Францын ерөнхийлөгч асан Николас Саркозиг Нантера хотын шүүхийн цагдаагийн байранд саатуулж, 48 цаг хорихоор болжээ. Түүнээс 2007 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхдээ Ливи улсаас тусламж авсан гэх хэргээр мэдүүлэг авна гэдгийг Le Monde сонинд мэдээлжээ. Энэ нь Н.Саркозиг саатуулсан анхны тохиолдол биш юм. 2014 онд түүнийг авилгын хэрэгт холбогдуулан 15 цагийн мэдүүлэг авч байсан. Тухайн үед түүнийг бүрэн …
Tag Archives: гадаад мэдээ
March, 2018
-
21 March
Хойд нутгийн хамгийн сүүлчийн эр хирс үхжээ
Өнгөрсөн мягмар гаригт дэлхийн хойд зүгт орших Кени улсын Cудан гэх нэртэй, 45 настай хамгийн сүүлчийн эр хирс сүүлийн үед бие нь муу байснаас үхлээ гэж CNN мэдээлж байна. Одоо хоёр эм хирс үлдсэн бөгөөд тэдгээр нь Суданы үр төл аж. Сүүлийн жилүүдэд энд хууль бус ан агнуур ихэссэн нь хирсний тоо толгой эрс буурахад нөлөөлсөн. Хүмүүс хууль бус ан …
-
20 March
Ши Жиньпин: Хятадын ард түмэн эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлнэ
Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжлэн өндөрлөж буй БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Ши Жиньпин үг хэллээ. Тус хурлаар ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөний сацуу Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгосон. Цаашлаад үндсэн хуулийнхаа 20 гаруй заалтад нь нэмэлт …
-
20 March
Английн археологичид шавьжны өвөг эцгийг олжээ
Археологичид Дани улсын харьяа Грийнланд арлын орчмоос орчин үеийн аалз болон зарим шавьжны 15 өвөг эцгийнх нь чулуужсан тархийг олжээ. Үүний сацуу биеийнх нь зарим хэсгийг ч олсон бөгөөд эдгээр нь 500 сая жилийн өмнөх зүйлс аж. Тус судалгааны ажлыг хийсэн Английн Бристол Их Сургуулийн судлаачид амьтдын зарим нь толгойн дээрээ хоёр урт дайвар эрхтэн, 11 намираа далавч, богино, урт …
-
20 March
Хятад шинэ Засгийн газраа бүрэлдүүлэв
Өнгөрсөн долоо хоногт урд хөрш шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулсан байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Көцяныг улиран сонгосон. Түүний нэгдүгээр орлогчоор Шанхай хотын ХКН-ын дарга асан, улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хань Жэнийг томилсон аж. Цаашлаад Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын бусад орлогчийг сонгожээ. Үүнд багтсан Хятадын дарга Ши Жиньпиний эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн …
-
20 March
Өнөөдөр Олон улсын АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР
Зургаан жилийн өмнө НҮБ манай дэлхийн бүхий л хүний нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхагласан байдаг. Үүнтэй уялдуулан НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Мөн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн …
-
19 March
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд
Өчигдөр Оросын ард түмэн ерөнхийлөгчөө сонголоо. Дэлхийн 144 оронд ажиллаж, амьдарч байгаа Орос иргэдийн саналыг авахаар 400 гаруй сонгуулийн хэсэг ажиллаж, нийт 205 мянган сонгогч саналаа урьдчилан өгсөн тухай Сонгуулийн хороо мэдээлсэн. Монгол улсад суугаа Оросын иргэдийн саналыг авахаар гурван байр ажиллуулах талаар өмнө нь ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович онцолсон. Энэ удаагийн 2018 оны ерөнхийлөгчийн …
-
19 March
Токиод сакура цэцэглэж эхэлснийг тэмдэглэж байна
Хавар цагт байгаль дэлхий нойрноос сэрэх мэт уур амьсгал дулааран, цэцэг ногоо дэлгэрч эхэлдэг билээ. Өнгөрөгч бямба гаригт Японы нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг цаг уурын хүрээлэн нь мэдээлсэн байна. Токиогийн Ясүкүни сүмд анхны цэцэгс дэлбээлж эхэлсэн ба интоорын модод цэцэглэх хугацаа хотын бусад цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд, сургууль, гудамж талбайд хоёр долоо хоног орчим үргэлжлэх юм. Энэ …
-
19 March
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж байна
Өчигдөр болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч албыг хашиж буй Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулах нь урьдчилсан дүнгээс тодорхой байна. Сонгуулийн ирц 67 хувьд хүрээд байгаа аж. Тэрээр одоогоор нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг аваад байна. Удаах байранд Коммунист намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувьтай яваа бол түүний дараа Либерал Ардчилсан намын ахмад, улс төрч …
-
18 March
Эверестийн хогийг түүх компанит ажил өрнүүлж байна
Дэлхийн ноён оргил Эверест уулын хогийг түүх компанит ажлыг Балба улс өрнүүлж, одоогийн байдлаар нийт 1,200 кг хогийг түүгээд байгаа ч бараг 100 тонн хог ард нь үлдсэн болохыг BBC мэдээлжээ. Эдгээр 1,200 кг хогийг Катмандуд дахин боловсруулахаар Лукла нисэх онгоцны буудлаас хөөргөсөн байна. Нутгийн захиргаанаас уулчдыг хог хаягдлаа авч явахыг сануулдаг ч нутгийнхан жил бүр хэдэн 100 кг хог түүх ажиллагааг өрнүүлдэг …
-
18 March
Нийт 3 тонн жинтэй алтан гулдмайнууд Сибирийн нутагт унажээ
Өнгөрөгч пүрэв гаригт Оросын карго онгоцонд ачиж явсан нийт 3 тоннын жинтэй 200 орчим алтан гулдмай алдаатай ажиллагааны улмаас Сибирийн газар нутагт унажээ. Алтан гулдмайнууд газарт унахаас өмнө хэдэн минутын турш Сибирийн саарал тэнгэрийг чимэглэж байв. Хүйтэн дайны үеийн Antonov An-12 нэртэй тус карго онгоц хувийн уурхайн компанийн нийт 378 сая ам долларын үнэд хүрэхүйц шар болон цагаан алт, алмазнууд ачин, …
-
17 March
Барак Обамагийн 6 долларын хоол идсэн ширээг үзмэр болгожээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хоёр жилийн өмнө Вьетнам улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тогооч Энтони Боурдиантай хамт сууж байсан ширээний зураг олон нийтийн хүртээл болоод байна. Хоолны иж бүрдэл, шар айрагны хоосон лонхнуудаар дүүрсэн тэрхүү ширээг шилэн хоргонд хийж дурсгал болгон авч үлджээ. Хоёр алдартай эрийн идсэн хоол нь зургаан ам.долларын үнэтэй аж. Ханой хотын гудамжинд байрлах тус …
-
16 March
Япон болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт анхаарал татаж байна
Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар уулзалт хийх бөгөөд үүнийг Японы тал зохион байгуулах болохыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь мэдээлсэн байна. Харин Япон улсын Засгийн газраас үүний талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа. Ирэх дөрөв болон тавдугаар сард Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нар Кимтэй уулзах болсон учир Япон ч мөн үүний ард …
-
16 March
Флорида мужид гүүр нурж, олон хүн, машин дарагджээ
Өчигдөр Америкийн Флорида мужийн Майами хотын Олон Улсын Их Сургуулийн ойролцоо шинээр барьсан явган хүний гүүр нурснаас хэд хэдэн хүний амь үрэгдэж, найман автомашин дарагдаад байгааг мужийн хэвлэл мэдээлжээ. Оюутнуудыг хурдны замын хоёр тал руу аюулгүй зорчиход зориулж барьсан гүүрний нурангинд яг хэдэн хүн өртсөн талаарх тоо гараагүй байгаа ч цагдаа нэр хэдэн хүн амь насаа алдсан хэмээснийг The Miami …
-
16 March
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ксения Собчакыг хэн уйлуулав?
Өнгөрөгч лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн ээлжит мэтгэлцээнийг Россия 1 сувгаар олон нийтэд хүрсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно. Нэлээд ширүүн өрнөсөн мэтгэлцээний үеэр эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак руу бусад өрсөлдөгч нар нь хэл амаар довтолж, өөрийн үг хэлэх 30 секундыг ашиглах боломжоо ч бүрэн ашиглаж чадаагүй байна. Өмнөх мэтгэлцээний үеэр Ксения ихэд бухимдаж, нүүр рүү …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл