Tag Archives: гадаад мэдээ

February, 2018

  • 13 February

    Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал барьжээ

    Өчигдөр дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох 75 давхар “Gevora”-гийн нээлт Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болжээ. Энэ талаар өнгөрөгч ням гаригт орон нутгийн “Khaleej Times” сонинд мэдээлсэн байна. Шэйх Зайид нэртэй хурдны замын төвд сүндэрлэсэн уг барилга 356 метрийн өндөртэй. Үүнээс өмнө дэлхийн хамгийн өндөр зочид буудал гэгдэж байсан “JW Marriott Marquis” цогцолбор мөн л Дубайд байдаг аж. …

  • 12 February

    Орост онгоц осолдож 71 хүн амь үрэгдлээ

    Өчигдөр Москвагаас Орск хотыг чиглэн хөөрсөн хос хөдөлгүүртэй, дунд оврын АН-148 онгоц сүйрч, 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэрсийг Оросын Онцгой байдлын яам гаргасан. Зорчигчдын дунд Казахстан, Азербайжан, Швейцари гурван иргэн, гурван хүүхэд байжээ. Нислэгийн үед цаг агаар тогтуун байсан. Москвагийн Домодедово дахь агаарын хяналтын төв тус онгоцыг хөөрснөөс хэдхэн минутын дараа онгоцны нисэх …

  • 12 February

    Энэтхэг салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлжээ

    Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду муж салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Америкийн Эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааны төв 2027 он гэхэд Тамил Наду муж эрчим хүчнийхээ талаас илүү буюу 67 хувийг нар болон салхины эрчим хүчээр бүрдүүлж эхэлнэ гэсэн тооцоо гаргасан байна. Одоогоор 7.85 гигаватын хүчин чадалтай салхины эрчим хүч гаргаж байгаа нь Швед, Дани улсаас илүү үзүүлэлт …

  • 9 February

    Ким Жөн Уныг төлөөлөн Өвлийн Олимпод оролцож буй Ким Ёо Жон гэж хэн бэ?

    Өнөөдөр Өмнөд Солонгост өвлийн Олимп эхэллээ. Олимпын хүрээнд хоёр Солонгосын харилцаа ямар төвшинд байх нь олон улсын анхаарлыг татаж байна. Ямартай ч нээлтийн ёслолд нэг тугийн дор жагсах, хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах гэх мэт харилцаагаа сайжруулах хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөсөн. Хойд Солонгосын хувьд удирдагч Ким Жөн Уны хамгийн бага дүү, улсынхаа чухал бодлогуудын ард байдаг хэмээгддэг Ким Ёо …

  • 8 February

    А.Меркелийн Засгийн газарт ажиллах эрхмүүдийг хэлэлцэж байна

      ХБНГУ-ын шинэ Засгийн газарт ажиллах эрхмүүдийн нэрс тодорч эхэллээ. Өнгөрөгч мягмар гаригт эвслийнхэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хуралдсан. Үүний талаар Германы “Bild” сонины цахим хувилбарт А.Меркель тэргүүтэй Холбооны Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар Социал-ардчилсан намын тэргүүн, Евро парламентыг тэргүүлж байсан Мартин Шульц томилогдох тухай онцолсон байна. Ноён Шульц Гадаад хэргийн сайдаар томилогдвол намын анд Зигмар Габриелыг орлох юм. …

  • 8 February

    Хятадын цагдаа нар гэмт этгээдийг илрүүлдэг нүдний шилтэй болов

    БНХАУ-ын цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтний царайг таних технологи суурилуулсан нүдний шилтэй болжээ. Нүдний шил эрэн сурвалжлагдаж буй сэжигтний мэдээллийн сантай холбогдсон. Уг технологийн тусламжтай тухайн хүний зургийг авч, тэрхүү мэдээллийн сантай харьцуулалт хийх аж. Цагдаа нар нүдний шилээрээ гудамжинд байгаа олон хүнийг хурдан хугацаанд гүйлгэн харна. Харин шүүмжлэгчид энэ нь Засгийн газрын эрх мэдлийг улам хүчирхэгжүүлж …

  • 7 February

    Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлж хоёр хүн амиа алджээ

    Өчигдөр орой Тайваний арлын зүүн эрэгт орших 100 мянга орчим хүнтэй, аялал жуулчлалын бүс хот Хуалейнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас баран, 200 гаруй хүн шархтсан болохыг албаныхан мэдээллээ. Хуалейны цагдаагийн газрын диспетчер “Шархтсан хүмүүсийн 50 нь Японы жуулчин байсан” хэмээсэн. Аврах багийн 400 орчим ажилтан орон сууц, зочид буудлаас 150 орчим хүнийг аварсан. 270 өрөөтэй Marshal зочид …

