АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээж авах түнш 47 зочид буудлын рестораны тогооч нарын дунд зохиогдох ур чадварын тэмцээний эхний шат 4 дүгээр сарын 8-нд “Их тэнгэр” цогцолборт боллоо. Дөрвөн шаттай үргэлжлэх энэхүү тэмцээний эхний хэсэг нь өглөөний цай бэлтгэх бөгөөд энэ удаад 12 зочид буудлын 40 гаруй тогооч оролцож, богино хугацаанд шинэлэг санаа бүхий, амт чанартай зууш, …
Tag Archives: нийгэм
April, 2016
-
11 April
Хөдөлгөөнт постыг 24 цагаар ажиллуулж эхэллээ
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа эрх зүйн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа тогтмол хийж, уг судалгаанд суурилан 100 айл, “Хангай” хотхон орчимд цагдаагийн хөдөлгөөнт постыг 24 цагаар байршил сэлгэн ажиллуулж, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс мэдээ мэдээлэл …
-
11 April
ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Бүгд найрамдах Унгар, Бүгд найрамдах Болгар улсад ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван …
-
11 April
Цалингүй жолооч нар эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш
Нийтийн тээврийг цахим карттай болгосноос хойш элдэв “хэл ам” тасрахгүй болоод байгаа. Жолооч мөнгөнөөсөө авлаа, хулгайллаа гэх зүйл тасрахгүй байна. Тэдний цалинг өгөхгүй байгааг саяхан өлгөсөн тэдний анонс дээрээс харлаа. Дарга нар цалингаа авахгүй гурван сар болоод нэг үздээ. Гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байгаа жолооч гэртээ өлсөөд суух хүүхдээ хараад зүгээр сууж чадахгүй байгаа нь тодорхой. “Хорхой хүртэл …
-
11 April
“Завтай” Зам тээврийн сайд М.Зоригт дрифт хийжээ
Монгол улсын үе үеийн сайд нарын дотроос хамгийн завтай сайд М.Зоригт твитерт цэцэрхэж, Фэйсбүүкээр мэндчилж байхаас гадна “зам тээврийн хөгжлийг дрифт эргэн шалгалаа”.
-
11 April
Эко системийг эвдсэн түүх
1980 оны 11 сарын 20-ны өдөр Америкийн Пенёр хэмээх нууранд нефтийн хайгуул хийж байсан хvмvvс санамсаргүйгээр маш ноцтой алдаа гаргаж, экосистемийг өөрчилжээ. Тэд хайгуулын ажлаар өрөмдлөг хийж байхдаа нуурын ёроолд байсан давсны ордыг хөндсөнөөр Пенёр нуурын өнгө төрхийг илт өөрчилсөн юм. Тодруулбал, 35 см орчим хэмжээний нүх үүсч улмаар нүх ангал болон томорч, том хэмжээний эргүүлэг үүсгэжээ. Богино хугацаанд хэмжээ нь …
-
11 April
Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ
Өнөөдрөөс эхлээд орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр …
-
11 April
9240 мвт эрчим хүч үйлдвэрлэх станц бодитой юу эсвэл сонгуулийн мөрөөдөл үү
Шивээ-Овоогийн нүүрсний ордод түшиглэн 9240 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барих “Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлэх тухай өнгөрсөн долоо хоногт зөвлөлдөх уулзалт болсон. Энэ асуудлыг тойрсон шүүмжлэл ба дэмжсэн яриа ид өрнөж байна. Манай улс 150 орчим тэрбум тоннын нөөц бүхий нүүрстэй, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10-д бичигдэг гэдэг билээ. Түүнийхээ коксжих хэсгийг нь олборлож, гадагш экспортлох, харин эрчим хүчний нүүрсийг …
-
9 April
С.Мөнхнасан: Монгол үсчид маш их мэдрэмжтэй
