Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр энэ тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцон ярилцав. Монгол Улсад ноён Н.Модигийн хийх энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн …
Tag Archives: нийгэм
May, 2015
-
12 May
“Эрүүл хөрс – эрүүл хүнс” сарын аянаар зөвлөн туслав
“Эрүүл хөрс – Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид “Содон бөмбөгөр” худалдааны төвд өнөөдөр зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. Энэ нь хүнсний худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль, тогтоомж, стандартыг тайлбарлан таниулах, илэрсэн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон, арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, зөрчил давтан гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангаж байгаа ажил юм. Зөвлөн туслах ажлын хүрээнд импортын …
-
11 May
Оюутны 70 мянга удахгүй бууна
Оюутны далан мянган төгрөг гуравдугаар сараас хойш олгогдоогүй байгаа юм. Тиймээс л оюутнууд “далан мянга яав” хэмээн эрэл сурал болоод байгаа гэнэ. Тэгвэл сургалтын төрийн сангийн мэргэжилтэн “Манайх бүх тооцоогоо хийж дуусаад Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас санхүүжилт орж ирвэл шууд тавьж эхэлнэ. Гэхдээ яг хэзээ өгөх мэдээлэл алга. Бидний хувьд мэдээллээ өгөөд удлаа. 30-аад мянган оюутан тэтгэлэг авах тооцоо …
-
11 May
“Мон-Атом” компани ШУТИС-тай санамж бичиг зурав
“Мон-Атом” төрийн өмчит компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад шинээр үүсэн хөгжиж буй уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгаа хийх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинэ салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож энэхүү “Санамж …
-
11 May
Иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар сурагчдад нэн шаардлагатай номыг гардуулав
Жил бүрийн хавар мөнгөн хонхны дуутай зэрэгцэн элсэлтийн шалгалтанд бэлдсэн охид хөвгүүдийн их ажил эхэлдэг. Сайхан амьдарлын баталгаа сайн мэргэжил гэдэг үг байдаг. Тэгвэл дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх чухал номыг “Хан-уул” дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч А.Отгонбаатар гардуулжээ. Иргэдийн төлөөлөгч бүрт тойрогт нь төсөвлөж өгдөг 20 сая төгрөгийг ийнхүү үр бүтээлтэй хэрэгтэй зүйлд нь зарцуулж буй …
-
11 May
Ж.Мөнхбат: Өгий нуурын эрэгт энэ жил 4000 мод тарих төлөвлөгөөтэй байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БОНХАЯ-ны харъяа Байгаль хамгаалах сан, Архангай аймгийн залуусын санаачилгаар байгуулсан Өгий сан болон нутгийн иргэдтэй хамтран өнгөрсөн бямба гаригт Өгий нуурын эрэгт 1000 мод тарилаа. Сүүлийн жилүүдэд Өгий нуурын усны төвшин багасч, бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нутгийн залуус санаа, сэтгэл нэгдэж, мод тарих ажлыг эхлүүлсэн нь энэ. Цаашдаа Өгий нуурыг аялал жуулчлалын идэвхитэй бүс …
-
11 May
“Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ
Энэ жилийн “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд зургадугаар сарын 1-нд тоотой хэдэн тоглоомын газар өдөржин дугаарладаг. Тэгвэл баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, автомашинаас хол тоглож наадах нөхцөлөөр хангахаар Монгол наадам цогцолбор бэлтгэл ажилдаа орсон байна. Тавдугаар сарын 30, 31-нд багачууддаа зориулж …
-
11 May
ЦЕГ-аас АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа Ялалтын баярын 70-н жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, …
-
11 May
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр БНЧУ-д ажиллаж байна
“УБЦТС” ТӨХК –д ZPA Smart energy компанийн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нар БНЧУ-д томилолтоор ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд БНЧУ-ын ZPA smart energy компанитай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ухаалаг тоолуурын шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт …
-
11 May
Гамшгийн эрсдлийг бууруулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
“Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран зохион байгуулж байгаа юм. Шадар сайдын урилгаар тус хэлэлцүүлэгт НҮБ-ын …
-
11 May
Дэлхийн гэр бүлийн өдөр энэ 7 хоногт тохиож байна
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил …
-
11 May
“Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ
Монгол улсын хэмжээнд улаанбурханы өвчний сэжигтэй тохиолдолд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн статистик мэдээллээр 3546 тохиолдол бүртгэгдэж, үүнээс их дээд сургуулийн оюутан залуусын хувьд 506 сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Иймд Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, НАМЗХ-ны дэргэдэх Эрүүл-Монгол клуб хамтран Олон улсын Unicef байгууллагын дэмжлэгтэйгээр “Манайхаан маскаа зүүе” аяныг МУИС-ын оюутны 1, …
-
11 May
УИХ-ын дарга З.Энхболд Болгар улсын ерөнхийлөгчид бараалхана
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр /2015.05.11/ бараалхана. Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, …
-
11 May
Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна
Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ “Хүүг нь түрүүлээд өгчихсөн” гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй …
-
11 May
Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/397 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөгдсөн, Газар барилгажилтын зөвлөлийн хурал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зургийн даалгавруудын дагуу 3 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараахь байдлаар тогтоон тус бүр 15 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл