Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө. Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, …
Tag Archives: нийгэм
May, 2024
-
22 May
2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан:Төрийн жинхэнэ албаны …
-
22 May
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатууллаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …
-
22 May
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ …
-
22 May
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ажилтан, алба хаагчдынхаа дунд “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав
Үндэсний Монгол хэл бичгээ эрхэмлэн дээдэлж, эх хэл бичгээ зөв эзэмшин хэрэглэх, түүнд суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж сурах зорилгоор 5-р сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт тасаг, нэгжүүдийн дунд Монгол бичгийн тэмцээнийг хоёр төрлөөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Монгол бичгийн …
-
22 May
“Ногоон автобус”-ны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд …
-
21 May
“Гамшиг онцгой нөхцөл байдлын үед жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх” сургалт болж байна
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн ангийн гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалтыг Орхон аймагт тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн онцгой байдлын …
-
21 May
“Улаанбаатар травэл экспо- 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн …
-
21 May
Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар “Бүх нийтийн их цэвэрлэгээ” аянд нэгдлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт албан хаагчид 5 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Дамбадаржаа гүүрнээс урагш, баруун талаараа явган гүүр хүртэл гол, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх …
-
21 May
Гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 9 аймаг, 72 сумын Хамтарсан багт дэмжлэг үзүүллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар 2024 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, 1. 2024 оны 05 дугаар сард зүүн болон төвийн бүсийн 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, боловсролын байгууллагын …
-
21 May
С.Чинзориг:Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг Монгол Улсад хүлээлгэн өглөө. ЭХЭМҮТ-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте …
-
21 May
Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна
Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд …
-
21 May
“Улаанбаатар марафон 2024” гүйлтийн 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг дахин нээлээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдсанаас хойш олон нийтийн зүгээс бүртгэл сунгах хүсэлт их ирсэн тул 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл дахин нээлээ. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/ Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app Хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршина Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, …
-
21 May
Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны …
-
21 May
Ногоон автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлнэ
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл