Tag Archives: гадаад мэдээ

January, 2018

  • 11 January

    Санта Барбарад шаварлаг үер бууж 17 хүний амь эрстжээ

    Өчигдөр Өмнөд Калифорнийн Санта Барбара хотын “Montecito” дүүрэгт нэг цагийн турш бороо орон, шаварлаг үер болж их хэмжээний гарз хохирол учирчээ. 17 хүний амь эрстэн, хэдэн 10 хүн ор сураггүй болж, 100 орчим байшин барилга сүйджээ. Бэртсэн хүмүүс дунд нярай хүүхэд байсан аж. Нутгийн иргэн Жонсон эхнэр Карены хамт хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Жонсон хэлэхдээ “Бид хоёр бороо орсны  дараа жаахан …

  • 10 January

    Тайландын ерөнхий сайд асан И.Чинават Их Британид орогнож байна

    Цэргийн эргэлт болж албан тушаалаас нь огцруулсан Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинават өнгөрсөн онд Их Британиас орогнол хүсч байгаа талаар мэдээлэл тарсан. Үүний дараа удалгүй Арабын Нэгдсэн Эмиратийн эрх баригчид Ийнглак Чинаватыг Дубайгаас Их Британи руу дүрвэсэн болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн талаар Тайландын цагдаагийн комиссар мэдээлсэн юм. Түүнийг Лондон хотод амьдарч байгаа нь батлагдсан, өөр улсын паспортоор тус …

  • 9 January

    Э.Макроны номыг Хятад хэлнээ орчуулжээ

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижит Макроны хамт Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрээр Цинь Ши хааны үед байгуулсан найман мянган цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан “Францын төрийн тэргүүний айлчлал Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Си Зиньпин …

  • 9 January

    “Трамп Таур”-т гал гарч гурван хүн гэмтлээ

    Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байх ерөнхийлөгч Д.Трампын “Trump Tower”-т орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 07:00 цагт агааржуулалтын системд гэмтэл гарсны улмаас гал гарчээ. 68 давхар, 202 метрийн өндөртэй уг цамхагт “Trump Organization”-ы төв, олон компанийн оффис, дэлгүүрүүд байрладаг ба оршин суугчид амьдардаг. Цамхгийн дээд талд гарсан галыг унтраахаар 84 гал сөнөөгч, 26 яаралтай тусламжийн газрынхан болон эмнэлгийн багийнхан шуурхай …

  • 9 January

    Америкт хүйтэрч, Австралид хэт халсан өдрүүд

    Энэ жил Америк болон Европын зарим улсад их хэмжээний цас орж, онц байдал зарлаад байна. Цас ихээр орсны улмаас АНУ-ын баруун болон хойд нутаг цасанд дарагдаж, өдөртөө -20 хэм хүрч хүйтэрсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Флорида мужийн Таллахасси хотод сүүлийн 29 жил ороогүй цас орж, 2.5 см цасан бүрхүүл тогтжээ. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас болоод дунд сургуулийн …

  • 8 January

    Америкийн хэдэн 10 сая иргэн цасан шуурганд өртжээ

    Энэ өвөл Европын зарим орон, АНУ эрс хүйтэрч, цас их орж байна. Эйфелийн цамхаг түр хугацаанд хаалгаа барьж, Швейцарит галт тэрэг замаасаа гарч, Нидерландад нэг хүн унасан модонд өртөж гэмтсэн. Түүнчлэн Амстердамын нисэх буудал 200 гаруй нислэгээ цуцалж, Австрийн хэд хэдэн газарт цасан уруй буух эрсдэлтэй болж, Бельгид аюулын дөрөвдүгээр зэргийн буюу улбар түгшүүр зарласан байна. Америкийн Виржиния, Хойд Каролина, …

  • 8 January

    75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам эхэллээ

    Өчигдөр Лос-Анжелесын “Беверли Хилтон”-д 75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам эхэллээ. АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Беверли Хилтон” зочид буудалд зохион байгуулж буй энэ удаагийн 75 дахь кино наадмыг Сет Майерс хөтөлж байна. Гильермо дель Торогийн “The shape of …

  • 6 January

    Иванка Трамп АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсч байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка эцгийнхээ суудалд суух хүсэлтэй бөгөөд Америкийн анхны эмэгтэй  Ерөнхийлөгч болох хүсэлтэй гэнэ. Сэтгүүлч Майкл Вулфф “Гал ба хилэгнэл: Трампын Цагаан ордонд” гэсэн номондоо энэ тухай дэлгэрэнгүй бичжээ. Майкл Вулффын номын хэсгээс New York Magazine сэтгүүлийнхэн эш татжээ. Сэтгүүлийн мэдээнд “Иванка нөхрийнхөө хамт өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаг захиргааны бүрэлдэхүүнд орсон. Хосуудын төлөвлөгөөгөөр “АНУ-ын …

  • 6 January

    Исланд улс эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо

    Исланд улсад эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  мөрдөж эхэллээ. Шинэ хуульд зааснаар  25-аас дээш ажилтантай компаниуд тэнцвэртэй цалин олгодог гэдгээ баталж, Засгийн газраас гэрчилгээ авах ёстой аж. Харин аваагүй тохиолдолд торгууль төлөх юм. Цалингийн тухай  хуулийн төслийг өнгөрсөн оны  гуравдугаар сараас хойш хэлэлцсэний эцэст баталжээ. Исланд улс нь 323 мянган хүн амтай  бөгөөд сүүлийн 9 …

  • 6 January

    Билл Клинтоны байшинд гал гарчээ

      АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын Нью-Йорк муж улсын Уэстчестерсийн Чаппакуа хотхон дахь гэрт нь гал гарсан талаар ТАСС агентлаг мэдээлэв. Билл, Хиллари Клинтон нарын Нью Йорк дахь байшинд үдийн 02:40 минутанд нэгдүгээр давхрын жижиг өрөө шатаж эхэлжээ. Нью Йоркийн Чаппак дүүргийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийнхэн галыг богино …

  • 5 January

    Японы телевизийн шоуг арьс өнгөөр ялгаварласан хэмээн шүүмжилжээ

    Японы телевизийн шоуны алдарт хөтлөгч эрэгтэй Холливудын жүжигчин Эдди Мурфиг элэглэснийг үзсэн олон хүн арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гэж буруутгажээ. Баярын шоу нэвтрүүлэгт хөтлөгч “Beverly Hills Police” кинонд гардаг Хамадагийн дүрээр нүүрээ хар өнгөөр будан гарч ирсэн байна. Үүнийг маш том доромжлол хэмээн үзэх хүн олон байгаа аж. Хүмүүс уур бухимдлаа twitter-т “доромжлол” хэмээн жиргэн илэрхийлжээ. Харин Японд 13 жилийн турш …

  • 5 January

    Франц улс худал мэдээлэл тараагчдад арга хэмжээ авдаг хуультай болно

    Ирээдүйд болох сонгуулиудын үеэр хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэх үүднээс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай шинэ хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлжээ. Э.Макрон өчигдөр ард түмэндээ хандаж “Élysée” ордонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Засгийн газар худал мэдээлэл тараагчдаас ардчиллыг хамгаалах хуулийн тогтолцоог бий болгоно” гэв. Ингэснээр Франц улс худал мэдээллийг …

  • 5 January

    Бээжингийн агаарын бохирдлоосоо салсан туршлагыг Улаанбаатарт нутагшуулъя

    Нийт таван жил агаарын бохирдолтой тэмцсэний үр дүнд Бээжинчүүд цэвэр агаараар амьсгалах боллоо гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Өнгөрөгч онд Бээжин болон тус хотын ойр орчмын суурин газруудын иргэд 2016 онтой харьцуулбал 28 хоногоор илүү буюу 226 хоног цэвэр агаараар амьсгалсан гэсэн үзүүлэлт гарлаа. Бээжингээс холгүй орших Хөбэй мужийн агаарын чанар энэ өвөл өмнөх онтой харьцуулбал 66 хувиар сайжраад байна. Хоёр …

  • 5 January

    Хойд Солонгосын харвасан пуужин 240 мянган хүн амтай хотод унасныг нууцалжээ

    Өнгөрсөн онд Хойд Солонгосын туршсан тив хоорондын баллистик пуужингийн сэгүүд тус улсын хотод унасан болохыг нууцалжээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийсэн “Хвасон-12” пуужингийн туршилт байндаа хүрч чадалгүй замдаа сүйрсэн бөгөөд зарим хэлтэрхий нь Өмнөд Пёнань аймгийн 240,000 хүн амтай Токчон хотын үйлдвэрийн хэсэгт унасан бөгөөд золоор хүний амь нас эрстээгүй ч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж сүйрсэн …

  • 4 January

    Д.Трамп хэнд гомдолдог вэ?

    Дональд Трампын АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойшхи амьдралыг нь хүүрнэсэн зохиолч Майкл Вүлфийн “Fire and Fury: inside the Trump White House” ном олны дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Уг номонд нь зөвлөх Стив Баннонтай ойр дотно байдаг байсан талаар дурдсан аж. Тэд оройн хоолоо бараг байнга хамт иддэг байжээ. dailymail-д бичсэнээр “Хэрвээ Д.Трамп оройн хоолоо зөвлөхтэйгөө хамт иддэггүй байсан бол Цагаан Ордонд …