Tag Archives: мэдээ

February, 2016

  • 26 February

    Өнөөдөр болох үйл явдал

                    09.00 цагт: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд болно. Утас: 98066116 09.00 цагт: Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу орчин үеийн энтерпрайз технологи, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүртээх боломж, чиг хандлага болон системийг зохистой нэвтрүүлэхэд талуудын оролцоо ямар байх …

  • 12 February

    Гадаад паспортыг цахимжуулна

        Бүртгэл, статистикийн газар “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм. “Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1925 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний өөрийн …

  • 2 February

    МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо

    МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит Даваа гарагт хурал болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, …

January, 2016

  • 19 January

    ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

    Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 01-р сарын 19-20-ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцоно. -14:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно. -Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төв аймагт орон …

  • 15 January

    HBO-Н сувгууд танай дэлгэцнээ

    Скаймедиа Гуравласан үйлчилгээний боломж дүүрэн урамшууллыг танилцуулъя. Гуравласан үйлчилгээний одоогийн үнэнч хэрэглэгчид HBO-н сувгуудыг багтаасан Кино сувгийн багцыг 2016 оны 1-р сарыг дуустал үнэ төлбөргүй үзэж байна. Шинээр Гуравласан үйлчилгээний хэрэглэгч болбол та HBO-н нийт 5 сувгийг эхний 1 сарын турш үнэгүй үзэх, шинэ хэрэглэгчийн төхөөрөмжөө хямдралтай үнээр авах, мөн эхний сар суурь хураамж төлөлгүй ашиглах эрхийн эзэн болно. HBO …

December, 2015

  • 4 December

    Төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийж байна

    Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ. Сэжигтэн Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Тэрээр иргэн Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250000 төгрөг залилан авсан байна. Энэ хэрэг нь өнгөрөгч долоодугаар сарын 27-нд гарсныг цагдаагийн байгууллага нөхөн илрүүлжээ. Гэмт этгээд Б-д Эрүүгийн хуулийн 148 …

November, 2015

  • 25 November

    Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийг хэрэгжүүлж байна

    Уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. “Манлай малчин” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүрт очин Улс, аймаг, сумын манлай малчдыг …

  • 24 November

    Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015″ аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна. Торгон …

  • 24 November

    Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

    Улаанбаатар смарт карт” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Түвшинжаргалаас дараахь зүйлийг тодрууллаа. -Долоон буудал – III, IV хорооллын чиглэлийн автобус, Офицеруудын ордон -Таван шар чиглэлийн тролейбусын арын хаалганы карт унших төхөөрөмж ажиллахгүйгээс иргэд дамжин суултдаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн гом- дол их байна. Энэ талаар тод руулна уу? -Техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг тухайд нь эвдрэлийг засч, …

  • 24 November

    Иргэдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  2015 оны 05 сарын 13-ны А/178 дугаар захирамжаар Иргэдийн спортын 4 дүгээр наадмыг дүүрэгтээ 2015 оны 05 сарын 13-наас 10 сарын 17-ныг хүртэл 4 үе шаттай зохион байгууллаа. Анхан шатны буюу хороодын хэсгийн аварга, хороодын аварга шалгаруулах тэмцээнд давхардсан тоогоор 23 хорооны 1369 багийн 27057 иргэн оролцсон байна. …

  • 21 November

    Орос улсын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт Монгол үзмэрч хүч үзнэ

    Манай нийгэмд үнэн худлыг нь таашгүй олон үзмэрч бий. Зарим тохиолдолд тэд үнэнийг илчилсэн байхад зөвхөн мөнгөний төлөө худал ярьж, бусдын амьдралд гай болох нэг нь ч бий. Тэгвэл “Нууц дуран” нэвтрүүлгийн ялагч, үзмэрч Баярцэцэг нь Буриад улсын нийслэл Улан-Үд хотын иргэдийн урилгаар элэг нэгт Буриад зон олон болон Орос ахан дүүстэйгээ уулзан тэднийг гайхашруулаад иржээ. Түүний хамгийн том хүсэл нь Орос улсын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт …

  • 21 November

    Зураач Л.Өнөрчимэг: Би 25 жил тамд амьдарсан

    -Яагаад тэмцэл хийх болов. Танд юу нөлөөлөв өө? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье. -Би одоо 50 хүрч байна. Түүний тал нь гэхээр 25 жил болж байна. Энэ 25 жил би тамд амьдарлаа. Ертөнцийн бүхий л зовлонг тууллаа. Эцэст энэ бүх муу муухай, худал хуурмаг зүйлтэй эвлэрч шаналж байхаар тэмцье гэдэг шийдвэрт хүрсэн. Би үүнийг ганцаараа хийх гээгүй. Ард түмэн ч бас …

  • 20 November

    Хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд орууллаа

    Эдийн засаг хямарч, улс, нийслэлийн төсөв тасалдалтай энэ үед хотын төсвийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхээр хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж эхэллээ. Тухайлбал өчигдөр Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгууд болон хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж зэргийг борлуулахаар нээлттэй дуудлага худалдааг …

  • 20 November

    А.Отгонбаяр “Би нэвтрүүлгээс гараагүй худлаа мэдээлэлд бүү итгэ”

    Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээлэлд А.Отгонбаяр “Өглөөний мэнд найзуудаа. Иймэрхүү худал мэдээлэлд битгий …

  • 20 November

    Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авах боллоо

    АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө …