Tag Archives: нийгэм

May, 2015

  • 15 May

    Засгийн газрын “11 11 төв”-д 800 орчим санал хүсэлт иржээ

    Өнгөрч байгаа долоо хоногт “11-11” төв”-д ирсэн төрийн үйлчилгээний цахим машин ажиллахгүй байна гэсэн гомдолд Үндэсний дата төвөөс ТҮЦ машинуудыг үнэт цаасаар цэнэглэх ажлаас  шалтгаалан  үйл ажиллагаа нь түр саатсан.  Одоо бүх ТҮЦ машин хэвийн хэвийн ажиллаж байна гэж хариуллаа. Өмнөговь аймгийн Ганц модны боомтоор машин гаргахгүй 3-4 хонож байгаа талаар гомдол иржээ. БНХАУ-ын Ганц модны боомтод байрлах нүүрсний хяналтын …

  • 15 May

    Зам тээврийн ослоор эхний дөрвөн сарын байдлаар12 хүүхэд нас баржээ

    2015 оны эхний 4 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь Нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ослын улмаас амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь ихэвчлэн ээж, аав, харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирогч …

  • 15 May

    Монгол Улсын иргэд анх удаа гадаадаас тэтгэвэр авч эхэллээ

    Монгол улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Унгар Улсад ажиллаж байсан Монгол Улсын есөн иргэн тухайн улсад ажилласан жилдээ ногдох тэтгэврийг Унгар Улсын талаас тогтоолгон авч эхэллээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулахын тулд 2012 онд 4, 2013 онд 55, 2014 онд 35, 2015 онд 5, нийт 99 иргэний Монгол Улсад болон БНУУ-д ажилласан …

  • 15 May

    Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

    НҮБ-ын ерөнхий асссамблейн санаачлагаар 1994 оноос хойш жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргасан байдаг. Тэр ч утгаараа гэр бүлийн сайн сайхан аз жаргалыг бэлгэдэн өнөөг хүртэл “Гэр бүлийн өдөр”-ийг дэлхий даяараа тэмдэглэж ирсэн. НҮБ-ын ассамблейгаас жил бүр нэг сэдвийг уриа болгон тэр сэдвийнхээ хүрээнд энэ баяраа зохион байгуулдаг уламжлалтай. Манай улс энэ баярыг …

  • 15 May

    Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэлээ

    Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг дүгнэх хурлыг жил бүр зохион байгуулж,  төсөл хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлдог бөгөөд энэ удаагийн хурал АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар боллоо. Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлийн 18 төсөл, буцалтгүй тусламжийн  9 төсөл, техникийн туслалцааны …

  • 15 May

    Маргааш хүй долоон худагт “Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл …

  • 15 May

    Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 14 May

    Залуучууд бид нийгмийн хөшүүрэг, Монголын цуурай

    Эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуусын эрдмийн ажлыг дэмжин тэдний бүтээлийг нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд хувь нэмэр оруулах зорилготойгоор тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр “Жасрай” сангаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрөгч 4-р сард Улаанбаатар хотод МУИС, НАМЗХ-тэй хамтран, Дархан-Уул аймагт ШУТИС, НАМОХ-той хамтран оюутан залуусын …

  • 14 May

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав. УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг …

  • 13 May

    Анхаар хүүхэд!!!

    2015 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд БЗД-27 Дарь эхийн зам, Сэлбийн 5 дугаар гудамжинд Toyota Pruis маркийн автомашины жолооч Ц нь 3 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан хэрэг гарсныг цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн ажиллалаа.       Илрэхгүй хэрэг гэж байдаггүй, учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж …

  • 13 May

    ДЭМБ-тай харилцаагаа өргөжүүлнэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав. Тэрээр ДЭМБ эрүүл мэнд болон хил, хорио цээрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарч ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Цаашид “Эрүүл ахуй, тархвар судлаачдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн”, Ханх-Мондын …

  • 13 May

    Дүрвэгсдийн амийг аварсан манай энхийг сахиулагчид энгэрээ мялаажээ

    “Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ сарын 29-нд тохионо. Үүнийг угтаж БНӨСУ дахьНҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид энгэрээ мялаажээ. НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “Энхийн төлөө” медаль гардуулах ажиллагаа энэ сарын  10-ны  өдөр болсон байна. М.Батчулуун захирагчтай IV ээлжийн батальоны албан …

  • 13 May

    “S.Outlet”-ийнхан Сэлбэ дотор контейнер зоогоод эхэлжээ

    Сэлбэ голын эрэгтэй зэрэгцээд шахуу боссон дэлгүүр бол мэдээж “S.Outlet”. Тэгвэл энэ дэлгүүр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулж байгааг иргэд эсэргүүцэн гомдол гаргаж эхэлжээ. Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсныг дурсдаг шиг урсацыг нь сайжруулах төслийг өдгөө түүх болгон ярихад хүрсэн. Дөрвөн жилийн өмнө л Ерөнхий сайд асан С.Батболдын …

  • 13 May

    “Шийдвэртэй дэмжлэг”-т үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний бэлтгэлтэй танилцлаа

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар албаны бусад хүмүүсийн хамт хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцлаа. Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 21 хоногийн өмнө бэлтгэлд гарсан бөгөөд хүн нэг бүрийн бэлтгэлээ …

  • 13 May

    Орон сууцны үнэ сүүлийн 9 сард 6.9 %-иар буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулжээ. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ. …