Tag Archives: нийгэм

May, 2024

  • 20 May

    Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ. Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг …

  • 20 May

    Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт саналаа ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр …

  • 20 May

    О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий

    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах …

  • 20 May

    Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй. Тиймээс хотын дарга …

  • 20 May

    Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, …

  • 20 May

    “Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна

    “Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана. Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байсан бол энэ жил 10 км-т 1866 гүйгч, …

  • 20 May

    Фото: Алдарт эхийн одонгоо гардан авсан ээжүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.   Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа …

  • 17 May

    Д.Очирбат:Цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй

    Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” сургалт энэ сарын 16-нд  Дархан-Уул аймагт боллоо. Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл …

  • 17 May

    Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ

    Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа. ​Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 3342 удаагийн гал түймрийн …

  • 17 May

    Нийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил,  архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч …

  • 17 May

    Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгууллаа

    2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын захирамжаар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн …

  • 17 May

    СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

    Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг …

  • 17 May

    Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн …

  • 17 May

    35 дахь удаагийн Номын баяр маргааш нээлтээ хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын …

  • 17 May

    О.Номинчимэг: “Хангай” зочид буудал 2010 оноос хойш татвараа төлөөгүй

    Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь  хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан …