургуулийн …
-
4 April
Салхины эрчим хүчний хамгийн том хөдөлгүүр үйлдвэрлэж эхлэв
Хамгийн том салхины эрчим хүчний хөдөлгүүрийн өмнө селфи зургаа авна гэдэг сэтгэл хөдөлгөх агшин болохыг 2016 онд инженер Лукасз Чезровски харуулсан. Тэрээр “Гайхалтай байсан” хэмээн инээсэн юм. Тэдгээр 88.4 метр өндөр, найман мегаваттын хүчин чадалтай хөдөлгүүр Данийн “LM Wind Power” компанийнх бөгөөд Европын Airbus A380 онгоцноос том, Олимпийн наадмын усан сантай адил хэмжээтэй юм. Харин салхины эрчим хүчний салбар хурдтай хөгжиж …
-
4 April
Франц улс хүүхдийн сургуульд орох насыг 3 болгожээ
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны шийдвэрээр хүүхдүүд 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлэн гурван настайгаасаа сургуульд сурахаар болж байгааг BBC мэдээллээ. Францад хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог байсан юм. Харин энэхүү өөрчлөлт тус улсын олон хүүхдэд нөлөөлөхгүй. Учир нь францчуудын олонх нь хүүхдүүдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болоод удаж байгаа аж. Э.Макрон “Манай улсын орлого багатай эцэг эхчүүд болоод гадаадад …
-
3 April
“Скрипалийн хэрэг”-ийн талаар ОХУ-ын Элчин сайдын Яамнаас мэдэгдэл гаргав
Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамнаас “Скрипалийн хэрэг”-ийн талаар дараах мэдэгдлийг гаргажээ. Бид бүрэн эхээр нь засваргүйгээр хүргэж байна. Энэ оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн Лондоны дагуул хот болох Солсбери хотноо Оросын Холбооны Улсын иргэн С.Скрипаль болон түүний охин Ю.Скрипаль нарыг алахыг завдсан хэрэг гарсан болов уу хэмээн зөрчилтэй мэдээллүүд цацагдаж эхлэв. Харин гуравдугаар сарын 12-н гэхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл