Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс эхэллээ. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм …
Tag Archives: нийгэм
November, 2017
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, …
-
2 November
Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мерси Кор байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Мерси Кор байгууллага манай улсад хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө талаар Шадар сайдад товч танилцуулав. Төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, …
-
2 November
А амин дэмийг өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй өгч эхэллээ
Хүүхдийн дархлаа сэргээх, өсөлт хөгжлийг дэмжих, А аминдэмийг өрхийн эмнэлгүүдэд энэ сараас эхлэн үнэ төлбөргүй өгч эхэллээ. Тухайлбал зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд тунгаар олгох гэнэ. А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн …
-
2 November
Уулчдын дурсгалд зориулж 1000 зул өргөнө
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан. Тэгвэл осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр болжээ. Энэхүү зул өргөх ёслол энэ сарын 04-нд буюу …
-
2 November
223 мянган тонн үр тариа хураан авчээ
Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ. Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 …
-
2 November
Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын …
-
1 November
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Одоо энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Б.Хурцын товч намтар: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй. “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар …
-
1 November
Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү …
-
1 November
Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн /2017.11.01/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан бөгөөд НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа …
-
1 November
Сурагчдын амралт нөгөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт нөгөөдөр эхлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, ноднингийнхтой адил байхаар шийдвэрлэсэн юм. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо …
-
1 November
Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ
Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ. “UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 …
-
1 November
Цалингаа 30-50 хувь нэмүүлэх багш нарын шаардлага хэрэгжих боломжтой юу
Монголчууд бид “хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж ярьдаг. Энэ үгийн утга боломж нөхцөлтэй зохицон амьдрах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэхдээ хөнжлөө томруулж болохгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ нь боломжоо сайжруулж болно гэсэн үг. Гэвч энэ үгийн утга санааг оюуны үрийг таригч эрхэм багш нар маань ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төсвөөс цалинждаг Ерөнхий боловсролын сургуулийн …
-
1 November
70 мянган багш хуулийн дагуу хугацаагүй ажил хаяхаар боллоо
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай хэвлэлийн хурал хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон аж. Тэд төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөг, цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг түр зуур …
-
1 November
Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо. Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл