Tag Archives: МЗХ

April, 2015

  • 29 April

    ҮЗЗ-ийн сонгууль дуусч, анхдугаар хуралдаанаа мягмар гарагт хийхээр товоллоо

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж дууссан байна. Сонгуульд нийт 540 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт суудалд 250 хүн нэр дэвшсэн байна. Тэдгээрээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй болно. ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах …

  • 28 April

    Залуус улс төрчдийн хар болон цагаан жагсаалтыг гаргана

    Монголын Залуучуудын Холбоо V их хурлаараа улстөрчдийн хар жагсаалт гаргах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр болж буй ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Зарим төлөөлөгчийн хувьд хар, цагаан жагсаалт гаргаж хүнийг нэр зааж цоллох нь буруу гэв. Тэд энэхүү байр сууриа улс төрд ассан түймрийг залуучуудын …

  • 28 April

    Ц.Хулан: Хичээнгүй хүн хэл сурдаг

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдаж, “Дэлхийн хэл-Англи хэл ”сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ. 1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж, Хүүхэд хүүхэддээ хэрхэн багшилж болдогийг харуулаад авсан түүнийг багаасаа л гэр бүлийнхэнтэйгээ …

  • 28 April

    ҮЗЗ-н сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт бус суудалд 226, чөлөөт суудалд 361 нэр дэвшигч өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо,  Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Дэргэдэх байгууллагуудын дарга, тэргүүнүүд …

  • 28 April

    Залуу дугуйчид нэгдэж Хатан туулаа цэвэрлэлээ

    Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан юм.  Уг ажилд …

  • 25 April

    Дугуйчин залуус Хатан Туулаа цэвэрлэнэ

    Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд …

  • 25 April

    Түймэрт өртсөн аймгийн малчдад туслах “Далайд дусал нэмэр” хандивын аяныг эхлүүллээ

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан түймрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуй нь шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдаж, 3000 гаруй мал хорогдсон гэсэн харамсалтай мэдээ байна. Иймд орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй ард иргэд, залуу …

  • 23 April

    Залуус түймэрт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнүүлэхээр боллоо

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан түймэрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуй нь шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Иймд орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй ард иргэд, залуу малчдад туслах үйлсэд олон нийтийг уриалж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах хандивын аяныг Монголын Залуучуудын  Холбоо, Итгэлийн алтантүлхүүр сантай хамтран …

  • 23 April

    Эрдэнэтийн дугуйчид 2015 оны үйл ажиллагаагаа эхлүүллээ

    Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Төслийн хүрээнд  нийслэлчүүдээ  “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн  сайханд чиглэсэн,  үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Энэ ажил зөвхөн нийслэл хотод төдийгүй  хөдөө орон  нутагт ч амжилттай хэрэгжиж  олон залуусын талархлыг хүлээж байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжсний үр дүнд Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих …

  • 22 April

    ҮЗЗ-ийн сонгуульд салбар салбарын шилдгүүд бүртгүүлсээр байна

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль эцэслэхэд 3 хоног үлдээд байна. Тус зөвлөл нь МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах юм.339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ. Өнөөдрийн байдлаар салбар салбарын залуус сонгуульдаа идэвхтэй бүртгүүлсээр байна. Тодруулбал МУ-ын Засгийн …

  • 20 April

    ҮЗЗ-ийн сонгууль дуусахад таван хоног үлдлээ

    Монголын Залуучуудын Холбоо 12 жилийн дараа буюу өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд V Их хурлаа зохион байгуулж, нийт 37 тогтоолыг баталсан. Үүний нэг нь ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулах тухай тогтоол юм. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй ҮЗЗ байгуулах сонгууль дуусахад 5 хоног үлдсэн байна.  ҮЗЗ залуу хүний …

  • 20 April

    “Залуу хүн-2015” цуврал лекцийн найм дахь зочноор Ц.Хулан уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдлаа.Тэрбээр “Дэлхийн хэл-Англи хэл ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна. 1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй бизээ.Англи хэлийг хүн …

  • 20 April

    Г.Майцэцэг: Наймаа хийнэ гэдэг хүний сэтгэлийг л олох явдал

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын долоо дахь зочноор Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг уригдаж, “Хичээл зүтгэл болгон өөрийн шагналтай” сэдвийн хүрээнд залуустай нээлттэй ярилцлагыг өрнүүллээ. Анх 9-р ангид ордог жилээ аав ээжийгээ даган алс холын Польш улсыг зорьсон тэрбээр тус улсад Олон улсын зах зээл судлалаар бакалаврын боловсрол эзэмшжээ. Багаасаа л аав …

  • 15 April

    “Шилдэг гэр бүл- шинэ байранд” зорилтот реалити шоуны ялагчид тодорлоо

    Хэнтий аймаг дахь Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Эрч хүч-Эв нэгдэл-Нийгмийн асуудал- Эрэл шийдэл” уриатай “Шилдэг гэр бүл- шинэ байранд” зорилтот реалити шоуны хаалтын үйл ажиллагаа болж дүнгээ гаргалаа. Тус арга хэмжээнд Хэрлэн сумаас 8,Батноров, Дархан, Баян-Овоо сумдаас нэг нэг буюу нийт 11 хос оролцсоноос тусгай байранд буюу 1 өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 15% чөлөөлөх 5.4 сая төгрөгийн эрхийн …

  • 14 April

    Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж ус” ивээн тэтгэнэ

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод …