Tag Archives: нийгэм

March, 2016

  • 17 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 17 March

    Чингисийн талбайд цэргийн хөгжимт жагсаал болно

    Маргааш “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж нийслэлийн төв талбай-Чингисийн жагсах аж. Энэ жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, Хил …

  • 17 March

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн “хувь заяа” хаашаа эргэх бол?

    Монголын оюутан залуучуудын нэгдэл, Чулуутын задгай холбоо ТББ, БЗД-ын 12-р хорооны иргэд, бусад хөдөлгөөнүүд хамтран гуравдугаар сарын 17-нд эсэргүүцлийн жагсаал хийх гэж байна. Учир нь зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн болох Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр авч үлдэхийг тэд хүсч байгаа аж. Энэ тухай “Чулуутын задгай холбоо” ТББ-ын тэргүүн Г.Батбаатар “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд данстай 34,4 га газар бий. Үүнээс зургаа болон …

  • 17 March

    Өрхийн аж ахуй, бичил бизнесийг дэмжихийн тулд хоёр яам хамтран ажиллана

    Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах …

  • 17 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Тэргүүний малчдын зөвлөгөөн МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпрайт зочид буудлын хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлнэ. Утас: 99072224, 95950015 09.00 цагт: “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар …

  • 16 March

    Энэ сарын 11-с 13-нд зөрчил гаргасан жолооч нар

    Энэ сарын 11-13-ний өдрүүдэд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл  Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2016 оны 3-р сарын 11-13-ний өдрүүдийн 660 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 499 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 161 зөрчил бүртгэгджээ. Жолооч та, …

  • 16 March

    Микронуудыг шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ

    Нийслэлийн захиргаанаас нийтийн тээвэрт микро автобус явуулахгүй байх тухай захирамж гаргасан ч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хүсэлтээр хугацааг сунгаж, стандарт тогтоосон. Үүнийг эсэргүүцсэн цуглаан өчигдөр Сүхбаатарын талбайд болж, цөөнгүй тооны микрочид ирсэн байлаа. Стандарт ёсоор 100 гаруй микрог наймдугаар сарын 1 хүртэл үйлчилгээнд явуулж, бусдыг нь “жагсаал”-аас хасах юм байна. Энэ талаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Батчулуун хэлэхдээ, …

  • 16 March

    Харилцаа холбооны зохицуулах хорооноос С1 телевизэд шаардлага хүргүүлжээ

    Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг гаргаагүйтэй холбогдуулан С1 телевизэд шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, …

  • 16 March

    АН-ынхан 5 хувиар ард иргэдийг барицаалж байна уу

    Сонгууль болоход гуравхан сар үлдлээ. Зургадугаар сарын 29 буюу бариа ойртох тутам АН-ын сонгуулийн суртал чилгааны арга улам нарийсч эхэллээ. Нэгэн жишээ нь ипотекийн зээлийн найман хувийг тав болгосон явдал. Ингэхдээ нийтэд нь бус хэсэгчилж таван хувь руу шилжүүлж иргэдийн амыг тагласан нь цаанаа учиртай. Тодруулбал, 21 аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт орон сууц худал дан авсан иргэдийн …

  • 16 March

    “Мүүн”-ийн байгууллагаас тайлбар хийжээ

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мүүний шашинтай холбоотой олон баримтуудыг дэлгэж, олныг цочирдуулсан. Тухайлбал, хүүхдүүдээр худлаа хэлүүлж бараа заруулан, хөдөлмөрийг нь шулдаг, залуусыг гэрээслэл бичүүлэн, ухсан нүхэнд авсанд хэвтүүлээд шороогоор булдаг, хүний наймаа эрхэлдэг гэх зэрэг мэдээллүүд нийгмийг сэрдхийлгэн, уг шашны талаар олон хүнд нэгийг бодогдуулсан билээ. Тэгвэл Монгол дахь Мүүний шашны байгууллагаас дээрх үйлдлүүдийнхээ талаар тайлбар хийжээ. Уг тайлбарт “Энэ …

  • 15 March

    ”Таван богд”-ынхон өмчилсөн барилгаа нурааж эхлэв

    Ирэх долоодугаар сарын 15, 16-нд нийслэлд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад зориулж хот гудамж талбайгаа тохижуулж эхэлсэн.Олон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшний зочид уригдан оролцох тус уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа тул зочид ихээр зорчих нэр бүхий 13 гудамжийг ирэх зургаадугаар сар гэхэд батлагдсан зураг төслийн дагуу шинэчилж, цэцэг, модыг шинээр тарихаар болжээ. Мөн …

  • 15 March

    Наадмаас өмнө таван замыг ашиглалтанд оруулна

    Улсын наадмаас өмнө таван чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах юм байна. Тухайлбал, Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгөх аж. Түүнчлэн энэ онд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын чиглэлийн 21 км хурдны замыг ашиглалтад өгөх юм байна. …

  • 15 March

    Баруун таван аймгаас бусад нь хурдан интернеттэй боллоо

    Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болж байна. Эхний ээлжид Архангай, Баянхонгор, Булган, Дархан Уул зэрэг 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбогдлоо. Эдгээр аймгуудад өнөөдрөөс интернетийн хурд 3.4 дахин нэмэгдэж, нэмэгдэж, үнэ буурч байгаа аж. Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан …

  • 15 March

    Э.Эрдэнэжамьяан Н.Энхбаярыг өмөөрч уйлав

    МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр АТГ-аас ирүүлсэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн бичгийг үгүйсгэж хууль эрх зүйн тайлбарыг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчид МАХН дотор болж байгаа процесст тайлбар авахыг хүслээ. Эргэн сануулахад: – Л.Цог “Н.Энхбаяр Өнгөрсөн жил 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр …

  • 15 March

    Ноолуур 40 000 төгрөгийн үнэтэй байна

    “Шонхор” хүнсний захад хонины гулууз мах 80-120 мянга, ямааны гулууз мах 60-90 мянга, үхрийн ястай мах кг нь 6000 төгрөг, үхрийн цул мах кг нь 7000 төгрөг, адууны цул мах 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн ямааны арьс 8000-10000 төгрөг, хонины нэхий 300-500 төгрөг, ноолуурын ханш 40 мянган төгрөг байгаа юм байна. Ямаа самнах ажил эхлэж байгаатай холбоотойгоор ноолуурыг Ченжүүдэд өгөхгүйгээр …