Tag Archives: гадаад мэдээ

March, 2018

  • 15 March

    Жуулчин бүсгүй хүүхдээ Улаан тэнгист төрүүлэв

    Жуулчин бүсгүй Улаан тэнгисийн эрэг орчмын усан дотор өөрийн нөхөр болон эмчийн тусламжтай хүүхдээ төрүүлжээ. Зарим хэвлэлээр түүнийг Оросын жуулчин гэж бичсэн байна. nypost.com-д өчигдөр мэдээлснээр Египетийн Дахаб хотод болсон уг үйл явдлын зургийг жуулчин зочид буудлын тагтан дээрээс авсан аж. Бүсгүй ус руу ороод удалгүй төрсөн бөгөөд одоогоор хүүхдийн хүйсийг мэдээлсэн мэдээлэл байхгүй байна. Энэ өдөр ус нь илүү …

  • 15 March

    Ирэх сард гурван улсын дээд хэмжээний уулзалт Истанбулд болно

    Өнгөрөгч оны 11-р сард Владимир Путин Тайип Эрдоган болон Хасан Рухани нартай Сочи хотноо уулзалт хийж байсан билээ. Тэгвэл ирэх сарын дөрөвний өдөр гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах бөгөөд өмнөх өдөр нь Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, Оросын ерөнхийлөгч Владимр Путин нар хуралдаанд оролцох бөгөөд Сочи дахь уулзалтын үеэр ч мөн адил хоёр талын уулзалт зохиож байсан. Сирийн асуудлаар …

  • 15 March

    Владимир Путин: Ерөнхийлөгч Х.Баттулга танд бөх хүний эрүүл чийрэг бие, аз жаргал хүсье

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр мэндчилгээ дэвшүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Таны 55 насны ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Ерөнхийлөгчийн хувьд болон өмнө нь төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа Та элэг нэгтнүүддээ хүндлэгдэж, мөн олон …

  • 15 March

    Агуйгаас 16 мянган жилийн настай гавлын яс олжээ

    Хятадын өмнөд хэсгийн Лонган хэмээх газрын Яахуай гэх агуйг археологичид гурван жилийн турш судалж, малталт хийх үеэр хэд хэдэн хиргисүүр болон хүний хэрэглэж байсан эд зүйлс олжээ. Үүнд мөн 16 мянган жилийн настай хүний гавлын яс байсан нь олон улсын судлаачдын анхаарлыг татаж байна.    

  • 15 March

    Нэрт эрдэмтэн Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ

    Их Британий нэрт одон оронч, физикч,профессор Стивен Уильям Хокинг  76 насандаа таалал  төгсжээ. Түүний  бичсэн номууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг алдар хүндийн оргилд хүрсэн эрдэмтдийн нэг болгосон юм. Тэрээр  Лу Геригийн өвчин хэмээн нэрлэдэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд ч хүргэх аюултай төв мэдрэлийн системийн эдгэшгүй өвчтэй байсан юм. Стивен Уильям Хокинг Их Британийн Сандэй Таймс-ийн бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн …

  • 14 March

    Америкийн төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоныг огцрууллаа

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, албан тушаалаа авсан. Тэрээр өдгөө 65 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцсон. Түүнийг Сенатын 99 гишүүний 56 нь дэмжсэн юм. Харин ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр түүнийг огцруулж, оронд нь Майкл Помпеог …

  • 14 March

    Дональд Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийг халах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Вашингтон хотод төрийн айлчлал хийсэн Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдсэн. Үүний хариуд Трамп “Түүнтэй ирэх тавдугаар сараас өмнө уулзана” хэмээсэн. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг мэдээллийг шинжээчид халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх, цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг …

  • 13 March

    В.Путин Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ОХУ-д бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд энэ жилийн хувьд дөрвөн хоног амарчээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв гэж өнгөрөгч пүрэв гарагт тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснийг Синьхуа агентлаг дамжуулсан. “Зөвхөн эмэгтэйчүүд л гэртээ болон ажил дээрээ …

  • 13 March

    Хятадад хамгийн өндөр шилэн гүүрийг нээлээ

    Хятадын төв телевизийн мэдээлснээр, хоёр уулын оройг холбосон явган хүний шилэн гүүрийг тус улсын Сычуань мужийн Ваньюань тойрогт байрлах Батайшань хэмээх уулархаг газарт нээжээ. Далайн төвшнээс 1980 м өндөрт байрлах тус гүүр газраас 186 м өндөрт байрлах бөгөөд 66 давхар барилгатай дүйцэхүйц аж. 2,5 м өргөнтэй тунгалаг шилэн тавцангаас бүрдсэн гүүрний урт нь 198 м. Гүүрийг өнгөрсөн сарын эхээр барьж дууссан …

  • 13 March

    Балбын нийслэлд онгоц осолдож, 50 хүн амиа алдлаа

    Өчигдөр Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн Bombardier Dash Q400 загварын, US-Bangla компанийн өмч болох нисэх онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан ч, газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автсан явдал гарчээ. Тус онгоцонд нийт 67 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнтэй аялж байсан. Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан энэхүү зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас доод тал …

  • 12 March

    Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгожээ

    БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар хурал үргэлжилж байна. 3000 орчим төлөөлөгч оролцож буй чуулганд ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж байгаа. Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжилж буй тус хурлаар өчигдөр тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд …

  • 10 March

    Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин Ки таалал төгсжээ

    Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин Ки 52 насандаа таалал төгсжээ. Йонхап агентлагт мэдээлснээр Жо Мин Ки нь бэлгийн дарамт найман хүнд үзүүлж байсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Тэрээр Сөүл хот дахь гэртээ амиа алдсан байдалтай олдсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Жүжигчин Жо Мин Ки Чёонжу их сургуульд хичээл зааж байхдаа оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг байсан хэрэгт буруутгагдсан юм. …

  • 9 March

    Ким Жөн Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлэв

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийг халах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Вашингтон хотод төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр мэдэгдсэн байна. Үүний хариуд Трамп “Түүнтэй ирэх тавдугаар сараас өмнө уулзана” хэмээсэн. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пёнъян хот дахь бие төлөөлөгчдийн нэг, Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чун Еуй-ёон …

  • 9 March

    Ханхүү Харри, Меган Маркл нар эмэгтэйчүүдийг баярлуулжээ

    Английн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нар Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр Бримингем хотод залуучуудын хөгжлийг дэмжих нийгэмлэгийнхэнтэй уулзаж, шинээр хийх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцсан талаар Кенсингтон ордноос мэдээлжээ. Тэд эхлээд 2013 онд байгуулагдсан охид, бүсгүйчүүдийн “Stemettes” байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Үүний дараа ирээдүйн чадварлаг дасгалжуулагчдыг бэлддэг “Coach Core” сангийнхантай уулзаж, эмэгтэйчүүдийн баярын өдрийг хамт өнгөрүүлсэн байна. Меган …

  • 7 March

    Австралид 400 гаруй багш болон сурагч норовирусаар халдварлажээ

    Австралийн Саутпорт хотын нэгэн хувийн сургуулийн 400 гаруй багш, сурагч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласны улмаас тус сургууль хаагдах болоод байгаа тухай телевизийн “Nine News” суваг мэдээлсэн байна. Тус телевизийн мэдээлснээр, норовирус өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус сургуульд бүрэн ариутгал хийх аж. Норовирус өвчин нь бөөлжих, халуурах болон суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Дутуу боловсруулсан жимс ногоо хэрэглэх, …