  • 7 February

    Японы гүнж Мако хуримаа хойшлуулжээ

    Японы гүнж, өдгөө 26 настай Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулж байгаагаа зарлажээ. Jiji Press-т мэдээлснээр ирэх оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито 84 насандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тул гүнж өөрийн хуримандаа тусгайлан бэлтгэл хийх цаг гаргах үүднээс ийнхүү хойшлуулахаар болсон байна. Эзэн хааны том хүү, Макогийн авга ах, ханхүү Нарухито хаан ширээг залгамжилна. Гүнж Францын AFP мэдээллийн агентлагт “Хуриманд маань …

  • 6 February

    Москвад их хэмжээний цас орж тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэл учрав

    Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж 80 гаруй нислэг цуцалжээ. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийг хаагаагүй ч зам боогдсоны улмаас ирж чадаагүй хүүхдүүдийг чөлөөтэйгөөр тооцож байгаа. Автобус, троллейбусыг чөлөөтэй явуулахын тулд орсон цасыг нэн даруй цэвэрлэх ажлыг хийж байгаа ба өнгөрөгч ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг ч дайчилсан байна. Үүнээс үүдэж метрогоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчмоор ч …

  • 6 February

    Өвлийн Олимпын үеэр 36 мянган гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

    Энэ сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп “Гэрэл бол” уран дор болох билээ. Паралимп гуравдугаар сарын 9-18-ны хооронд болно. Өнгөрөгч бямба гаригт Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр тус наадмын нийт тасалбарын 75 хувь, Паралимпын тасалбарын 83.2 хувийг борлуулсан байна. Тэгвэл Өмнөд Солонгосын албаны хүмүүс олимпын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс 36 мянган гадаадын иргэнийг хилээр …

  • 5 February

    4,400 жилийн түүхтэй бунхан олжээ

      Египетийн археологийн багийнхан эртний төрт улсын үед амьдарч байсан хааны угсааны Хетпет гэх эмэгтэйн бунханг олжээ. Түүхээс үзвэл 4,400 жилийн тэртээ Хетпет тавдугаар гүрэн улс мөхөх үед хааны ордонд өндөр албан тушаал хашдаг байсан аж. Бунханг Каир хотоос холгүй, Нил мөрний баруун эрэгт орших Гиза хотоос малтлага хийж байх үеэр олсон байна. Эндээс сүүлд 1842, 1909 онд хааны угсааныхны …

  • 5 February

    Халдлага хийсэн этгээдэд 40 хүртэлх жилийн ял онооно

    2015 оны 11 сарын 13-нд Францын нийслэл Парист бөмбөг дэлбэлэн 130 хүний аминд хүрч, 353 хүнийг шархдуулсан гэж сэжиглэгдээд байгаа 28 настай Сала Абдесламыг шүүх ажиллагаа Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэллээ. Парист болсон халдлагатай холбоотойгоор 2016 оны гуравдугаар сарын 15-нд Брюсселийн Forest дүүрэгт  Бельгийн гурав, Францын нэг цагдаа нэгжлэг хийж байх үеэрээ зэвсэгтэй этгээдийн халдлагад өртөж хөнгөн шархтсан. Дээрх цагдаа …

  • 5 February

    Хойд Солонгосын парламентын тэргүүн Өвлийн Олимпод оролцоно

    Хойд Солонгосын нэр хүндтэй төрийн албан тушаалтан Ким Ёон Нам Өвлийн Олимпод оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор болжээ. Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг тэрээр Хойд Солонгосын 22 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорино. Энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсах юм. Өчигдөр хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг Шведийн багтай тоглож 1-3-ын харьцаатай ялагдсан. Өмнөд Солонгосын албаны хүн …

  • 4 February

    Мексикийн хууль бус цагаач иргэд ачааны машинд нуугдсан байсныг илрүүлжээ

    Бичиг баримтгүй Мексикийн 200 орчим цагаач иргэн агааржуулах төхөөрөмжгүй ачааны машинд нуугдсан байсныг олжээ. Тодруулбал АНУ-ын Техас мужаас зүүн тийш холгүй орших Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машин дотор унд хоолгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нуугдсан байсныг албаныхан илрүүлсэн аж. Тэд Америкт хүрэхийн тулд Гватемал, Гондурас, Эл Салвадороор дамжсан. Гурван хүнийг хүний наймааны хэргээр сэжигтнээр татсан бөгөөд Мексикийн цагдаа …

  • 2 February

    Сирийн газар доорх эмнэлэг пуужинд өртөж сүйрчээ

    Сирийн төв хэсэгт орших Хама аймгийн Кафр Зита тосгонд бослого гарах үеэр газар доор 20 метрийн гүнд барьсан Ал Магхара эмнэлэг пуужинд оногдож их хэмжээний хохирол учирчээ. Түргэн тусламжийн ажилчид амь эрсэдсэн хүн байхгүй ч эмнэлэг нь сүйрсэн гэж мэдэгдсэн. НҮБ-ийн тусламжийн зүйлсийг бүслэгдээд байгаа газар руу оруулах боломжгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн бослогын үеэр Ал …