Tag Archives: нийгэм

May, 2015

  • 12 May

    Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна

    Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь …

  • 12 May

    Төсвөөс санхүүждэг байгууллага шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглолоо

    Төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жип машин, 162 нь дунд оврын жип машин байгаа юм. 2014 онд автомашины зардалд 59 тэрбум төгрөг гаргасан нь суудлын автомашины ашиглалтад онцгой анхаарал хандуулж холбогдох шийдвэр гэргэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын …

  • 12 May

    2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418 671 иргэн 44659,73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд улсын хэмжээнд нийт 6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520,88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр …

  • 12 May

    Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.  Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр …

  • 12 May

    Зургаан настай охин хоёр настай дүүгээ тэврээд амь үрэгджээ

    Хөвсгөл аймгийн  Мөрөн  сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан. Тодруулбал Онцгой байдлын 15 албан хаагч галыг унтраахаар ажилласан ч техник хэрэгсэл муутай байснаас хоёр настай эрэгтэй Б,  арван настай эрэгтэй  А,  зургаан настай эмэгтэй Э нар аль хэдийнэ угаартаж …

  • 12 May

    Монгол хүний нэг цагийн ажлын хөлс дэндүү бага

    Аливаа улсын эдийн засгийн нэгэн хэмжүүр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Олон улсын судалгааны агентлагийн гаргасан судалгаагаар Монголд нэг цагийн ажлын хөлс 0,55 цент буюу өнөөгийн ханшаар 1065 төгрөгтэй тэнцүү байгааг тогтоожээ. Энэхүү үзүүлэлтээр манай улс дэлхийн 28 улсын сүүл мушгиж, баян ходоод болж байгаа юм. Харин цагийн цалингийн хамгийн өндөр үнэлгээ Австралид байдаг аж. Австралид цагийн хөлс 9,54 ам.доллар …

  • 12 May

    Энхийг сахиулагчдын өдөр удахгүй тохионо

    Жил бүрийн 5 дугаар сарын 29-нд “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчин ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Энэ өдөр Чингис хааны талбайд энхийг сахиулагчид, ард иргэдийн төлөөлөл цуглаж, төр засаг, ард түмэн нь энхийг сахиулагчдаараа бахархаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг. Монгол Улсын Зэвсэгт хүчин …

  • 12 May

    Шүүхийн байр гэрч, хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо

    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд Гэрч, хохирогчид сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасны дагуу Тахарын Ерөнхий Газраас Сонгинохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг  хамгаалах, хууль  зүйн туслалцаа  үзүүлэх, тэднийг  мэдээллээр  хангах,  шүүх хуралдааны  үед  шаардлагатай  тохиолдолд  гэрч,  хохирогчийг сэтгэл  зүйчтэй …

  • 12 May

    Нийслэлээс “Эх үрсийн баяр”-аар эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдийг баярлуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/404 дугаар захирамжийн дагуу энэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл …

  • 12 May

    Нийслэлийн хэмжээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус …

  • 12 May

    Байгалийн чулуу улсын хилээр нэвтрүүлэхийг завдав

    Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь ХОҮ 48-14 улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан …

  • 12 May

    Мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчжээ

    Хилчид дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилд хилийн дэглэмийн болон хил орчмын нийт 10 удаагийн зөрчил гарсныг хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг хилчид үйлдэл дээр нь саатуулсан байна. …

  • 12 May

    Залуус нэгдэж Багануур дүүрэгт 3300 мод тарьлаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг “Ногоон” сар болгон зарлаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр амжилттай зохион …

  • 12 May

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчийн айчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх хуваарь

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог аж. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус …

  • 12 May

    Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа

    Уралдааны зорилго: Эрчим хүчний үнэ, үнэ цэнийн тухай ойлголтыг хэрэглэгчдэд танин мэдүүлэх, Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг олон нийтэд үнэн бодитоор хүргэж,эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийн тухай сурталчлан таниулах зорилгоор сонин хэвлэл, радио, веб сайтын сэтгүүлчийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна. Уралдааны зорилт нь: Эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг баримтад түшиглэн, олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг татахуйцаар, …