Tag Archives: нийгэм

July, 2020

  • 30 July

    УИХ-ын гишүүд ХНХ-ын яаманд ажиллаа

    Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүд  энэ оны хавар /2020.05.13/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Уг хуулийн төслийг энэ удаагийн Парламент хэлэлцэн батлах учиртай. Өнөөдөр /2020.07.30/ УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын тогтолцоо, …

  • 30 July

    О.Эрдэнэбаатар: Хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний сургалтын төв байгуулна

    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хуурай замын командлалаар сонин сайхан юутай байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье … -Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахын зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил, арга хэмжээний өмнө зогсож байна. Яг энэ цаг хугацаанд ЗХЖШ-аас …

  • 30 July

    Нийслэлийн суурьшлын бүсэд 3200 гаруй камер ажиллаж байна

    Нийслэл хот 311 км квадрат суурьшлын бүстэй. 2010-2020 онд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд суурьшлын бүсэд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар  3200 гаруй камер байршуулжээ. Он гарсаар эдгээр камерыг шалгаж шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс хийж байна. Мөн зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийгдэж байна. 2020-2023 онд …

  • 30 July

    Н.Орхон: Монголчууд хүн төрөлхтнийг урлаг, оюун санаагаараа дагуулахад бэлэн

    Хөрөг зургийн мастер, МУСГЗ Н.Орхоныг урьж ярилцлаа. Монгол уламжлал, хэв маягийг бүтээлдээ тусгадаг тэрбээр уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьдог болон уламжлалт анагаах ухааны талаар ярилцлаа. -Та удам дамжсан зураач хүн. Зураг зурах нь танд ааваас тань өвлөгдсөн авьяас билиг. Харин хөрөг зураг зурахад тань юу нөлөөлсөн бэ. Хөрөг зургийн Орхон гэвэл хүн бүхэн мэдэх байх. Таны хөргүүд ч алдартай? – …

  • 30 July

    Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:     • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, …

  • 30 July

    Азийн Хөгжлийн банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжүүлнэ

    Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа. Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг  төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар …

  • 30 July

    БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

    Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх юм:– Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.– Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 …

  • 30 July

    Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж байгаа хүндрэл, чирэгдлийг багасгахыг үүрэг болголоо

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр эмнэлгийн удирдлагуудад хандаж ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үүсдэг төвөг чирэгдлийг арилгаж, түргэн шуурхай хүндрэл багатай үйлчлүүлэх дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг хэллээ. Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, …

  • 30 July

    Ц.Цолмонбаатар: Нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага ирсэн

    Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг бид чиглэл чиглэлдээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нийслэлийн Засаг …

  • 30 July

    Б.Батшагай:Иргэд тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

    Тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай  өнөөдөр /2020.07.30 /мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой …

  • 30 July

    БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн баян гал” ХХК, “Мак цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо

    Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан Ажлын хэсэг цементийн үнийн хөөрөгдөлийг хэрхэн зохицуулах талаар санал бэлтгэж танилцуулах зорилгоор цемент үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байгаа аж. “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав Ажлын хэсэг үргэлжлүүлэн Төв аймгийн сэргэлэн суманд орших цемент үйлдвэрлэгч “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж тулгамдаж буй асуудлыг нь …

  • 30 July

    ХӨСҮТ: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, -Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, -Тандалтын зорилгоор хийсэн 3 …

  • 30 July

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан Хөшгийн хөндийд ажиллаж, Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав. Шинэзуун мод хотын төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод хотын хөгжлийн …

  • 30 July

    Үерт өртсөн таван өрхт гэр бэлэглэлээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран үерт өртсөн таван өрхийг өргөө цагаан гэртэй болголоо. Үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, хариу авах арга хэмжээг эрчимжүүлэн, үерийн далан хамгаалалт хийх, суваг шуудуу гаргах, хуучныг сэргээн засах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол шуурхай зохион байгуулж байна. Үүний …

  • 30 July

    Улсын онцгой комисст 7,4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256  иргэдээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум нь бараа, материалын хандив байна. Хандивын мэдээлэл болон зарцуулалтын талаар энд дарж дэлгэрэнгүйг харах боломжтой …