Tag Archives: МЗХ

March, 2015

  • 20 March

    Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгат төслийг хэрэгжүүлнэ

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг хэрэгжүүлэхээр болжээ. МЗХ-оос дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласан  бөгөөд энэхүү сарын нэг томоохон ажил нь уг төсөл юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр …

  • 20 March

    Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана

    2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ. Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянголдүүргийнзарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очижажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээрхангах үйлчилгээг үзүүлсэн.Тэгвэл энэ жилтөвийн 6 дүүрийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран …

  • 18 March

    Байгаль орчны хороо шинэ бүтцээр ажиллана

    2013 оноос эхлэн Монголын залуучуудын холбооны дэргэд чиглэлийн асуудал эрхэлсэн байнгын 16 хороог байгуулан үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд Байгаль орчны хорооны даргаар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд байгаль орчинтой холбоотой асуудлаар төр захиргааны байгууллагуудад төсөл хөтөлбөр боловсруулан өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нэлээдгүй ажилласан юм. Байгаль орчны хорооны цаашдын үйл …

  • 18 March

    “Залуу Хүн ” цуврал лекц МҮОНТ-ийн контент болно

    Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн 2015 оны хаврын цуврал лекц албан ёсоор МҮОНТ-ийн контент болно. Тус лекц нь 7 дахь жилдээ салбар  бүрийн амжилтаараа манлайлагч  залуусыг урьж оролцуулан оюутан залуус, ажилтан  албан хаагч  гээд  сонирхсон  хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй  зохион байгуулагддагаараа онцлогтой. Орчин үеийн  залуус  өөрийнхөө оюунд хөрөнгө  оруулж,  мэдлэгийн  цар хүрээгээ …

  • 17 March

    “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сонголт” сэдвээр лекц уншина

     Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочноор “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уригдлаа. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл “Залуучуудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц тавьсан бол удаах зочноор Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир уригдаж “Боломж бүрээ ашигла” сэдвээр оюутан залуустай нээлттэй ярилцсан. Тэгвэл энэ удаагийн зочноор үндэсний үйлдвэрлэгч ууган …

  • 12 March

    Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй  хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм.Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд дадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж, ажлын дадлага туршлагай болох боломжтой. …

  • 11 March

    Ажилчдын ур чадварыг сайжруулах сургалтууд зохион байгуулна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Сургалт судалгааны ПОЛИСИ  төв ажилд орохоор зорьж буй залуусдаа зориулсан “BEST STAFF”сургалтыг зохион байгуулаад удаж байна. Харин энэ удаад ПОЛИСИ төв “best staff” сургалтаа байгууллагын ажилчдыг чадавхижуулах сургалт болгон зарлалаа. Уг сургалт нь 2 долоо хоногийн хугацаатай явагдах …

  • 11 March

    Монголын Залуучуудын холбооны мэдэгдэл

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Гэрлэх ёслолын  ордныг хувьчлах тухай  асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг Монголын нийт иргэд, Улаанбаатарчууд, залуучуудад сонордуулж байна. Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ …

  • 11 March

    Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

    Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвших залуусын …

  • 11 March

    Малчин эмэгтэйчүүд сургалтанд хамрагдлаа

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА ”хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Сургалт Судалгааны ПОЛИСИ төв Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ БА АЛСЫН ХАРАА” сэдвээр сургалт хийжээ. Уг сургалтанд 200 гаруй малчин …

  • 10 March

    “Цэргийн алдар” цол тэмдгийг Монгол цэргийн музейн хамт олон хүртлээ

    Монгол цэргийн түүхэн гавъяа, алдар сууг олон нийтэд таниулах, сурталчилах үйлсэд зүтгэж яваа хамт олон бол Монгол Улсын Батлан хамгаалах яамны харъяа Монгол цэргийн музей. Монгол цэргийн музей нь монгол цэргийн дайчин замналыг өгүүлсэн, эх орныхоо төлөө гарамгай гавъяа байгуулсан, үе үеийн дайчин хөвгүүд тэдний яндашгүй их гавъяа байгуулахдаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн түүхэн дурсгалт зүйлсийг олборлох, хадгалан хамгаалах, …

  • 9 March

    МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт ажиллаа.Тэрбээр бидний хэлж заншсанаар орон нутгийн өмчит “жижиг” Таван толгойн уурхайд очиж, уурхайчин залуусынхаа үйл хэрэгтэй танилцсан юм. 1939 оноос эхлэн гар аргаар олборлолт хийж, нүүрсээ аймаг сумруу тэмээн жингээр тээвэрлэж байсан тэр цагаас уурхайн түүх эхтэй. Харин Тавантолгой компанийн үйл ажиллагаа эхлээд 50 дахь жилтэйгээ золгох гэж байна. Өнөөдөр …

  • 9 March

    Азийн залуучууд Монголд чуулна

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015:Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын …

  • 9 March

    “Залуу хүн” цуврал лекцэнд ОУХМ Т.Санчир уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын 2 дахь лекц тун удахгүй болох гэж байна. Анхны зочиноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч Азийн 20 орчим орны шилдэг найман …