Tag Archives: МЗХ

April, 2015

  • 1 April

    СУИС-ийн оюутнууд “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ” боллоо

    Залуучуудын Хөдөлмөрийн төв Бирж нь СУИС-ийн “Оюутны Хөгжил Төв”-тэй хамтран “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ОЮУТАН” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. СУИС-ийн 1-2 р дамжааны оюутан залууст цагийн ажил хэрхэн хийх вэ, хичээлийн бус цагаар голч дүнгээ бууруулахгүйгээр цагийн ажил хийх талаар зөвлөмж зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бол төгсөх дамжааны оюутан залууст  ажил олгогчтой хэрхэн уулзах вэ, орчин үеийн байгууллагын хүний нөөцүүдийн тавигдах шаардлагад хэрхэн …

March, 2015

  • 30 March

    Залуус бид өнөөдрөө барагсад биш, түүх бүтээгч-том мөрөөдөлтэй нэгэн үе

    -Монгол залуучуудын нийгмийн шинэчлэлийн их ажил гараанаас хөдөллөө- Монгол бол залуу улс. Нийт хүн амын 40 хувийг ЗАЛУУЧУУД ЭЗЭЛДЭГ болохоор тэр. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Тухайлбал, 2025 он хүртэл манай  улсад хүн ам зүйн “цонх үе”  буюу хүн амд хөдөлмөрийн  насны, залуучуудын эзлэх хувь хамгийн их болох тааламжтай  үе эхлээд байна. Улс орнууд “цонх үеийг” үр дүнтэй ашиглахаар оновчтой  …

  • 30 March

    “Залуу хүн-2015” цуврал лекцийн тав дахь зочноор Д.Батбаяр уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Батбаяр уригдлаа. Тэрбээр “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна. Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд …

  • 30 March

    МЗХ 4 сарыг “Бүтээх” сар болгон зарлалаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 4 дүгээр сарыг “Бүтээх” сар болгон түүчээлж байна. Ийнхүү “Бүтээх” сар болгон зарласан нь Залуучуудыг эх орны бүтээн байгуулалтанд оролцоход уриалах, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих, олон …

  • 29 March

    МЗХ-ны 5 дугаар их хурлын үндсэн илтгэл

    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТ Их хурлын төлөөлөгчид өө,             Залуус аа, найз нараа,             Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ! Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр …

  • 28 March

    МЗХ-ны даргаар А.Мөнхбат дахин сонгогдлоо

    Өнөөдөр Монголын Залуучуудын холбооны тавдугаар их хурал хуралдаж байна. МЗХ 12 жилийн дараа 5 дугаар их хурлаа зохион байгуулж өнгөрсөн жилүүдийн алдаа оноо, амжилт бүтээлээ шүүн хэлэлцэж байна. Тус их хурлаар МЗХ-ны Ерөнхийлөгчөөр А.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МОХ-ны Ерөнхийлөгч н.Батбаяр нар  сонгогджээ.    

  • 27 March

    Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж байна

    Хаврын дунд сарын шинийн 8-ны билигт сайн өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо цоо шинэ түүхийн хуудас эхлүүлэх V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон …

  • 27 March

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий зөвлөлийн ХII хурал боллоо

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд сар бүрийг тодорхой нэршилтэй болгож түүнийхээ хүрээнд чиглэсэн томоохон аянуудыг эхлүүлж, үр дүнтэй гүйцэтгэсээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ Ерөнхий зөвлөлийн ХII хурлаа хийж байна. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо, холбоодын бүхий л тэргүүнүүд оролцож Залуучуудын байгууллагын цаашид баримтлах стратеги …

  • 27 March

    Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн оны 07-р сараас алслагдсан дүүрэг хороодод очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, ажилтай орлогтой болгох зорилгоор явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.          Энэ удаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилгүй иргэд болон ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэн авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.10-т заасны …

  • 25 March

    Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь чухал

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн энэ удаагийн зочноор эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Баясгалан уригдсан билээ.  Энэ удаагийн лекц нь АШУҮИС-ийн лекцийн танхимд болсон юм. Эмч болохоор зорьж буй сурагчид, уг  мэргэжлээр  суралцаж буй олон арван оюутнууд оролцсон энэхүү лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, …

  • 25 March

    Хорих ангид хүмүүжиж буй хүүхдүүд чадамжуулах сургалтанд хамрагдаж байна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Гэрэлт ирээдүйг бид бүтээнэ уриатай сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэгч “Тэлмэн Түүчээ” клубийнхэн ШШГЕГ-ын харъяа Хорих 421-р ангид хоригдож байгаа залуус руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.Амьдралдаа ганц алдаж “аавын хаалга” татсан тэдний хувьд  ганц олдох амьдралаа төмөр хаалганы цаана өнгөрүүлнэ гэдэг бэрх даваа. Иймд тэдгээр залуусыг нийгэмшүүлж, харилцааны болон ёс зүйн боловсрол олгож,  нийгэмд тэднийг …

  • 25 March

    “Залуу хүн” лекцэнд тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулна

    Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дахь дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдсан. Тэрбээр хүн гэдэг “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” гэсэн сэдвээр залуустай нээлттэй ярилцах юм.Түүнчлэн залуу жүжигчний хүүхэд нас, оюутны амьдрал, ажлын гараа гээд сонирхолтой дурсамжуудыг та бүхэнтэй хуваалцах болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа …

  • 23 March

    Дайчин нөхөрлөлийн замаар” хамтдаа аялсан залуус Монгол Цэргийн музейд зочиллоо

    “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэн Монгол Цэргийн музейд нээлтээ хийгээд  удаагүй байгаа билээ.  Тэгвэл Батлан хамгаалахын үе, үеийн төлөөллийн өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцас болоод Монгол цэргийн гайхамшигт түүх соёлтой Монголын Залуучуудын Холбоо, Батлан хамгаалах яамтай хамтран өнгөрсөн зун  зохион байгуулсан Монгол-Орос залуучуудын  “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцсон  залуус  танилцлаа. “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал нь …

  • 22 March

    Б.Гантулга: Хүнд буруу сонголт гэж байдаггүй

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочноор уригдсан “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга  залуустаа Сонголтоо хэрхэн зөв хийх вэ? талаар зөвлөсөн. Түүний хувьд хорин настайдаа Банкны салбараас ажлын гараагаа эхэлж, 23 насандаа удирдах албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр Банкны салбарт олон шинэ үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байсан шинийг санаачлагч, залуу удирдагч юм.“Сүү” ХК-ийн гүйцэтгэх …

  • 20 March

    Залуус “Наурыз баяр”-аар байгаль дэлхийгээ баярлуулна

    Казах түмний үндэсний баяр болох “Наурызын баяр”-ын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Казах Залуучуудын Зөвлөл хамтран 2015-03-21 өдөр буюу энэ бямба гарагт Барууны салааны эцэс дэх булаг шандны эхийг цэвэрлэх гэж байна. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэдэг энэ үед булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод …