Tag Archives: гадаад мэдээ

January, 2018

  • 22 January

    Афганистанд халдлага болж 18 хүн амь эрсэджээ

    Афганистаны нийслэл Кабул хотын зургаан давхар “Intercontinental” зочид буудал руу галт зэвсэгтэй этгээдүүд өнгөрсөн бямба гаригт орон нутгийн цагаар 21:00 цагт халдаж нутгийн дөрөв, гадаадын 14 иргэн амиа алдаж нэлээд тооны хүн шархаджээ. Барууны албаныхантай хамтарсан Афганистаны тусгай хүчнийхэн зочид буудлын дээвэр дээр нисдэг тэрэгтэй бууж галт зэвсэгтэй этгээдүүдтэй тулсан мөргөлдөөн 13 цаг үргэлжилсний эцэст алан хядагчдыг устгасан. Афганистаны Дотоод …

  • 22 January

    Америкт Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ

      Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Виржиниа муж, Филадельфия, Лос-Анжелес, Нью-Йорк, Чикаго, Денвер зэрэг хотод ерөнхийлөгч Д.Трампыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болсон бөгөөд олон нийтийн байгууллагын төлөөлөгчид нэлээд оролцжээ. Жагсагчид Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосонд сэтгэл зовниж, цагаачлал, үр хөндөлт, эдийн засгийн таналт явуулж буй бодлогыг шүүмжилсэн байна. Цаашлаад эмэгтэйчүүдэд ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх явдалд идэвхтэй арга хэмжээ …

  • 21 January

    Владимир Путин мөстсөн нуурын усанд оржээ

    Өдгөө 66 настай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ортодокс сүмийн Эпифани ёслолын үеэр мөстсөн Селигер нуурын усанд оржээ. Энэ ёслол жил бүрийн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө болдог. Тэрээр хүйтэн ус руу орохынхоо өмнө хонины арьсан пальтотой гарч иржээ. Адис хүртээх уг ёслол Христийн шашны зан үйл билээ. Үүнийг мөн загалмайлуулах ёслол ч гэдэг. Усан баптизм нь шинэчлэгдэж буйг бэлгэдсэн ёслол. Баптизмыг гол …

  • 19 January

    Филиппиний Маяон галт уул идэвхжиж олон мянган хүн орон гэрээсээ дайжжээ

    Филиппин улсын Лузон арлын Маяон галт уул идэвхжиж эхэлснээс болж хэдэн 1000 хүн орон гэрээсээ дайжжээ. Албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар 15 мянган хүн орон гэрээсээ дайжсан ба ноцтой дэлбэрэлт хэзээ ч болж болзошгүй байгаа талаар мэдэгджээ. Галт уулаас хар утаа суунаглаж, ойр орчинд нь үнс нурам сацарсаар байна. Галт уулын дээд хэсгээс халуун хайлмаг оргилж харагдаж байгаа агаад Филиппиний философи, …

  • 19 January

    Шинэ Зеландын ерөнхий сайд жирэмсэн болсноо зарлажээ

    Шинэ Зеландын ерөнхий сайд, 37 настай Жакинда Ардерн жирэмсэн болсон бөгөөд ирэх зургаадугаар сард төрөх болохоо зарлажээ. Тэрээр жирэмсэн гэдгээ ерөнхий сайд болохоосоо зургаан өдрийн өмнө мэдсэн байна. Өнгөрсөн жилийн зунаас Хөдөлмөрийн намыг тэргүүлж эхэлсэн. Сэтгүүлчид түүнээс хувийн амьдрал, карьер хоёроо хэрхэн зохицуулах талаар төлөвлөгөө гаргасан эсэх талаар нь асуухад “Эмэгтэй хүн хэзээ үр хүүхэдтэй болохоо шийдэх эрхтэй. Хүүхэдтэй болсон ч …

  • 18 January

    Хэт хүйтнээс болж Оросуудын сормуус нь хөлдөж байна

    Сибирт цаг агаар хасах 67 хэмд хүрсэн ба хүмүүс сормуус нь хүртэл хөлдсөн байгаа зургаа цахим хуудсандаа тавьжээ. Зарим Яакут хүн энэ завшаанаар хүйтэн харзны усанд орж байна. Яакут дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг. Америкийн Миннесота мужид цаг агаар зөвхөн хасах зургаан хэмд хүрэхэд нэгэн гэр бүл хөөс хөлдөж байгааг гайхширч байгаа бичлэгээ youtube-т тавьжээ.  

  • 17 January

    Өнөөдөр Сөүл хотын иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

    Өнгөрөгч даваа гаригийг агаарын тоосжилт ихэссэний улмаас Өмнөд Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болгосон. Тодруулбал Сөүл хотын иргэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчсон юм. Тэгвэл өнөөдөр мөн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх болохыг өчигдөр Сөүл хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Ингэснээр агаар дахь тоос шороо багасна гэж үзсэн. Автобус болон галт тэрэг өглөөний 06:00-09:00, оройны 18:00-21:00 цагийн хооронд үнэ төлбөргүй …

  • 17 January

    Өвлийн Олимп болох хотын ойролцоох ууланд гал гарчээ

    Өнгөрөгч ням гаригт Өмнөд Солонгосын Канвон аймгийн Яаняан-гун тосгоны ууланд гал гарч нисдэг тэргээр ус цацжээ. Албаныхны зүгээс гал Пёончоны Олимпыг зохион байгуулж буй хотоос хэдхэн километрийн зайтай ууланд гарсан гэж даваа гаригт мэдээлсэн. Гал ням гаригийн 19:00 цагт Яаняан-гун тосгоны ууланд гарсан агаад 900 орчим гал сөнөөгч, гурван нисдэг тэрэг есөн цагийн турш ажилласны дараа бүрэн унтраасан болохыг Канвоны …

  • 16 January

    Солонгосын жуулчны цогцос Боливи улсаас олджээ

    Боливит Өмнөд Солонгосын эмэгтэй жуулчны цогцос олдсон талаар тус улсын Гадаад Хэргийн Яам өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Тодруулбал эмэгтэйг пүрэв гаригт орон нутгийн цагаар үдээс хойш Титикака нуураас өмнө зүгт орших Исла Дел Сол арлаас олжээ. Тус яамныхны мэдэгдэж буйгаар эмэгтэй 40 гаруй настай агаад Боливийн цагдаагийнхан түүний цогцсыг нийслэл Ла Пазад авчирсны дараа үхлийн шалтгааныг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. …

  • 16 January

    Оросын дипломатчийг хөнөөх хэргийг зохион байгуулсан этгээдийг Туркт саатуулжээ

    ОХУ-аас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг нийслэл Анкара хотод 22 настай Мевлют Мерт Алтинтас гэдэг цагдаа буудан  хөнөөсөн гэж Туркийн  Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу 2016 оны 12-р сард  мэдэгдсэн. ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлж байх үеэр нь гэмт этгээд түүнийг араас нь бууджээ. Гэмт этгээд тухайн …

  • 15 January

    “Пуужин харвана” гэсэн хуурамч дохио Хонолулу хотынхныг 38 минутын турш сандаргажээ

    Хавайн Хонолулуд өнгөрөгч амралтын өдөр яг юу болсон талаар тухайн үед амарч байсан сэтгүүлч бүсгүй өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр “Амралтаа өнгөрүүлэхээр Хавайд ирсэн би төсөөлөхийн аргагүй зүйлтэй нүүр туллаа. Уг нь бямба гаригийн намуухан өглөө намайг угтсан. Вайкикигээс холгүйхэн орших старваксаас кофе авахаар өглөө найман цагийн үед очсон. Гэвч тэнд байсан 10-аад хүний гар утсанд нэгэн зэрэг аюулын …

  • 15 January

    Сөүл хотод хувийн унааг хязгаарлаж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна

    Өнөөдөр Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болж байна. Өмнөд Солонгосын Засгийн газар агаарт үүсээд буй тоос шорооны улмаас өнөөдөр Сөүл хотын замаар ямар ч хувийн унаа явахгүй гэсэн сануулгыг өчигдөр гаргажээ. Хотын иргэд өнөөдөр л үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчино. Энэхүү шийдвэр хувийн бүх унаанд хамааралтай ба 06:00-21:00  цагийн хооронд хүчинтэй. Тоос шороо куб метр тутамд 57 микрограм …

  • 14 January

    Марк Зукерберг: Танд зөвхөн хамаатай гэсэн мэдээллүүд хүрч байх шинэ зохицуулгыг хийхээр болсон

    Марк Зукерберг өнгөрсөн пүрэв гаригт өөрийн facebook хуудаснаа бичсэн зүйл нь олны анхаарлыг татжээ. Тэрээр; “Бид хүмүүсийг facebook-т цагаа үр дүнтэй өнгөрүүлээсэй гэж хүсч байна. Хүмүүс бие биетэйгээ холбогдоосой, амьдралд нь чухал гэсэн хүмүүстэйгээ илүү дотносоосой гэж бид facebook-ыг нээсэн. Хүмүүс ялангуяа гэр бүл, найз нөхөддөө санаа тавих нь чухал. Судалгаанаас үзэхэд хүмүүстэй харилцаагаа бататгах нь бидний аз жаргал, сайн сайхан амьдралд чухал …

  • 12 January

    Халим биологич эмэгтэйг махчин загаснаас хамгаалжээ

    Нэн Хаузер хэмээх 63 настай биологич, судлаач эмэгтэйг нэгэн халим ойролцоогоор гурван метр урт махчин загаснаас хамгаалсан талаар “The Independent” сонин мэдээлэв. Энэ хэрэг Номхон далайн өмнөд хэсэгт Кука арлаас холгүй болжээ. Халимны дэргэд сэлж байсан Н.Хаузер өөр рүү нь том махчин загас дөхөж байгааг анзаараагүй байна. Энэ үед халим Н.Хаузерийг сэрвээгээрээ халхлан, түүнийг хамгаалж байжээ. Энэ хэрэг арав гаруй …

  • 11 January

    Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ? /видео/

    BBC дэлхийн долоон хотын гудамжинд алхаж буй хүмүүсээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ямар удирдагч гэж боддог талаар асуужээ. Телевизийнхэн Сидней, Иерусалим, Бетлехем(Израиль), Мумбай, Лагос(Нигер), Москва, Рио хотын иргэдтэй ярилцсан байна. Хүмүүс түүнийг “Тэр бол сайн удирдагч, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, түрэмгий, галзуу, арьс өнгөөр ялгаварлагч, хамгийн сайн, муу ерөнхийлөгч” гэх мэтчилэн хэлсэн. Трампыг тодорхойлно уу? гэхэд Мумбайн иргэн түүнийг “Жүжигчин”, Иерусалимын иргэн “Хувьсгалч”, Бетлехемийн …