Гуравдугаар сарын 27-28-нд Солонгос улсад дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээн болсон. Энэхүү тэмцээнээс манай улсын “Видал” салоны үсчин С.Мөнхнасан алтан медаль хүртээд байна. Түүнтэй уулзаж, ярилцлаа. -Эхлээд өөрийгөө танилцуулах нь зөв болов уу? –Намайг Мөнхнасан гэдэг. Унаган хотын хүүхэд. Одоогоор эхнэр, гурван хүүхдийн хамт нийслэлд амьдарч байна. Товчхондоо нэг ийм/инээв.сур/. -Дэлхийн аварга үсчин болсонд баяр хүргэе. Ямар төрөлд …
-
9 April
Эмч мэргэжилтнүүд бухимдаж байна
АШУҮИС-ийн Соёлын төвд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эмч мэргэжилтэнд хатуу болсон талаар салбар салбарын эмч нарын шүүмжлэлт уулзалт ярилцлага болж байна. Энэ хуулийн 15.1-д эмч мэргэжилтэн хохирогчид хүнд хохирол учруулсан эсвэл нас барсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгний мөнгөн торгууль эсхүл 2-8 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр заасан. Мөн хуулийн 7.1-д зааснаар 5 жил хүртэлх хорих …
-
9 April
Өнөөгийн залуусын үнэн төрх
Хоёр эмээ ярьж байна гэнэ. Одооны энэ гэр бүлийн амьдралыг ойлгохгүй юмаа. Орой унтахгүй өглөө босохгүй. За тэгээд цай хийдэг, гурил зуурдаг айл алга. Өдөржин ажил ажил гэж явчихаад хийсэн ч юмгүй авсан ч цалингүй өр өр. Тэгсэн хэрнээ бүгд шахуу машин унаж давхиад гадаад дотоодгүй аялаад брэнд мэрэнд хувцас гээд. Тэгээд баяр алгасахгүй, мэдэх мэдэхгүй баяр тэмдэглээд ууж …
-
9 April
Хятадуудад зодуулсан монгол залуу амиа хорлохыг завдлаа
Хятад иргэдэд зодуулсан монгол залуу өнөөдөр амиа хорлохыг завдлаа. Өнөөдөр 13-р хороолол, 22 а байрны 9 давхарын орцны цонхон дээр нэгэн залуу гарч суугаад амиа хорлохыг завдсан хэрэг гарлаа. Түүний амиа хорлохыг завдаж байхыг харсан иргэн татаж авахаар есөн давхар луу гүйж гарсан, ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байна.Улмаар иргэд цагдаа, Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа …
-
8 April
Өнөөгийн залуус ба нийгмийн хөгжил
Ер нь нийгмийн хамгийн том хөдөлгөгч хүчин залуусын тухай ярихгүй өнгөрч болохгүй нь. Тэдний нийгмийн оролцоог сайжруулах удмаар нийгэмд үзүүлэх нөлөөлийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байдаг. Өнөөдрийн залуус хаана байнаа. Мэдээж тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн дайтайд нэрээ дурсган байна. ЭНЭ САЙН МЭДЭЭ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр амьдралын хүнд бэрхийг туулж яваа өөрийн биендээ ахадсан зовлон тээсэн хүмүүн …
-
8 April
“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхэллээ
Хөдөлмөрийн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус аяны хүрээнд өнөөдөр /2016.04.08/ манай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж …
-
8 April
МИК иргэдийн зээлийг ашиглаж “мөнгө угааж” байна уу?
Бид малынхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдтэй өрсөлдөж байна. Сайхан мэдээ шүү. Гэвч их малтай байгаад хэрэг алга. Уг нь их малтай бол махны үнэ хямд л баймаар. Гэтэл дэлхийд хамгийн үнэтэй махыг Монголчууд л худалдан авч, хүнсэндээ хэрэглэж байна. Малчин болоод “махчин” хоёрын хооронд шууд худалдаа хийгддэг байсан бол хямд үнийг тогтоож болно. Гэвч шууд худалдааны голд “ченж” гэгч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл