Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хойд зүгт орших Кени улсын Cудан гэх нэртэй, 45 настай хамгийн сүүлчийн эр хирсний бие нь муу байснаас үхлээ гэж CNN мэдээлсэн. Одоо хоёр эм хирс үлдсэн бөгөөд тэдгээр нь Суданы үр төл аж. Тэгвэл Энэтхэгийн албаны хүмүүс 40 гаруй заан, спорт машин, техник ашиглан Казиранга Үндэсний Парк дахь нийт хирснийхээ тоог гаргах ажлыг эхлүүлжээ. Энэтхэгийн зүүн хойд …
Tag Archives: гадаад мэдээ
March, 2018
-
27 March
Ким Жөн Ун Бээжинд байна уу?
Хятадын нийслэл Бээжинд өглөөн цагаар ирсэн A 21 галт тэргэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун зорчсон байх өндөр магадлалтай болох талаар Японы Nippon телевиз мэдээллээ. Үүнээс үүдэн Ким Жөн Ун чухал ажил хэргийн шугамаар Хятадад ирсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд гарсан байна. Мөн Bloomberg болон өөр гурван мэдээллийн хэрэгсэлд Хятадад ирсэн галт тэргэнд Хойд Солонгосын удирдагч байсан байж болзошгүй талаар дурджээ. A …
-
27 March
Жорж, Амаал Клуни нар “March for our lives”-т нэгдэв
Оскарын шагналт, Холливудын алдарт жүжигчин Жорж Клуни, эхнэр Амаал Клунигийн хамт энэ сарын 24-ний өдөр Вашингтон хотод болсон бууны хяналтыг илүү чангатгахыг шаардсан оюутнуудын “March for our lives” нэрээр түүхэнд бичигдэх жагсаалд нэгджээ. Америк даяар өрнөсөн уг томоохон хөдөлгөөнийг гадны хэд хэдэн орон дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Вашингтонд болсон хөдөлгөөнд хэдэн 1000-н оюутан, сурагч, тодорхой тооны багш, эцэг эх оролцсон бөгөөд дуучин, …
-
26 March
Д.Трамп зарим улсыг импортын татвараас түр чөлөөлөв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын орны гишүүн орнуудаас гадна Австрали, Аргентин, Бразил, Канад, БНСУ, Мексик зэрэг зургаан улсыг ган, хөнгөн цагааны импортын тарифаас түр хугацаагаар чөлөөлжээ. Энэ талаар түүний худалдааны төлөөлөгч Р.Лайтхайзер онцолсон байна. Тэрээр “Д.Трамп АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан улс орнуудыг тарифаас чөлөөлөх асуудлыг авч үзэхээр шийдсэн” гэжээ. Улмаар дээрх орнууд ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл металлын зарим импортын …
-
26 March
2050 он гэхэд дэлхийн ихэнх хүн усны хомсдолд орж болзошгүй
2050 он гэхэд таван тэрбум гаруй хүн усны хомсдолд орж болзошгүй байна. Энэ талаар НҮБ-ын мэдэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлт, усны эрэлтийн нэмэгдэл, усны эх сурвалжийн бохирдол, дэлхийн цэвэр усны байдал зэрэг нь үүний гол шалтгаан болно гэжээ. Усны хомсдолд хөгжиж буй орнууд илүүтэй өртөнө гэж үзэж байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт усан хангамжинд нэмэлт дарамт болох төлөвтэй байгаа. Цаг уурын …
-
26 March
88 настай Киоко Озеки докторын зэрэг хамгаалжээ
Японы иргэн Киоко Озеки докторын зэрэг хамгаалжээ. Өнгөрсөн бямба гаригт Киото хотын Рицүмэйкан их сургуульд тэрээр эртний нэхмэл эдлэлийн талаарх судалгаагаараа ийн амжилттай хамгаалснаар хамгийн өндөр насандаа эрдмийн зэрэг хүртсэн япон хүн болсон байна. Тодруулбал тэрээр эртний Жомоны үеэс одоог хүртэл даавууны соёлын гарал үүсэл, шинж чанарын талаар 30 гаруй жил судалсан болохыг Синьхуа агентлаг мэдээлсэн. Киоко 1929 онд Нагояа …
-
25 March
Ханхүү Харри, Меган Маркл нар хуримынхаа урилгыг тараажээ
Ханхүү Харри, Меган Маркл нар ирэх тавдугаар сард болох хуримынхаа урилгыг ойрын 600 хүндээ тараасан бөгөөд ёслолын дараа Фрогмор-хауст болох хүлээн авалтанд бусад 200 хүнийг урьсан байна. Эдгээр 600 хүнд хааны гэр бүлийнхэн, Меганы эцэг эх болон найз нөхөд нь багтаж байгаа. Тэд сүмийн ёслол, цайллагад оролцоно. Хуримын урилгыг Англи цаасан дээр Америк бэхээр бичиж хийсэн аж. Мөн хайлмал алтаар …
-
25 March
Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд
Хятад, Бээжин БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган боллоо. Япон, Токио Токиогийн загварын долоо хоногийн үеэр загвар зохион бүтээгч Шо Ивата, Хироши Такизава нар бүтээлүүдээ толилуулав. Орос, Москва Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэнд байгаагүй өндөр хувиар ялалт байгуулсан В.Путин Манежная талбайд үг хэлж байна. Герман, Дуесселдорф Хонин нүдэн цэцэг. Австрали, Татра Зам дээрх имж зулзагын хамт. Япон, …
-
24 March
Доналд Трампын өмгөөлөгч биеэ үнэлэгч бүсгүйгээс 20 сая ам.доллар нэхэмжилжээ
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 2016 оны аравдугаар сард биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” гэх хочтой Степани Клиффорд гэх бүсгүйд “Амаа хамхиж яв” гэж 130,000 ам.доллар төлсөн тухай нууцыг үл задлах гэрээг зөрчсөн хэрэгт буруутгаж бүсгүйгээс хохирлын 20 сая долларыг нэхэмжилжээ. Биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” 2006 онд Трамптай холбоотой болж, энэ харилцаа нь долоон сарын хугацаанд үргэлжилснийг мэдэгджээ. Ерөнхийлөгчийн …
-
23 March
М.Зукерберг: Намайг уучлаарай
2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад “Кэмбриж Аналитика” гэх пүүс голлох үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл сенсаци тариад байгаа. Их Британид төвтэй тус пүүс Фейсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан аж. Тухайлбал, тус сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан гэх мэдээлэл цацагдсаны дараа Фейсбүүкийн хувьцаа долоон хувиар буурч, 69.6 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн даваа гаригийн …
-
23 March
Вааран дотроос алт, мөнгөн зооснууд олжээ
Энэ сарын нэгний өдөр Нидерландын нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчид шинэ хоолой тавих ажил хийж байхдаа вааран дотроос хэдэн зуун жилийн өмнөх алт, мөнгөн зооснууд олжээ. Тодруулбал 15-р зууны үеийн 500 ширхэг зоосны 12 нь алт, бусад нь мөнгөн болохыг Нидерландын англи хэл дээр гардаг мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн байна. Цэвэр усны Oasen компанийн эдгээр ажилтан төвийн хэсгийн шинэ хот болох …
-
23 March
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак авлигын хэргээр баривчлагдлаа
Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан, өдгөө 76 настай Ли Мён Бакийг авлига авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган Сөүл хотын шүүх баривчлах шийдвэр гаргажээ. Тэрээр 2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Прокурорын мэдэгдэлд түүнд тулгасан олон хэрэг баримтаар нотлогдсон тул бусад баримтыг устгахаас сэргийлэн хорьж байна гэсэн тайлбарыг оруулж, энэ нь одоо мөн хоригдож байгаа Пак Гын Хэгийн хэргээс дутахгүй …
-
22 March
Д.Трампын Засгийн газар Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаар болов
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар өнөөдөр Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авах болохыг зарлалаа. Хятадууд Америкийн бизнес эрхлэгчдийн санаа, оюуны өмчтэй холбоотой зүйлсийг хулгайлах болсонтой холбогдуулж хориг арга хэмжээ авахад хүрч байгааг Цагаан ордноос тайлбарласан. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг хэлэлцэж байсны эцэст ийм шийдвэр гаргахад хүрчээ. Үүнд татвар ногдуулах болон бусад арга хэмжээнүүд багтсан. Хөндлөнгийн ажиглагчид үүнээс болж …
-
22 March
Дэвшилтэт загвар бүхий хиймэл дагуул ашиглалтанд оруулжээ
Шинэ Зеландын эзэмшилтэй Америкийн Rocket Lab сансрын техник технологи үйлдвэрлэлийн компани энэ долоо хоногт Humanity Star нэртэй дэвшилтэт загвар бүхий хиймэл дагуулыг ашиглалтанд оруулжээ. Энэхүү хиймэл дагуулыг олон хүн “дисконы бөмбөлөг” гэж нэрлээд байгаа гэнэ. Ямартай ч хиймэл дагуулыг хийхэд техникийн алмаз болон нарны гэрлийг дэлхий рүү буцааж ойлгох 65 холын тусгалтай хавтан орсон байна. Гэвч туршилтын үеэр хурдтай эргэлдэж …
-
22 March
Селин Дион эрүүл мэндийн байдлаасаа болж тоглолтоо цуцлав
Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн байдлаасаа болж Лас Вегас хотод гурав болон дөрөвдүгээр сард гурван долоо хоногийн хугацаатай хийх гэж байсан тоглолтоо цуцаллаа. Тодруулбал дуучин бүсгүй дунд чихний үрэвсэлтэй болсон нь сонсголд нь нөлөөлж, дуулахад хүндрэлтэй болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарласан. Селин тоглолтоо энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 18 хүртэл хийх хуваарьтай байсан ч эмчилгээнд орох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл