Tag Archives: нийгэм

July, 2021

  • 16 July

    ЭМЯ:1364 хүнд (covid-19) халдвар илэрч, 9 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.16/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1364 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 144,492 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 769, орон нутагт 595 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3730 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 121,953.Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд …

  • 16 July

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11,848 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11,848 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5781 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. payday loans …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн …

  • 15 July

    Сөүл-УБ чиглэлийн нислэгээр 246 иргэн ирлээ

    Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. кредит срочно …

  • 15 July

    БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлаарх цахим хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн цахим хурал нь КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээнд гарсан ололт амжилт, ахиц дэвшил, халдварын тархвар зүй, вакцинжуулалт, вакцины дараах дархлаа тогтоцын байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой байлаа.Уг хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн удирдлага, …

  • 15 July

    Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв …

  • 15 July

    Гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах саналыг УОК-т хүргүүлэхээр шийдвэрлэлээ

    SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байна.ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдлага, мэргэжилтэн оролцсон цахим хурлыг өчигдөр /2021.07.14/ зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст …

  • 15 July

    ЭМЯ:1439 хүнд (covid-19) халдвар илэрч, 4 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.15/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1439 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 143,128 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 855, орон нутагт 584 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3347 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 118,219 боллоо. Харамсалтай нь сүүлийн …

  • 15 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …

  • 14 July

    Усны ослоор 13 хүн амь насаа алджээ

    Баяр амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, …

  • 14 July

    БНХАУ-аас галт тэргээр ачаа барааг Замын-Үүдэд татан авч байна

    Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд: Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ Замын-Үүдэд …

  • 14 July

    Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ

    Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ.   ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …

  • 14 July

    ЭМЯ:1159 хүнд (covid-19) халдвар илэрч, 4 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.14/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1159 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 141,689 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал эрүүл мэндийн нэг ажилтан, Улаанбаатар хотод 602, орон нутагт 556 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3808 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 114,872боллоо. …

  • 14 July

    Сэрэмжлүүлэг:Зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

    Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр …

  • 14 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын …