Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, …
Tag Archives: нийгэм
January, 2018
-
25 January
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь …
-
25 January
Фэйсбүүкийн нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байхыг зөвлөж байна
Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр “Бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу …
-
25 January
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөрт нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос …
-
24 January
BBC Монголчуудын гэр бүлийн хүчирхийллийг онцолжээ
Английн мэдээллийн компани BBC Монголчуудын гэр бүлийн хүчирхийллийн талаар онцолжээ. Чингэхдээ Монголын нийт хүн амын 1/3 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөгийн ихэнх нь эмэгтэй болон бага насны хүүхэд байдаг болохыг мэдээлсэн байна. BBC-гийн сэтгүүлч Грэс Браун гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй хаана хандахаа мэддэггүй ба Улаанбаатар хотод Д гэх бүсгүйтэй уулзсан талаараа бичжээ. 36 настай бүсгүй сэтгүүлчид хэлэхдээ …
-
24 January
100 айлын барилгын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэх юм. Энэхүү нутаг дэвсгэрт барилгын материал худалдаалах захууд ихээр төвлөрснөөс байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг …
-
24 January
Америкт ажиллах эрхтэй Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам
Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно. Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь …
-
24 January
Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
-
23 January
Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлаж, байршууллаа
Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. …
-
23 January
Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтад мөн монголын талаас …
-
23 January
МҮЭХ шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хариуцлага тооцохыг ЗГ-аас шаардлаа
Шатахуун импортлогчдод шаардлага хүргүүлснээр үнээ нэмж, хомсдол үүсгээд байсан асуудал зогссон гэж Засгийн газар болох ШӨТХГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, ШӨТХГ-ын дарга Б.Лхагва “ААН-үүдэд үнээ өсгөх, зохиомлоор хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллаж чадахгүй” гэж мэдэгдэж байсан. Засгийн газар ч шатахуун импортлогчдод хатуухан …
-
23 January
Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр” “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын …
-
23 January
Ө.Энхтүвшин Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр (2018.01.22) Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа. Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж …
-
23 January
Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, СБД-ийн ЗДТГ хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт …
-
23 January
Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл